Канад-Америк гаралтай инээдмийн жүжигчин Leslie Nielsen таалал төгсчээ

0

Канад-Америк гаралтай инээдмийн жүжигчин Leslie Nielsen таалал төгсчээ

Дэлгэцэнд бүтээсэн олон арван хөгжилтэй дүрээрээ дэлхийн сая сая үзэгчдийн сэтгэлд хүрч чадсан Канад-Америк гаралтай инээдмийн жүжигчин Leslie Nielsen энэ оны 11-р сарын 28-ны өдрийн 17:30 цагийн орчимд Флорида мужийн Fort Lauderdale эмнэлэгт таалал төгсчээ. 11-р сард тус эмнэлэгт уушигны үрэвслээ эмчлүүлэхээр хэвтсэн тэрээр уушигны үрэвслийн хүндрэлийн улмаас нойрон дундаа нас нөгчсөн байна. 1926 оны 2-р сарын 11-нд Канадын Regina хотод мэндэлсэн Leslie William Nielsen нь Нью-Йорк хотын жүжигчний сургуульд тэтгэлгээр суралцахаасаа өмнө Канадын агаарын хүчинд алба хааж мөн Dj хийдэг байжээ. 1948 оноос эхлэн телевизийн бүтээлүүдэд дүр бүтээж эхэлсэн Nielsen зуу орчим кино, 1500 телевизийн хөтөлбөрт дүрээ мөнхөлсөн юм. Nielsen-ий бүтээсэн дүрүүдээс хамгийн алдартай нь The Naked Gun хэмээх цуврал инээдмийн киноны түрүүч Frank Drebin-ий дүр бөгөөд энэхүү дүр нь бүх цаг үеийн хамгийн агуу зуун дүрийн нэг болсон билээ. Канад болон Холливудын Walk of Fame-д байрласан энэхүү гайхалтай жүжигчний сүүлчийн кино нь 2011 онд нээлтээ хийх Waterman хүүхэлдэйн цуврал киноны шинэ анги болох The Waterman Movie нэртэй кино байсан ба энэхүү хүүхэлдэйн кинонд дуу оруулж байсан тэрээр нас барсан ч кинон дахь түүний хэсэг аль хэдийнээ хийгдэж дууссан болохоор хайртай жүжигчнийхээ гэгээн дүрийг ирэх онд дэлгэцнээ гарах дээрх киноноос дахин харах боломж үзэгчид, шүтэн бишрэгчдэд нь олдож байгаа ажээ.

The Naked Gun киноны нэгдүгээр анги дээр Leslie Nielsen жүжигчин Priscilla Presley-гийн хамт

Leslie Nielsen жүжигчин Jeannette Charles-ын хамт

Leslie Nielsen Лос-Анжелос дахь өөрийн гэртээ

Leslie Nielsen-ы The Naked Gun 2.5: The Smell of Fear кинонд зориулан авахуулсан зураг

Leslie Nielsen 2001 онд Торонто хот дахь Канадын Walk of Fame-д өөрийн одтой болжээ.

Spanish Movie киноны нээлтийн хэвлэлийн бага хурал дээр

Leslie Nielsen өөрийн тоглосон Spanish Movie киноны Мадрид дахь нээлтийн үеэр

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

20 Сэтгэгдэл

  1. Tumuruu76

    2010/12/02 at 00:46

    maani bad mi hum :82:

  2. tsogoo_aimar

    2010/12/02 at 04:39

    hmm kinonuudiig ni uzej bsan neeh ideedtei bish yum shig sanagddag bsan.. :-D :-(

  3. Razzmon

    2010/12/02 at 07:38

    [b]Ih goy jujigchin bsan yumsan. Buyantail hun yum. Noiron dundaa yavdag. Um mani badni hum~![/b][i][/i]

  4. doogii0118

    2010/12/02 at 08:39

    sain hun bsiin

  5. gamez

    2010/12/02 at 09:04

    ehehehe nice!

  6. jerry-man

    2010/12/02 at 09:09

    [size=xx-large]Yaasan aimar hogshiroo ve[/size]

  7. Donjman

    2010/12/02 at 13:22

    naked gun vnen tenegshd haha

  8. turuu_designer

    2010/12/02 at 14:22

    goy jujigchin bsiimsan um mani bad mi hum

  9. temuujin751

    2010/12/02 at 14:22

    uul ih ineedtei jujigchin bsiimsan nas ni boljdee

  10. sanji

    2010/12/02 at 15:05

    sain jujigchin bsimsan ih xogshirjee

  11. FOXLIGHT

    2010/12/02 at 18:51

    uneheer sain jujigchin baisan daa hoorhii

  12. 34nt

    2010/12/02 at 20:13

    ScArY mOvIe edr dr toglodg bsn.. :-(

  13. Convirella

    2010/12/02 at 23:11

    [b]emgenel ilerhiilj bn[/b]

  14. ASOT

    2010/12/03 at 05:10

    Togolson kinig n uzej ineedeg baysdag terniig harj baysdag olon say humuus medeej bgaa bi ch bas adil uneheer sain jujigchin bsan . nuguu ertuntsduu amar amaglan baih boltugai…

  15. moochii

    2010/12/03 at 11:22

    unheer goe
    jujigchin baisan yum sain

  16. erxem_0505

    2010/12/03 at 17:35

    ish chaavaas sn xvn bsiin

  17. mdolgoon

    2010/12/03 at 22:13

    R.I.P :-(

  18. Elmo

    2010/12/04 at 22:56

    ug n goe jujigchin shdee chaavas :-(

  19. Зочин

    2010/12/09 at 14:34

    jam ys l ym da

  20. Зочин

    2010/12/13 at 12:19

    [size=large][/size]xaipan jujigchin unexeer uurt bhaas hetersen goy jujigledeg bsn yumsan .

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *