Сэрээ булчирхай буюу тимус – энэ бол бие махбодын хөгшрөлтийн үйл явцыг удаашруулах хүний биеийн шидэт цэг

4

Тимус буюу сэрээ булчирхай бол хүүхдийн дархлааны системийн маш чухал эрхтэн. Хүүхдийг 10 нас хүртэл томроод насанд хүрснээс хойш жижгэрч эхэлдэг. Сэрээ булчирхайн дааврыг зөвхөн хүүхдүүдэд л хэрэгтэй гэж үзэж байсан үе бий. Гэхдээ эрдэмтэд олон удаагийн судалгаа шинжилгээгээр уг даавар нь “дархлааны системийн зүрх” нь болохыг тогтоож чаджээ. Сэрээ булчирхай бие махбодын хөгшрөлтийг зогсооход яаж туслах вэ?

Цээжний хөндийн дээд хэсэгт, цагаан мөгөөрсөн хоолойн урд байрладаг, сэрээ булчирхайны цаана зүрх байрлана. Хүний сэтгэлд хүрэх гол түлхүүр энд байрладаг гэж эртний эрдэмтэд үздэг байжээ.

Сэрээ булчирхайн үүрэг

Сэрээ булчирхайн нэг хэсэг эд эс нь бамбай булчирхай, бүйлсэн булчирхай, хүзүү, зүрх болон уушгины хооронд дахь цээжний хэсэгт оршино. Сэрээ гэх нэршил нь өөрийнхөө хэлбэрээс үүдэлтэй юм, хоёр шүдтэй сэрээг санагдуулам хэлтэнцрүүдтэй ажээ. Хэлтэнцэр бүрт тархилаг болон холтослог бодис агуулагдана, өнгөний хувьд бага зэрэг бараан. Тархилаг бодист бүрэн боловсорсон тимоцит агуулагддаг. Уг бодис нь бүх биеэр тархана.

Сэрээ булчирхайн үндсэн зорилго нь үүдэл эсүүдэд дархлааны үйл ажиллагааг идэвхжүүлдэг, чухамдаа Т-лимфоцит. Уг бодис нь гадны уургийг таньж бусад эсүүдэд устгах мэдээллийг дамжуулдаг. Тиймээс сэрээ булчирхай нь дархлааны системд нэн чухал эрхтэнд тооцогддог болжээ. Үүнээс гадна сэрээ булчирхай нь хэд хэдэн төрлийн дааврын ялгаруулалтад идэвхтэй оролцдог байна.

Сэрээ булчирхайн тусламжтайгаар хүүхдийн бие гадны уураг, вирус, мөөгөнцөр зэрэг микро биетүүдийг таньж чаддаг. Сэрээ булчирхайн нь гадны биетүүдийг таниад зогсохгүй мөн цаашид хэрхэн хүлээж авах ой санамжаа ч авч үлддэг байна. Тиймээс хүүхдийн хувьд уг эрхтэн төрөл бүрийн халдвараас хамгаалах цорын ганц бамбай болж өгөх ажээ.

Үүнээс гадна, сургагдсан эсийн дархлаа нь зөвхөн гадны өдөөгчөөс хамгаалаад зогсохгүй. Мөн хавдар болж өөрчлөгдөх өөрийн мутант эсийн бүтцийн өөрчлөлтийг ч танина. Тэрээр чөлөөт радикалаар гэмтсэн эд эсийг устгах чадалтай, ингэснээр бие махбодын хөгшрөлтийн явцыг удаашруулах боломж гарч ирж байгаа юм. Сэрээ булчирхайн үйл ажиллагааг идэвхжүүлснээр бие махбодын хөгшрөлтийн явцыг удаашруулах боломжтой гэж олон эрдэмтэд үзэх болжээ.

 

 

1. Өсөлтийн даавар болон өлсгөлөнгийн дааврын уялдаа холбоо

Грелин – энэ бол өлсгөлөнгийн даавар бөгөөд өсөлтийн дааврын үйл ажиллагааг дэмждэг. Уг даавар нь дархлаанд нөлөөлдөг бөгөөд мэдрэлийн системийн удамшсан эсвэл олдмол өвчнөөс хамгаалаад зогсохгүй, мөн сэрээ булчирхайн идэвхтэй үйл ажиллагааг уртасгаж хөгшрөлтийг удаашруулж чадна. Нас ахих тусам грелиний ялгаруулалт буурдаг тул сэрээ булчирхай өөхөлж эхэлдэг. Мөн өсөлтийн даавар ч гэсэн сэрээ булчирхайн үйл ажиллагаанд нөлөөлж бие махбодыг залуужуулах боломжтой. Биеийн идэвхтэй хөдөлгөөний үед өсөлтийн даавар ихээр ялгардаг, энэ нь сэрээ булчирхай төдийгүй бүх бие махбодыг залуужуулахад шууд нөлөөлнө.

 

2. Цинкийн нөлөө

Хүний бие махбод цинк дутагдаад ирэхээр өвчин өдөөгчид өртөмтгий болдгийг эрдэмтэд аль эрт тогтоожээ. Цинк сэрээ булчирхайн даавар болон тимулиныг идэвхжүүлж вирусын эсрэг үйлчлэх интерфероны ялгаруулалтыг нэмэгдүүлдэг. Үүнээс гадна, хүний бие цинкээ хангалттай авч чадаж байвал вирусын эд эсийн үржлийн үйл явц зогсож эхэлдэг ажээ. Цинкийн нөлөөнд риновирус, гэдэсний халдварт, герпес зэрэг маш эмзэг.

 

3. Цээжээ тогших

Цээжээ зөөлөн бөгөөд хөнгөхөн тогшиход сэрээ булчирхай идэвхижнэ. Цээжний төв хэсэгт үүссэн чичиргээ нь тухайн бүсэд ирэх эрч хүчний урсгалыг нэмэгдүүлдэг байна. Цээжээ тогшиж байхдаа та ягаан, ногоон, алтан өнгө болон туяаг төсөөлж болох ажээ.

 

4. Эфирийн тос

Эфирийн тос нь хүний бие махбод төдийгүй сэтгэл зүйн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг. Сэрээ булчирхайд нимбэг, розмарин, эвкалипт, мелиссийн болон дягелийн тоснууд сайн. Ягаан тос нь зүрхийг эрч хүчээр сэлбэдэг гэж үздэг, зүрхийг баяр хөөр, хайр дурлалаар баяжуулна.

 

5. Эрдсийн нөлөө

Байгалийн талстууд нь эрч хүчээр сэлбэхийн зэрэгцээ сэргээж өгдөг. Байгалийн цэвэр гаралтай кварцаар хийсэн зүүлт, кулон зүрхийг тайвшруулж эрч хүчээр сэлбэхийн зэрэгцээ бие махбодыг залуужуулна, өвчнөөс хамгаална. Сэрээ булчирхайд ягаан өнгийн кварцууд тустай, мөн цайвар ногоон чулуунууд зохино.

29
БахархмаарБахархмаар
11
ГоёГоё
7
ГайхмаарГайхмаар
7
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/06/23 at 21:46

    🌻

  2. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/06/23 at 21:47

    😂😂😂!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *