Өдөрт ердөө 10 минутыг өөртөө зарцуулаад аз жаргалтай болох 8 арга

2

Гутранги үзэл гэдэг бол зан чанар биш харин хүмүүжил, дасал, дадал бөгөөд орчлон дэлхийг үл итгэх харцаар харж, дайсагнаж, “би хэлээ биз дээ” хэмээх синдромын илрэлээ гаргахыг хүлээж байдаг явдал юм. Энэхүү сэтгэл санааны хэцүүхэн тойргоос гарахын тулд, аж амьдралдаа сэтгэл дундуур байдгаа мартаж, элдэв гомдол ярихаа болихын тулд заримдаа “юу ч хийхгүй байхаас багахан илүү зүйл” хийх хэрэгтэй болдог билээ. Сайн дадлыг хэрэгжүүлэн түүндээ өдөрт 10 минут зарж байхад л хангалттай юм. Ингээд таныг муу бүхнээ мартагнаж, аз жаргалтай байлгах аргууд.

1. Гурав дахин баярлах

Хүнд баярлаж чаддаг байх нь сайн хүмүүсийн ялгарах онцлог юм. Өөрийнхөө амьдралд үнэн сэтгэлээрээ баярлах дадал суулгах хэрэгтэй ба өдөрт гурван удаа үнэн сэтгэлээсээ найздаа, гэр бүлийнхэндээ, сайн үйл явдалд эсвэл сайхан цаг агаарт баярлаж байх хэрэгтэй.

 

2. Бодол санаагаа ч амраах хэрэгтэй

Бүх л ухаалаг утсанд сэрүүлэг болон таймер бий. Түүндээ 10 минут хийж бүх л дуу чимээг нь хааж, танд хэн ч саад болохгүй чимээгүй газар суугаарай. Юуны ч тухай бодохгүй байхыг хичээх хэрэгтэй ба энэ нь таны бодсон шиг тийм ч амархан зүйл биш.

Өнгөрсөнд харамсах, ирээдүйн тухай бүх л бодлоо орхиж зөвхөн өөрийнхөө дотор талд анхаарлаа хандуулж биеэ сулла. Гэгээрэхгүй юмаа гэхэд таны бие тайвшран хөнгөн, тайван болсон байх билээ.

 

3. Ухаалаг утаснаас татгалз

Бас таблет, нөүтбүүкнээс ч татгалз. Мэдээж үүрд биш л дээ: ажил сургуульд эдгээр нь хэрэг болох бөгөөд бас цаг өнгөрөөхөд ч хэрэг болдог эд.

Өглөөний “таван минутын сонин юм юу байгааг гүйлгэж харах” үйлдлээ зогсоох хэрэгтэй ба энэ нь өдрийг эхлүүлэх хамгийн сайн эхлэл биш юм. Түүний оронд энэ цагаа тухайн өдөр юу хийхээ төлөвлөж бичихэд зарцуулсан нь дээр бөгөөд эсвэл гэрийн амьтантайгаа тоглож, ном уншиж, бүр 10 минут орон дээр зүгээр хэвтэж болох билээ.

 

4. Эрүүл биед…

Биеийн тамираар хичээллэх нь хүнийг эрч хүчээр баяжуулж, нойронд сайн болгож, сэтгэл санаа, ажил хөдөлмөрт сайн нөлөө үзүүлдэг. Үүний тулд заавал спорт зааланд очих хэрэггүй бөгөөд 10 минутын видео хичээлийг гэртээ хийж сур. Нэг дэхийн өглөөнөөс гүйж эхэлнэ гэдгээс хол дээр билээ.

 

5. Өдрийн тэмдэглэл нээж, гэрийн даалгавраа хийх

Өглөөг өдрийн тэмдэглэлээс эхэлнэ. Жулие Кэмреоны “Зураачийн зам“ хэмээх номд бий болгосон энэ арга нь эхлээд харахад хэцүү мэт санагдавч өдөрт 10 минутаас илүү цаг авахгүй юм.

Өглөө босонгуутаа “өглөөний хуудсаа” бичих хэрэгтэй. Таны толгойд орсон ямар нэг засваргүй бодол санаа байх хэрэгтэй. Юу зүүдэлсэн, юунд санаа зовж байгаа, юу хүсэж мөрөөдөж байгаа гэх мэт.

Өдөрт 3 хуудсанд энэ тухайгаа бичиж байхыг зохиолч маань зөвлөж байгаа бөгөөд эхлээд 10 минут үүнийг хийж үзэх хэрэгтэй. Ийм өвөрмөц бясалгал нь таны бодол санааг цэвэрлэж, ажлын үр дүнд сайнаар нөлөөлөх болно.

 

6. Баяр хүлээх нь баяраасаа илүү сайхан

Өглөө эрт сайхан сэтгэл санаатай, хөнгөн босох гол нөхцөл нь орой нь ямар нэг сайхан зүйл хийхээр төлөвлөсөн байх явдал юм. Энэ нь цэцэг ургамлаа арчлах, шинэ хоол хийх, найзтайгаа уулзах, дуртай номоо унших гэх мэт байж болно.

Унтахын өмнө 10 минут маргааш хийх сайн сайхан зүйлийнхээ тухай бодож төлөвлөх хэрэгтэй бөгөөд энэ нь бүтэлгүй өдрийг тань ч сайхан өдөр болгож чадах билээ.

 

7. Дурсгалын зураг

Өнгөрсөн өдрийн юу нь танд хадгалагдаж үлдэв? Юу нь онцгой байв? Тухайн өдрийн хамгийн сайхан зүйл, үйл явдлыг камертаа буулгаж авахыг дадал болгоорой. Ажилдаа явах ирэх замдаа, хүүхэд цэцэрлэгтээ хүргэж байхдаа… Сарын дараа л гэхэд танд маш сайхан зургийн цомог бий болох бөгөөд өдөр тутмын бодлоос тань ангижирч, сайн сайхныг харах боломж бий болгоно.

 

8. Бүжиглэх үү?

Сэтгэл сэргээх энэ арга нь дэндүү гэмээр гэнэн санагдаж болох юм. Гэхдээ энэ нь үнэхээр үр дүнтэй бөгөөд хүн баяр жаргалтай байх үедээ бүжиглэдэг билээ.

Гудамжинд, ажил дээрээ бүжиглэж чадахгүй ч гэртээ дуртай хөгжмөө сонсоод бүжиглэнэ гэдэг нь инээх, сайхан уур амьсгалтай болох бас нэг том боломж юм.

Эдгээр энгийн юм шиг аргууд нь олон хүнийг бэрхшээлээс салах, аз жаргалтай болоход нь тусалсан билээ. Та ч гэсэн тэгмээр байна уу? Оролдоод үз. Тэр тусмаа 10-хан минут л зарах билээ. Аз жаргалын төлөө ихээхэн хямдхан зүйл шаардаж байгаа биз?

51
БахархмаарБахархмаар
13
ГоёГоё
10
Ха ХаХа Ха
9
ТэнэглэлТэнэглэл
8
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *