Мэргэжлийн гоо сайханчдаас татгалзаж, томоохон арга хэмжээнд очихдоо хүртэл нүүр будалтаа өөрөө хийдэг 10 алдартнууд

0

Алдартнуудын гэрэл зургуудыг хараад өөрийн эрхгүй “Надад ийм мундаг гоо сайханч байдаг бол би ч бас тэднээс дутахааргүй үзэсгэлэнтэй харагдаж чадна даа” гэж бодогдох нь бий. Үнэндээ бүсгүй хүн болгон холливудын одод шиг харагдаж чадна, эргэлзэх зүйл байхгүй. Үүний тулд заавал мэргэжлийн гоо сайханчийн тусламж авах ч шаардлага байхгүй. Хараад байхад алдартнууд бүгд гоо сайханчдаар нүүрээ будуулаад байдаггүй бололтой.

Өнөөдрийн нийтлэлд багтсан алдартай бүсгүйчүүдийн өмнө мэхийн ёсолъё. Тэд томоохон арга хэмжээнд очихдоо ч гэсэн мэргэжлийн гоо сайханчид нүүр будалтаа даалгалгүй өөрсдөө нүүрээ буддаг ажээ.

Кейт Уинслет

© Dimitrios Kambouris / Staff / WireImage / Gettyimages, © FaceToFace / REPORTER / East News

Оскарын эзэн, алдартай жүжигчин бүсгүй олны өмнө гарахдаа нүүрээ өөрөө л буддаг, яагаад гэвэл өөртөө ямар будаг зохидгийг тэр сайн мэднэ. Кейт нэгэн ярилцлагадаа ярьснаар бол тэр үндсэн хоёр өнгийг хольж аль болох бага пудр түрхэхийг хичээдэг: “Миний хацар дээр тоор жимсний үс шиг л их шар үс байдаг, тиймээс би пудр түрхэхдээ маш болгоомжтой ханддаг”.

 

Мэйси Уильямс

© VALERIE MACON / AFP / East News, © MAR / Capital Pictures / East News

“Game of Thrones” олон ангит киноны од 2017 оны Q Awards–ийн арга хэмжээнд бэлдэхэд мэргэжлийн гоо сайханчид туслаагүй гэдэг. Харин түүний тэр үеийн найз залуу байсан Олли Жексон нүүр будалтыг нь хийж өгчээ. Нүүр будалтын нарийн чимхлүүр хэсгийг Мейси өөрөө хийсэн: нүдээ будаж, бронзер түрхэж уруул өнгөлөгчөө өөрөө түрхжээ.

 

Кейт Миддлтон

© Max Mumby/Indigo / Contributor / Getty Images Entertainment / Gettyimages

Кембрижийн гүнгийн авхай заримдаа мэргэжилтнүүдийн тусламж авдаг ч гэлээ ихэнх тохиолдолд нүүр будалтаа өөрөө л хийдэг. Хуримынхаа өдөр хүртэл Кэтрин нүүрээ өөрөө будсан нь дээд зэргийн мэргэжилтнийхээс дутахааргүй байлаа.

 

Ева Лонгория

© betancurclaudia / Instagram

 

© JB Lacroix / WireImage

Жүжигчин бүсгүйн багт мэргэжлийн гоо сайханчид ажилладаг, гэхдээ олны өмнө гарахдаа тэр нүүрээ өөрөө буддаг ажээ. 2016 онд “Desperate Housewives” киноны од ягаан туяатай будгаар нүүрээ будаж шүтэн бишрэгчдийнхээ дунд багагүй шуугиан тарьсан. Уг нүүр будалт үнэхээр мэргэжлийн түвшинд хийгдсэн байсан юм, үнэндээ мэргэжлийн бус хүн буюу өөрөө будсан юм шүү дээ.

