Энэтхэгийн эмч нар ковид-19 халдвараас өөрийгөө хамгаалж үхрийн бaaс биедээ түрхэхгүй байхыг ард иргэддээ анхааруулсаар байна

0

Энэтхэгийн эмч нар ковид-19 өвчнөөс хамгаална гэсэн итгэл үнэмшлээр үхрийн бaaсыг биедээ түрхэхгүй байхыг ард иргэддээ сэрэмжлүүлсээр байна. Ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй энэ зан заншил нь өвчнийг харин ч эсрэгээрээ улам илүү тараах эрсдэлтэй гэж Ройтерс агентлаг мэдээлжээ.

Хиндү шашинд үхэр бол энэ дэлхийн хамгийн ариун нандин бэлгэдэл болсон амьтан хэмээн үздэг бөгөөд олон зууны туршид Хиндү шашинтнууд орон гэрээ үхрийн бaaсаар цэвэрлэх, эмчилгээ, халдварын эсрэг тэмцэх хэрэгсэл болгон хэрэглэдэг байжээ.

Amit Dave/Reuters

Ийнхүү үхрийн бaaс арьсандаа түрхсэн энэтхэгчүүд үхэрт хүндэтгэл үзүүлж, сүсэглэн биширч байгаагаа харуулахын зэрэгцээ йогийн дасгал хийж, эрүүл мэндээ дэмжиж байсан байна. Дасгалаа хийж дуусгаад тэд сүүгэээр биеэ угааж цэвэрлэж байжээ.

Amit Dave/Reuters

Энэтхэгийн эмч болон эрдэмтэд энэ мэтчилэн цар тахлыг эмчлэх, халдвараас өөрийгөө хамгаалах гэж янз бүрийн арга хэрэглэхгүй байхыг ард иргэддээ анхааруулсаар байгаа ба хүмүүс хуурамч буруу мэдээллээс болж эрүүл мэндээ эрсдэлтэй байдалд оруулахгүй байхыг сануулсаар байгаа аж.

Amit Dave/Reuters
20
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *