Нуугдмал аюул! Бидний угааж цэвэрлэлгүй орхидог энэ зүйл хамгийн их нян, бактери үржих таатай орчныг бүрдүүлдэг

0

Гал тогоо бол айл өрх бүрийн хамгийн чухал өрөө билээ. Үүний зэрэгцээ энэ өрөөнд бусад өрөөнүүдтэй харьцуулахад бактери болон микроб илүү их үрждэг гэж хэлэхэд буруудахгүй. Үл харагдах микро организмууд цэвэрлэлгүй үлдээсэн эд хогшлын ард нуугдаж үлдсэн байдаг. Гамбанз, хөргөгч болон порлон зэргийг үүнд жишээ болгон дурдаж болно. Тийм ээ, гал тогооны өрөөнд нян, бактери үржих таатай орчин олон бий. Тэдгээрийн нэг бол хутганы суурь юм.

paulprescott / Depositphotos.com

Хамгийн их нян, бактери үрждэг гал тогооны хэрэгслийн нэг

Хэдийгээр та хутганы суурийг аюулгүй гэж бодож байж болох ч, энэ нь үнэн хэрэгтээ буруу юм. Хутганы суурийн дотор талын хэсгүүд нян үржих таатай орчин болдог. Ихэнх хүмүүс хамгийн сүүлд хутганы суурийг хэзээ цэвэрлэснээ санадаггүй. Магадгүй хэдэн сарын өмнө эсвэл хэдэн жил ч байж мэднэ!

Яагаад хутганы суурь гэж?

Угаасан хутганы үзүүр чийглэг байдаг учир бактери болон хөгц хутганы суурь дотор үүсэхэд нөлөөлдөг. Дараа нь тэдгээр үүссэн нян, бактериуд хутгаар дамжин хоол хүнсэнд нэвтэрнэ.

Иймд бид хутганы суурийг дор хаяж сард нэг удаа цэвэрлэж, ариутгах ёстой.

Andrey_Kuzmin / Depositphotos.com

Хэрхэн зөв цэвэрлэх вэ?

Дараах алхмуудын тусламжтай хутганы суурийг зөв цэвэрлэх нь чухал юм.

Алхам 1

Эхний хийх ёстой зүйл бол хутганы сууриас бүх хутгануудыг авч, доош харуулан тоос шороо болон хоолны үлдэгдлийг цэвэрлэнэ. Цөөн хэдэн удаа сэгсэрвэл, тоос бохирдол нь гадагшилна.

 

 

Алхам 2

Халуун усанд хутганы суурийг савангаар хөөсрүүлж угаана. Хутганы үзүүр ордог хэсгүүдийг жижиг сойзоор сойздоорой. Эсвэл порлон болон микробын эсрэг үйлчилгээтэй даавуугаар арчиж болно.

Алхам 3

1 хоолны халбага цайруулагч болон 3.5 литр бүлээн усыг хооронд нь хольж, гаргаж авсан хольцоор хутганы суурийг бүхэлд нь ариутгана. Сонголтоор цагаан цуу эсвэл устөрөгчийн хэт ислийг ашиглах боломжтой. Хэдэн минут дэвтээгээд дараа нь хутганы суурийг цэвэр усаар зайлна.

pathastings / Depositphotos.com

Алхам 4

Дараа нь хутганы суурийг дээш харуулан гадаргууг нь сайтар цэвэрлэж, хатахыг нь хүлээнэ.

Алхам 5

Мөн хутгаа угаасны дараа сайтар арчиж, хуурай чигээр нь хутганы сууринд хийж байгаарай – хөгц үүсэх, нян бактери үржихээс сэргийлнэ.

Танд дээрх энгийн алхмууд хутганы сууриа тогтмол цэвэрхэн байлгахад тусална гэдэгт итгэлтэй байна!

3
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *