Өдөр тутмын амьдралдаа хийдэг эдгээр 8 зуршил таныг наснаасаа эрт үрчлээтэхэд хүргэдэг

0

Өдөр тутмын амьдралд хийдэг зарим үйл хөдлөлүүд урт хугацааны туршид бидний арьсанд сөргөөр нөлөөлдөг байх магадлалтай. Жишээ нь, байнга мах идэх нь хөгшрөх үйл явцыг түргэсгэдэг бөгөөд гэртээ байхдаа ч гэсэн нарны тос түрхэхгүй байвал, таны арьс нөсөөжиж, наснаасаа илүү хөгшин харагддаг байна.

Бид та бүхэнд өдөр тутмын амьдралдаа хийдэг жижиг сажиг зүйлсэд анхаарлаа хандуулж, наснаасаа залуу, зөөлөн бас толигор арьстай болох аргыг хэлж өгөхөөр доорх мэдээллийг бэлдлээ.

1. Бохь зажлах

Бохь зажилдаг хүмүүсийн амны ойролцоо үрчлээ үүссэн байдаг. Эмч нар үүнд бохь хамгийн ихээр нөлөөлдөг гэж үзжээ. Бид бохь зажлах үед булчингууд илүү ачаалах магадлалтай бөгөөд үр дүнд нь амны ойролцоо зураас болон үрчлээ үүсдэг байна.

 

2. Гүйх

Дасгал хийх, гүйх үед арьсны доод давхарга дахь өөхийг шатаах ач тустай. Өөхний эдийг алдах нь үрчлээг илүү гүн болгох эрсдэлтэй байж болзошгүй. Түүгээр ч зогсохгүй, гүйдэг хүн ихэнх цагийг гадаа, нарны хамгаалалтгүй өнгөрүүлдэг тул, арьс нарны хурц туяанд гэмтдэг. Хэрэв та гадаа гүйдэг бол, нарны туяанаас өөрийгөө сайтар хамгаалах хэрэгтэй. Хөлс гадагшлуулдаггүй зориулалтын хувцас өмсөөрэй. Яагаад гэвэл хөлс нарны хурц туяанаас арьсыг хамгаална.

© Depositphotos.com

 

3. Ухаалаг утсаа байнга ширтэх

Гар утас хэрэглэх нь таныг наснаас чинь эрт хөгшин харагдуулдаг. Эрүүл мэндийн мэргэжилтнүүд доош бөхийж, гар утсаа ширтэх нь хүзүүнд зураас үүсгэдэг гэж үзсэн байна.

© Depositphotos.com, © Depositphotos.com

 

4. Нарны шил зүүхгүй байх

Нүдтэй холбоотой хөгшрөлтийн 80% нь нарны хурц туяанаас болж үүссэн үрчлээтэй холбоотой байдаг. Нүдээ онийлгож юм харах үед нүдний ойролцоо үрчлээ үүсэж, илүү гүн болж тогтдог. Хэрэв та гэрэлтэж буй ямар нэгэн зүйл рүү анхаарлаа төвлөрүүлэх гэж хичээх юм бол, хөмсөг хооронд үүссэн үрчлээ илүү тодрох болно гэдгийг санаарай.

© Shutterstock.com, © Depositphotos.com

 

5. Соруулаар уух

Кофе эсвэл цайг соруулаар уух нь таны шүдэнд өнгөр тогтохоос сэргийлдэг боловч, энэ нь уруулны ойролцоо зураас үүсэхэд хүргэдэг. Хэдийгээр таны уруулыг өөрчлөлтөнд оруулахгүй ч гэлээ, соруул түгээмэл хэрэглэдэг хүмүүсийн урууланд үрчлээ үүсэх нь элбэг тохиолддог байна. Булчин байнгын давтамжтайгаар ачаалах нь амны ойролцоох коллагеныг үгүй хийж, улмаар атираа үүсгэдэг.

© Shutterstock.com, © Depositphotos.com

 

6. Хажуу талаараа хэвтэх

Зарим унтах үеийн байрлал арьс үрчлээтэхэд хүргэдэг байна. Хэрэв та хажуу талаараа унтдаг бол эсвэл гэдсэн дээрээ доош харж унтдаг бол таны нүүр дэрэнд дарагдаж, арьс чинь нугаралдана. Үүнээс сэргийлэхийн тулд аль болох нуруугаараа дээш харж унтаж байгаарай.

© Shutterstock.com

 

7. Унтлагын маск зүүх

Нүдний ойролцоох арьс бол маш эмзэг учраас амархан гэмтдэг. Зарим маскууд уг арьсыг гэмтээж, тэр бүү хэл үрэвсэл үүсгэдэг байна. Үүний үр дүнд үрчлээ бий болдог. Хэрэв та орондоо орохдоо унтлагын маск зүүдэг бол, аль болох сул зүүх хэрэгтэй бөгөөд арьсыг хэт шахах эсвэл сунгахаас сэргийлээрэй.

 

8. Контакт линз зүүх

Контакт линз зүүх үедээ бид ихэвчлэн хөмсгөө дээш нь өргөдөг. Энэ байнгын давтамж бүхий хөдөлгөөн духанд үрчлээ үүсэхэд нөлөөлдөг байна. Нарны шилтэй харьцуулахад контакт линз нүдний ойролцоох арьсыг нарны хурц туяанаас хамгаалж чаддаггүй. Үүнээс болж арьс нимгэрэх болон үрчлээ үүсэх асуудлууд бий болдог.

© Shutterstock.com

Танд дээрх зуршлуудын аль нэг нь байдаг уу? Тэдгээр зуршлууд таны арьсанд үрчлээ үүсэхэд хэрхэн нөлөөлж байгааг та анзаарсан уу?

5
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. DR MAXWELL

    2020/12/20 at 06:37

    Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авахыг хүсч байна уу эсвэл бөөр, биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Санхүүгийн эвдрэлээс болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг эрэлхийлж байгаа бөгөөд та юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бөөрөнд чинь зориулж танд $ 500,000 доллар өгөх болно. Намайг доктор MAXWELL гэдэг бол BILL ROTH HOSPITAL-ийн мэдрэлийн эмч. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьдрах донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах ажлыг хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг.

    Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой бол бидэнд мэдэгдээрэй
    Эрхтэнүүд бидэнтэй имэйлээр болон имэйлээр холбоо бариарай.

    Имэйл: [email protected]
    Whats програмын дугаар: +33751490980

    Хүндэтгэсэн
    ДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ
    DR MAXWELL

  2. Т. Биндэръяа

    Т. Биндэръяа

    2020/12/20 at 10:59

    Anujin ta barag bugdiig ni hiidgiin bna🤔

  3. Anujin

    Anujin

    2020/12/20 at 11:02

    tiim bnshd🥲

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *