KFC-гийн нууц жороор тахиа шарж идэх үү?

1

Бүтэн 67 жил KFC тахиа шарах жороо нууцалж чадсан юм. Саяханы Chicago Tribune сонин уг жорыг олон нийтэд зориулан нийтэлжээ. “11 өвс болон амтлагч” гэх нууц жорыг ахмад Сандерсийн үеэл задалжээ. Үеэл нь нууц жорыг KFC–гийн үүсгэн байгуулагчийн нэг болох өөрийнхөө хоёр дахь эхнэрийн тэмдэглэлээс олжээ.

Амтат тахиа хийх нууц жор:

Хийх хугацаа: 30 минут
Амтлах хугацаа: 20-30 минут
Шарах хугацаа: 15-18 минут
Порц: 4

Орц:

  • Гурил – 2 аяга
  •  Давс – 2/3 х.х
  •  Тимьяны хатаасан навч/ганга өвс – ½ х.х
  •  Базиликийн хатаасан навч – ½ х.х
  •  Душица/хахууны хатаасан навч – 1/3 х.х
  •  Майлзын давс – 1 х.х
  •  Нунтаг хар перец – 1 х.х
  •  Хуурай гич – 1 х.х
  •  Паприка – 4 х.х
  •  Сармисны давс – 2 х.х
  •  Нунтаг цагаан гаа – 1 х.х
  •  Нунтаг цагаан перец – 3 х.х
  •  Тосгүй цөцгий – 1 аяга
  •  Өндөг – 1
  •  1 тахианы махыг жижиглэн хэрчинэ: цээж махны шаралтыг адилхан байлгахын тулд хоёр хуваана
  •  Канолын тос

KFC-гийн нууц жороор тахиа шарж идэх үү? 2

Хийх арга:

1. Гуриландаа бүх амтлагчаа хийж холино.
2. Цөцгий, өндгөө өөр аяганд хийж сайтар холино. Цөцгийтэй холимогтоо тахианы махаа хийж 20-30 минут амталж орхино.
3. Цөцгийтэй зуурмагаасаа тахианы махаа гаргаад цөцгий махнаас бүрэн урсаж дуустал хэсэг орхино. Жижиглэн хэрчсэн тахианы махаа амтлагчтай гуриландаа бүтэн өнхрүүлээд сараалж дээр 20 минут тавьж орхино. Илүүдэл гурилтай амтлагчийг махнаас сайтар сэгсэрч унагаана.
4. Тахиа шарах савандаа (ёроол нь зузаан байвал сайн, савны хана бас өндөр) 7-8 см байхаар тос хийнэ. Тосоо дундаас дээш гал дээр 175 хэм хүртэл халаана (тосны халууныг хүнсний халуун хэмжигчээр шалгаж үзээрэй). Тос зохих хэм хүртэл халангуут галаа дунд хүртэл нь багасгаад тосондоо 3-4 ширхэг тахианы махаа хийж шаргал өнгөтэй болтол нь 15-18 минут шарна. Шарахдаа тахианы махыг нэг л удаа эргүүлнэ. Шарж бэлэн болсон тахианы махны тосыг алчууранд уусган авна.

KFC-гийн нууц жороор тахиа шарж идэх үү? 3

Хоолны зах зээлд ил гарсан хамгийн үнэтэй жорд тооцогдох тус жорыг танд дэлгэлээ. Сандерсийн гарын үсгээр баталгаажсан жорын эх хувь Кентукки мужийн Луисвилле хотод байрлах компанийн төв байрны сейфэнд хадгалагддаг ажээ.

27
ГоёГоё
7
БурууБуруу
7
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
4
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Г. Энхцацрал

    Г. Энхцацрал

    2016/09/04 at 14:32

    Т. Нандинцэцэг

  2. Oyuntsetseg Choidog

    Oyuntsetseg Choidog

    2016/09/04 at 22:41

    нууц жорыг яаж авсан бэ сейфний

  3. Зочин

    2016/09/05 at 17:37

    Кпс бол хамгийн хөгийн хоолтой газар дахиж хэзээч орохгүй

  4. choi

    2016/09/22 at 21:26

    ter zochin tenegteeree

  5. XAXX

    2019/03/26 at 17:48

    KFC 1000 tugrugnii tahia zarsanch idehgvi tui tsasha

  6. Хуц

    2021/12/01 at 18:13

    KFC-нд 78 гаруй хүн хордчихоод байна. Энэ орцнуудаас гадна химийн хорт бодис байгаа шүү

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *