Турк тосгоны шувууны хэлээр ярьдаг иргэд

0

Турк тосгоны шувууны хэлээр ярьдаг иргэдТуркийн Куской хэмээх жижигхэн тосгоны иргэд цахилгаан, холбоо харилцаагүй байсан эрт цагт хол газарт өөр хоорондоо харилцах гайхалтай мөртлөө энгийн аргыг сүвэгчилсэн нь шүгэлдэж, исгэрэх замаар хоорондоо ‘ярилцах’ байжээ. Тэд үүнийгээ Шувууны хэл буюу кус дили /kus dili/ хэмээн нэрийдсэн бөгөөд тосгоны Куской /Kuskoy/ буюу Шувууны тосгон хэмээх нэр ч энэ өвөрмөц хэлтэй нь холбоотой аж. Понтикын уулсын дундах тариан талбайдаа ажиллаж байсан тосгоны иргэдийн 400 орчим жилийн тэртээ бий болгосон шувууны хэл хамгийн холдоо 1 км орчмын зайнаас сонсогддог. Шувууны хэлээр ярилцагчдын зай дээрх хэмжээнээс хол байх юм бол зам зуурт байгаа хөршүүд нь дамжуулан ‘жиргэсээр’ хүрэх ёстой газарт нь хүргэдэг байна. Өөр хоорондоо маш дотно харилцаатай байдаг байсан тосгоныхон 1986 онд цахилгаантай болсон ба залуус нь хөгжил дэвшилтэй хот суурин газар амьдрахыг илүүд үзэн ахмадуудаа ардаа орхин нүүж эхэлжээ. Түүнчлэн хүн бүр гар утастай болсон нь Шувууны хэлийг устаж үгүй болоход нөлөөлж болзошгүй болсон байна. Харин шувууны хэлтнүүдийн холбооны тэргүүн Сереф Кочек /Seref Kocek/ сүүлийн 15 жилийн турш шувууны хэлний фестивалийг зохион байгуулж ирсэн нь шувууны хэлийг дэмжих, тосгоны иргэдийн эдийн засгийг сайжруулах, залуу үеийнхэнд шувууны хэл суралцахад боломж олгоход чиглэжээ. Жил бүр болдог шувууны хэлтнүүдийн тэмцээн бүхий энэхүү фестивальд 2000 орчим хүн оролцдог ч сүүлийн жилүүдэд ахмадуудын хувьд сэтгэл гонсгор байгаа нэг зүйл нь фестивальд оролцогч залуус шувууны хэл сурахыг эрмэлзэхээсээ илүүтэй бүжиглэх, цэнгэх явдлыг илүүд үзэж байгаа явдал юм.


0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *