“Ариун cүнс”-ний нэрийн өмнөөс хүмүүсийн нүүрэн дээр сууж байгаад yнгаж, өвчин зовлонгоос нь гэтэлгэдэг номлогч эр

0

Гияани Лимпопод орших Сияандани тосгонд үйл ажиллагаа явуулдаг “SevenFold Holy Spirit Ministries”-т харъяалагддаг, ариун cүнсний санваартнуудын нэг энэ номлогч эр хүмүүсийг нүүрэн дээр нь yнгаж эмчилдэг байна. Ингэхдээ тэр толгой болон хамар дээр нь сууж байгаад yнгадаг бөгөөд үүнийгээ ариун cүнсний нэрийн өмнөөс бусдыг анагааж, өвчин зовлонгоос нь гэтэлгэж, эд баялаг, хөрөнгө мөнгө дуудаж байна хэмээн үздэг ажээ.

Крис Пенелоп бол өөрийгөө тунхагласан бурханы элч бөгөөд хүмүүсийн нүүрэн дээр сууж, yнгаж байх үедээ камерын дуранд өртсөн байна. Тэр өөрийнхөө энэ үйлдлийн талаар хэлэхдээ, “Миний хийж байгаа зүйл махан биеэр үйлдэгдэж байгаа юм биш, харин итгэл үнэмшлээр үйлдэгддэг.” гэж тайлбарлажээ.

OperaNewsHub

Хэдэн арван салбарын мэргэжилтнүүд түүний ариун yнгасыг нүүрээрээ дамжуулан хүлээж авахын тулд урт дараалал үүсгэн хүлээдэг. Энэ ариун yнгас хүмүүсийн бизнесийг цэцэглүүлэх болон баян чинээлэг болоход нь тусалдаг. Пенелоп номлогчийн ариун yнгасыг хүлээн авч, хайр энэрлийг нь хүртсэн хүний амьдралд гайхалтай зүйлс тохиолдож, эд баялгаар дутагдаж гачигдахаа больдог тул, түүний адислалыг хүртэхээр хүмүүс урт дараалал үүсгэдэг байна.

Тэр ч бүү хэл зарим бизнес эрхлэгчид номлогчийн yнгасыг хүлээж авахаар 2 сарын турш хүлээдэг ажээ. Хүмүүст хэр удаан хүлээх эсэх нь хамаагүй бөгөөд адислалыг хүртэж л чадвал, амьдрал нь дээшилнэ гэдэгт бат итгэдэг гэнэ.

OperaNewsHub

Түүнчлэн, дээрх үйл ажиллагаанд оролцдог байсан экс гишүүний хэлж буйгаар зарим хүмүүс бизнесийн хэлэлцээр болон ажил хэргийн өмнө үнэрлэж, амжилтад хүрэх зорилгоор номлогчийн yнгасыг саванд хийж авахдаа их хэмжээний мөнгө төлж байсан тохиолдол хүртэл гарч байжээ.

Хүний толгой дээр суух, нүүрэн дээр нь yнгах зэрэг үйлдлийг харсан зарим гишүүд тус үйл ажиллагаанд оролцохоо зогсоодог бол, бусад нь номлогчид үргэлжлүүлэн итгэж, өөрийгөө түүний yнгасаар адислуулсаар байгаа юм. Ямартай ч түүнд үл итгэгчдээс итгэгчдийнх нь тоо хамаагүй илүү байгааг үгүйсгэх аргагүй.

OperaNewsHub

Танд энэ мэдээллийг уншаад ямар сэтгэгдэл төрсөн бэ? Та ийм зүйлд итгэдэг үү? Бидэнтэй санал бодлоо хуваалцаарай.

49
ТэнэглэлТэнэглэл
12
Ха ХаХа Ха
9
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. irgen

    2021/03/23 at 21:02

    ingej doromjluulj bhaar uhsen ni deeer. hristiin garuud manai mglchuudiig uneheer sain noomoi honi bolgoson bna le. nuguu hed ni yaval ya geed mailaad bj bdag. novsh

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *