
Хорвоод мэндэлж ч амжаагүй байсан дэгдээхэйнүүдийг өндгөндөө байх үед нь тоосгоор хөнөөснийг харсан эх хунгийн сэтгэл нь шархалж, улмаар амьсгал хураасан байна.
Хэсэг өсвөр насны хөвгүүд чулуу болон тоосгоор Болтон, Грийтер Манчестер сувгийн ойролцоох тэдгээр өндөгнүүдийг юу ч үгүй сүйрүүлж орхижээ.
Уг үйл явдлын дараа аав хун нь алга болсон ба үүнээс төд удалгүй энэ 7 хоногийн эхээр эх хун нь амьсгал хураасан байдалтай олдсоныг “Manchester Evening News” эх сурвалж мэдээлсэн байна.
Хэдэн увайгүй бацаанууд өнгөрсөн 5-р сарын 20-нд Кирсли дэх Манчестерын сувгийн ойролцоо хунгийн өндөгнүүд рүү чулуу болон тоосго шидэж байсан гэнэ.
Гэрчүүдийн хэлж байгаагаар тухайн газар хун үүрээ зассан бөгөөд түүний 6 өндөгний 3 нь юу ч үгүй болсон аж.
Зэрлэг амьтан, тэр дундаа хун судлаач сүүлийн хэдэн 7 хоног бүр их өндөг алдагдсан бөгөөд ганц өндөг л бүтэн үлдэж чадсан гэжээ.
Мөн хүмүүсийн хэлж байгаагаар аав хун нь хүмүүсийн амьтанд хандаж буй хандлагыг үл тэвчин 2 долоо хоногийн өмнө нисэж яваад одоог хүртэл эргэн ирээгүй гэнэ.
Өмнө нь эх хун өндөгнүүдээ эм тахиа, галуу болон нохойны дайралтаас өөрийн биеэр хамгаалсаар иржээ.
Харин хун судлаач эх хунг энэ 7 хоногийн эхээр үүрнийхээ ойролцоо амьсгал хураасан байх үед нь олсон байна.
Хун судлаач Sam Woodrow ийн хэлжээ: “Би юу гэж хэлэхээ үнэхээр мэдэхгүй байна. Тэр гарцаагүй сэтгэл нь шархалсан учраас амьсгал хураасан байх. Эр нөхөр нь орхиод ниссэн нь түүнд хэцүү байхад дээрээс нь дэгдээхэйнүүдээ алдсан нь бүр ч аймар санагдсан биз.”
Хун судлаачдын хэлж буйгаар энэ жигүүртэн амьтан хэрэв хайртай хамтрагчаа алдвал сэтгэл нь шархалж, үхдэг гэнэ – тэд амьдралдаа нэг л хунг насан туршийнхаа хамтрагчаар сонгодог.
Хун судлаач Michael Mason Фэйсбүүкт ийн постолжээ: “Түүний эрэгчин нь түүнийг орхиж нисээд өнөө өглөө эх хунг үүрнийхээ ойролцоо үхсэн байгааг сонсох хэцүү байлаа. Би уйлахаас өөр арга байсангүй.”
Мөн эх сурвалжуудын мэдээлж байгаагаар хэрэв насан туршийн хамтрагчаараа сонгосон хун нь алга болох эсвэл алуулсан нөхцөлд үлдэж байгаа нь хүнтэй адилхан бэлэвсэрч хоцордог аж. Энэ талаар “Mirror” эх сурвалж бичжээ.
Тэгээд хун шувуу буйр сэлгэж, өөр ус, гол мөрөнтэй газар ганцаараа амьдардаг байна.
Урьд өмнө нь Манчестерт энэ мэтчилэн хун шувууны өндгийг санаатай болон санамсаргүйгээр хөнөөсөн тохиолдлууд хэд хэдэн удаа гарч байжээ. Түүнчлэн дээрх болсон хэрэг явдалтай холбогдуулан хүмүүс “Энэ бол аллага, тэдгээр бацаануудад хариуцлага тооцох хэрэгтэй, дараа нь тэдэнд сургамж болно.”, “Үнэхээр харамсалтай байна, дэгдээхэйнүүдтэйгээ тайван нойрс доо хун минь.” гэх мэтээр сошиалд хүмүүс санал сэтгэгдлээ илэрхийлсээр байгаа аж.








Mendbayar Dondog
2020/06/22 at 20:21
Yanaa
Cerenbadam Ganbold
2020/06/22 at 20:23
ХӨӨРХИЙЛӨЛТЭЙ
Lkhagva Davaajav
2020/06/22 at 20:26
😭😭😭
Otgontsetseg Chimiddorj
2020/06/22 at 20:30
Хүүхдүүдээ байгальд амьтанд хайртай болгож өсгөмөөр байна. Өнөөдөр нэг жоохон охин том чулуу аваад тагтаалуу шидэж бна. Болохгүй гэсэн ээж муухай амьтан гэсэн яадгийн гэж бна. Эцэг эх л хүүхдүүдээ амьтан хайрлах ухаан заахгүй бол тэр бяцхан амьтад юугаа мэдэх вэ дээ
Tserenbadam Gombsvren
2020/06/22 at 20:33
Алаг сайхан цэцгийг
Амьтны нялх үрийг хайрлах ухаан өвлүүлээчэээээээ Хүн болох багаасаа гэж
Дашдондов Туяа
2020/06/22 at 20:51
Шувуу харамсалтай амьтан гэсэн шүү ганданд үнэнээ хэлж номын засал хийлгэ одоо өөр яах вэ
Kiki Kiki
2020/06/22 at 20:51
Ээ, амьтадийг хархаар л сэтгэл хөндүүр болох ём.
Amarjargal Tserenpil
2020/06/22 at 20:56
Hun shuvuu aygui haraaltai gesen shuu.Ter huuhduud yanadaa.
Oryona Dashdorj
2020/06/22 at 20:57
Huuhduud ymar zerleg bolj osoj bnaa baga balchiraas n ehleed ymar negen amitan bolon huniig hairlahiig eh etseg n zaaj surgamaar ym bishuu,
Erdenechimeg Dansuren
2020/06/22 at 20:59
Hyn baitlaa araatnaas dor uhamsartai bna yana.
Enkhtaivan Oyuerdene
2020/06/22 at 20:59
Yaj baigaam be
Uugii Naa
2020/06/22 at 21:00
Очиж очиж шувууны өндөгөөр тоглоод бхдаа яадаг мөнднүүд вэ аюултай шүү дээ.
Chimedtseren Namdag
2020/06/22 at 21:02
Яаж бгаан бэ хөөрхий
Bavuu Shinebayar
2020/06/22 at 21:04
Амьтны нялхсыг хайрлахгүй бол хүний нялхсыг хайрлах уу. Амьтан хайрлаж тэжээдэг хүүхэд хүнлэг энэрэнгүй хайрлах сэтгэлтэй болдог гэсэн шүү дээ.
Amka Sod
2020/06/22 at 21:06
Амьд амьтан шүү дэ шувууны хараал хэдэн үеэр нь давтан тусна гэдгийг одоогийн хүмүүс мэдэхгүй л бна да. Бидний өвөг дээд эсүүд хамгийн сайн мэддэг блаа да. Одоо ч эд мөнгө эрх тушаал бодоод уламжлалаа гээж уруудан доройтож буйгаа ч үл ойлгох хүний арьс нөмөрсөн хөөрхийс болжээ. Бүх зүйлд анзаарагдаад л бх юм
Erka Erka
2020/06/22 at 21:08
Yaanaa bolohgui sh dee
Enkhjargal Dorjbat
2020/06/22 at 21:11
Шувууны өндгөнд хүн сүүдрээ тусгаж болдоггүй гэж бага байхад аав, ээж, багш нар маань их захидаг байсан.
Цэдэвдулам Гаваа
2020/06/22 at 21:33
Huuhduuddee amitniig hairlah uhaand surgaj baih heregtei, uuruu eejgui eej ni huugui bol yamar bhiig oilguulj uruvch bolgoosoi
Гануудын Ж.Болор-Эрдэнэ
2020/06/22 at 21:43
Эртнээсээ монголчууд шувууны өндөгөнд сүүдрээ бүү тусга гэж заадаг байсан. Өвгөдийн ухаан ч агуу шүүдээ
Mendbayar Munkhbaatar
2020/06/22 at 21:53
Ibiidee. Yasan hargis hvvhdvvd ve.
Dashzeveg Oyunchuluun
2020/06/22 at 21:53
An amitan baigali delhiig amitai yg cham shig gomdoj bayrladag gedgiig ur huuheddee sain oilguulah heregtei
Tsetsegee Tsetsegee
2020/06/22 at 21:55
Гонгор Цэнд-Аюуш
2020/06/22 at 21:57
Хунгийн хараал хүчтэй гэж аав ээж ярьдаг төмөр дөрөө сэтэртэл хараадаг юм гэнэлээ
Zaya Dashbadrakh
2020/06/22 at 22:10
Баруунд болсон хэрэг байна.
Surenjav Tsolmon
2020/06/22 at 22:19
Яанаа яаж байгаан бэ.
Алтаннавч Ё.
2020/06/22 at 22:22
амьтан хүртэл сэтгэл шаналал гэдгийн мэдэх юм даа өрөвдмөөр юмаа
Энхцацрал Ди
2020/06/22 at 22:30
Haramsaltai yum be
Batjargal Chultem
2020/06/22 at 22:33
ХҮМҮҮЖИЛГҮЙ БАЛИАР ЗУЛБАСГАНУУД ВЭ…ЭЦЭГ ЭХ НЬ ГЭЖ ЯМАР СЭЖИГИЙН ЮМНУУД БАЙГАА БОЛ…ТА НАРЫГ БУРХАН ӨРШӨӨГ…
Oyunaa Gerlee
2020/06/22 at 22:38
“Uul usni ur sad” gej baigali, amitnig hairlah tuhai humuujlin ach holbogdoltoi kinog ur ach narta uzuulj tailbarlaj uguh heregtei yum bn shu bid.
Batchimeg Luvsansharav
2020/06/22 at 22:47
АНГЛИ ПАЦАНУУД ГЭЖ БАЙНА , ЯДАРГААТАЙ ЮМ, ХАНГАЛТТАЙ СТРЕССТЭЙ БАЙХАД ,БИТГИЙ УЛАМ ЗҮРХ ШАРХЛУУЛАХ ХАР МУУ МЭДЭЭ БИЧИХЭЭ БОЛЬЧИХ, САЙН САЙХАН, ӨӨДРӨГ ЮМСАА ТҮГЭЭЛДЭЭ🙏💚🙏💚🙏💚🙏💚🙏💚🙏💚🙏
Boloroo Byambaa
2020/06/22 at 22:50
Gadaadad bolson hereg bna mongold arai ch ingehgui shuvuunii haraalaas aina sh de togoruug timur duruu setertel haraadag geed l bdag biz de
Б. Ундрал
2020/06/22 at 23:02
шувууны хараал гэж байдагшдээ
Lkhamsuren Odbayar
2020/06/22 at 23:04
muu teneguud
Tom Jerry
2020/06/22 at 23:17
Сувд
2020/06/22 at 23:21
baga nasnii hvvhded amitniig hairlah tedniig enrengvi zuulun bolgoj usguhgv bol odoonii joohn hvvhdvvd arai l hertsgii hargis uruwduj hairlh talaar medhgv bn
Namuun Enhnaran
2020/06/22 at 23:26
novshnuud
Эрка Эрдэнэ.Д
2020/06/22 at 23:43
Otgonjargal Batnasan
2020/06/22 at 23:44
гадаадад болсон муу юмнаас энд бичиж стресстэй байгаа нийгмийг бухимдуулах ямар хэрэг байна аа сонгуул гээд ядаж байхад шаал хэрэггүй юм уншаад уур хүрчихлээ
Gerlee Tumenjargal
2020/06/22 at 23:45
Manaid bish Angli huuhduud. Yu aimaar haraaj shuwuunii haraal ch gehshig. Aaw eej bagsh ni l sain helj oilguulahgui bol zaahan huuhed heeriin shuwuudiin undugiig tejeewer tahianii delguurees awdag hagalj sharj. chandag undugtei anduurch bolgooljgui handah ue garch magadgui yum.
Б. Дашдулам
2020/06/22 at 23:49
Энэ дэлхий дээр ганцхан хүн амьдардаггүй шдээ арай ч дээ
Солонгоо Солонгоо
2020/06/22 at 23:49
ийм болохоор би жоохон хүүхдэд дүргүй
З. Алтанзаяа
2020/06/22 at 23:49
burhan mine
Tsogtsaikhan Tumurbaatar
2020/06/22 at 23:50
Hun bol hamgiin hertsgii muuhai amitad
Нармандах Маяа
2020/06/22 at 23:52
монгол хүүхдүүд биш байгаасай
Bayarmaa Bayanbileg
2020/06/22 at 23:58
Шувуу бас өшөөгөө авчихдаг!! Гэдэг шүү!!Эцэг Эхчүүдээ!!
Б. Мөнх-Очир
2020/06/23 at 00:01
Aimar haraagaad vhdeg gsen de
Yagaanaa Yagaanaa
2020/06/23 at 00:01
Ямар өрөвдмөөр юм бэ
Sansaraa Sansarmaa
2020/06/23 at 00:03
Aimshigtai yum, amitan baigali orchinig hairladag bolgoj huuhdiig usguh heregtei yum bn ninjin stgel hzed iludehguig oilgoj awla
Dagisuren Enhamgalan
2020/06/23 at 00:05
Zailaach etseg ehin haraa hinaltgui ene bhgui yu mu baasnuud
Oyun Gerel
2020/06/23 at 00:11
Шувууны ондог рvv ойртуулдаггvй хогшчvvл хангинаад явуулдаггvй л байсандаа.Тогоо хагартал хараадаг гээд байдагсан.
しのぶ こちょう
2020/06/23 at 00:12
Hvhdvde hrdq yadg ergvnvd we
Tsengeljargal Ljhagvadorj
2020/06/23 at 00:13
Medrel gulugnuud vee
Tsend Tsend
2020/06/23 at 00:13
Хүүхдүүд битгий хэл хүмүүс ч гэсэн шувуунд ойртоод хэрэггүй шүү
Tsatsaa Narka
2020/06/23 at 00:14
Эртнээсээ монголчууд шувууны өндөгөнд сүүдрээ бүү тусга гэж заадаг байсан. Өвгөдийн ухаан ч агуу шүүдээ энэ ухааныг хүүхдүүдэд зааж өгөх хэрэгтэй дээ
Khatnaa Khatnaa
2020/06/23 at 00:14
nikitonii duug sanaj bnuu. hosoo aldsan hun hurch boloh hamgiin deed tseg hurtlee niseed tendeesee dewelgui shuud unadag gsen. tiim l emzeg unench
Gantulga Nominerdene
2020/06/23 at 00:14
Airaichdee hoorhii hun
Юра Амараа
2020/06/23 at 00:25
Өө хөөрхий тэр хүүхдүүд ч балар ч дээ тогоруу болон хун шувууны хараал ч маш аюултай даа
Javkhlan Lkhagva-Ochir
2020/06/23 at 00:28
Bayar hurgey! Tanai site minii onoo oroin nastriig amjilttai byatsalj hayalaa.
Zayako Zaya
2020/06/23 at 00:39
Uruwdmuur yumbe
Oyunchimeg Baljir
2020/06/23 at 17:35
haraadag gedeg bish biluu
Tsendsvren Oyun
2020/06/23 at 21:02
Burhan muni gej
уншигч
2020/06/25 at 00:18
шувууны хараал бодиттой шүү
Зочин
2020/06/26 at 14:13
Muu sain huuhduudiig haraal ideg avarga mogoind amidaaraa iduulj uheesee
Зочин
2020/06/26 at 14:16
Haraal bish shu huuhediig ni alval oshoogo avna muu huuhduudiig savaad unagaachhimsan hoorhii amitad ymr buruu hiisiin buh muu humuus corona tusaj uhej dald oroosoi