 

Селена Гомес

© Mayer / face to face / FaceToFace / REPORTER / East News, © allure / Instagram

Селена гоо сайхны бүтээгдэхүүнийг ихэд сонирхдог нэгэн. Өнгөрсөн онд өөрийн гоо сайхны брендийг танилцуулсан, мөн өөрийнхөө хийсэн нүүр будалттайгаар сэтгүүлийн нүүрэнд гарсан юм. Нүүрээ янз бүрээр будаж туршилт хийх дуртай бас шинэ бүтээгдэхүүнийг түрхэж үзэх хүсэлтэй байдгаа ч нуулгүй ярьжээ.

 

Эмили Ратаковски

© Fernando Allende / Broadimage / East News, © Xavier Collin / Image Press Agency / BWP Media / East News

Эмили шиг царайлаг бүсгүйчүүд нүүрний будаггүй ч гэсэн үзэсгэлэнтэй харагдана. Загвар өмсөгч бүсгүй нүүрний буддаггүй олны өмнө гарах дургүй. Гэхдээ тэр болгон мэргэжлийн гоо сайханчаар нүүрээ будуулаад байдаггүй, ихэнх тохиолдолд будалтаа өөрөө л хийдэг гэжээ.

 

Меган Маркл

© ASSOCIATED PRESS / East News, © Pool / Samir Hussein / Contributor / WireImage / Getty Images

Сассексийн гүнгийн авхайн хувьд 2018 онд Ирландаар хийсэн анхны албан ёсны айлчлалын үеэр Меган гоо сайханчийн туслалцаа авахаас татгалзаж байсан удаатай. Энэ нь тэр хэзээ ч мэргэжилтний туслалцаа авч байгаагүй гэсэн үг биш. Кейт Миддлтоныг бодвол хуримынхаа нүүр будалтыг мэргэжлийн гоо сайханч Дэниел Мартинаар хийлгэж байв.

 

Гвен Стефани

© AF Archive / Graham Whitby Boot/Mary Evans Picture Library / East News, © Fernando Allende / Broadimage / Broad Image / East News

Гвен мэргэжлийн гоо сайханчийн үйлчилгээ авахаа болиод удаж байгаагаа нэг биш удаа ярьж байсан. Түүний хийсэн нүүр будалтын олон туршилтууд бий: нил ягаан уруулын будаг, гялалздаг нүдний будаг зэрэг – дуучны өөрийнх нь бүтээл. Үсээ харин мэргэжилтнүүдэд даалгасан хэвээр.

 

Роузи Хантингтон-Уайтли

© rosiehw / Instagram, © rosiehw / Instagram

Роузи өөрийн инстаграм хуудсандаа гоо сайхны элдэв зөвлөгөө, будалтын талаарх постууд байнга тавьдаг, тийм учраас тэр нүүр будалтаа өөрөө хийхэд ямар ч хүндрэлтэй учрахгүй нь ойлгомжтой. Загвар өмсөгчийн хэлснээр түүний хийх дуртай ажил бол будалт болон үсээ янзлах ажээ. Тэр мэргэжилтнүүдийн зөвлөгөө, лайфхакыг үзэж туршилт хийхдээ ч дуртай.

 

Шакира

© Mary Evans / Allstar / Graham Whitby Boot / East News, © face to face / FaceToFace / REPORTER / East News

Шакира өөртөө педикюр хийгээд зогсохгүй мөн нүүрээ ч өөрөө буддаг. Дуучин бүсгүй олны өмнө гарахдаа ч нүүр будалтаа өөрөө хийнэ. “Би өөрийн арьсны өнгөтэй төстэй өнгө сонгож нүүрээ буддаг, гэхдээ нүдээ тодосгож будах дуртай. Нүүрний будаг бага байх тусам л илүү дээр харагдаад байгаа юм уу даа гэж би боддог юм. Камер, гэрлийн өмнө олон жил зогссон гэхэд би наснаасаа залуу харагдаж чадаж байгаа байх аа. 10 жилийн өмнө би ямар их будаг хэрэглэдэг байсан юм бэ?” гэж тэрээр нэгэн ярилцлагад ярьжээ.

Та мэргэжлийн гоо сайханчийн үйлчилгээ авдаг уу эсвэл нүүрээ өөрөө будахыг хичээдэг үү?

4
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *