Холливудын 13 жүжигчдийн хамгийн анхны дүр, ид оргил үеийнх нь дүр болон хамгийн сүүлд бүтээсэн дүрүүдийг нь харьцуулан харцгаая

0

Холливудын жүжигчдийн ихэнхтэй нь бид алдартай дүрээр нь танил болсон. Жулия Робертс гэхэд л “Pretty Woman” киногоороо алдаршсан, харин Леонардо Ди Каприо – “Titanic”-аар, Том Хэнксийн хувьд “Forrest Gump”-аар. Эдгээр бүтээлүүдээс гадна холливудын одуудад анхны болон сүүлчийн бүтээл гэж байгаа нь ойлгомжтой.

Бид хайрлаж явдаг оддынхоо уран бүтээлийг ажиглан суух дуртай. Тэдний анхны дүр, ид оргил үеийн дүр болон сүүлд бүтээсэн дүрийг харьцуулж үзэхээр шийдсэн юм.

Брэд Питт

© The Dark Side of the Sun / Avala Film, © Troy / Warner Bros., © Ad Astra / 20th Century Fox
  • Брэд Питт 1988 онд “The Dark Side of the Sun” кинонд анхны гол дүрээ бүтээжээ. Тэр болгонд олдоггүй дүр бүтээх болсондоо баярлаж бараг л үсэрсэн тухай ярьцгаадаг. Арьс нь нарны гэрлийг тэвчиж чаддаггүй нэгэн хүчтэй хүний тухай дүрийг та санаж байна уу?
  • 2004 онд Питт “Troy” түүхэн уянгын кинонд Ахиллесийн дүрийг бүтээсэн. Уг киног Хомерын “Илиадын тууль”-иар сэдэвлэн хийжээ. Кино ч их амжилт олж дэлхийн хэмжээнд 497 сая ам.долларын орлого олжээ.
  • Брэд Питт өнөөдөр ч гэсэн кинонд тоглосоор байгаа, одоогийн байдлаар“Ad Astra”киноны дүр нь сүүлчийнхэд тооцогдоно. Питтийн бүтээсэн дүрийг шүүмжлэгчид нааштайгаар хүлээн авчээ.

 

Жулия Робертс

© Firehouse / Cinema Sciences Corporation, © Pretty Woman / Touchstone Pictures, © Homecoming / Amazon Studios
  • Жулия Робертс анх “Firehouse” киногоор дэлгэцнээ гарч байжээ. Энэ удаад гараад л өнгөрөх дүр байсан бөгөөд кинонд оролцсон хүмүүсийн жагсаалтад ч нэр нь багтаагүй гэдэг.
  • 1990 онд Жулия Робертс Холливудын од гэдэг эрхэм нэрийг зүүх болсон нь “Pretty Woman” кинон гол дүрийг чадварлаг бүтээж чадсаны гавьяа юм.
  • 2018 онд “Homecoming” олон ангит кинонд бүтээсэн түүний дүрийг кино шүүмжлэгчид Робертсын бага дэлгэц дээрх амжилттай дебют гэж үнэлжээ.

 

Леонардо Ди Каприо

© The Critters 3 / New Line Cinema, © Titanic / Paramount Pictures, © Once Upon a Time in Hollywood / Columbia Pictures
  • Ди Каприогийн дебют нь “The Critters 3” инээдмийн кино хэмээгддэг.
  • 1997 он, алдарт “Titanic” кино дэлгэцнээ гарснаас хойш Ди Каприо дэлхийн хэмжээний супер од болсон бөгөөд өөрийн хүрч болох алдрын оргилд хүрчээ.
  • 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Каннын кино их наадмын үеэр Ди Каприогийн тоглосон Квентин Тарантиногийн “Once Upon a Time in Hollywood” кино нээлтээ хийсэн. Каннын нээлтийн үзүүлбэрийн дараа үзэгчид 6 минут алга ташиж хүндэтгэл үзүүлжээ.

 

Николь Кидман

© Bush Christmas / Barron Entertainment, © Dead Calm / Warner Bros. Pictures, © The Undoing / HBO
  • Николь Кидман 1983 онд “Bush Christmas” австралийн киноны ремейкэд тоглож байсан нь бараг анхны дүр гэж хэлж болно. Энэ үед жүжигчин бүсгүй 16 настай байв.
  • Кидманы холливудын анхны төсөл нь түүнд дэлхийн хэмжээний нэр хүнд авчирсан юм – 1989 оны “Dead Calm” кино.
  • Николь Кидманы гол дүрд нь тоглосон “The Undoing” кино 2020 онд дэлгэцнээ гарсан нь HBO сувгийн хамгийн алдартай олон ангит кино хэмээгдэх болсон бөгөөд үзэгч олон улирлын турш сонирхолтой кино үзсэн юм.

 

Мэттью Макконахи

© Unsolved Mysteries / Lifetime Television, © How To Lose A Guy in 10 Days / Paramount Pictures, © The Gentlemen / Miramax Films
  • Мэттью Макконахи жүжигчний гараагаа сурталчилгаа болон дууны клипээр эхлүүлж байсан гэдэг. 1992 онд “Unsolved Mysteries” олон ангит кинонд дүр бүтээсэн нь түүний анхны дүр байлаа.
  • Макконахи 2000-аад оны эхэн үеэс алдаршиж эхэлсэн буюу романтик инээдмийн кинонд идэвхтэй тоглох болжээ. “How To Lose A Guy in 10 Days” – түүнийг алдаршуулсан киноны нэг мөнөөс мөн. “Dallas Buyers Club” киноны дүрээрээ “Алтан бөмбөрцөг” болон “Оскар”-ын шилдэг жүжигчний шагнал хүртсэн нь эрэлт хэрэгцээ ихтэй жүжигчин болоход нь нөлөөлжээ.
  • 2019 оны сүүлээр Гая Ричигийн “The Gentlemen” кино дэлгэцнээ гарсан. Уг бүтээл кино шүүмжлэгчдийн зүгээс нааштай үнэлгээ авсан төдийгүй орлогын хувьд ч амжилт олсон. 22 сая ам.долларын төсөвтэй төсөл дэлхийн хэмжээнд 115 сая долларын орлого цуглуулжээ.

 

Кейт Уинслет

© Dark Season / BBC1, © Titanic / Paramount Pictures, © Mare of Easttown / HBO
  • Кейт Уинслет 1991 оноос хойш гурван жилийн турш олон ангит кинонуудад туслах дүрд тоглож байсан юм. Эдгээрийн нэг нь ВВС-ийн “Dark Season” шинжлэх ухаан – уран зөгнөлт олон ангит кино болно.
  • 1997 онд Уинслет холливудын од болсон. Тэрээр “Titanic” киноны эмэгтэй гол дүрийг бүтээх шалгаруулалтад тэнцэж Оскарын 11 шагналыг цуглуулах киноны дурлалт бүсгүйн дүрийг бүтээсэн юм.
  • Уинслет сүүлд “Mare of Easttown” олон ангит киноны гол дүрд тоглосон бөгөөд 2021 оны 4 дүгээр сараас эхлэн дэлгэцнээ гарч эхэлжээ.

 

Мэтт Деймон

© Mystic Pizza / Samuel Goldwyn Company, © Good Will Hunting / Be Gentlemen, © Ford v Ferrari / 20th Century Fox
  • Мэтт Деймон 18 насандаа анх кинонд тогложээ – “Mystic Pizza” романтик инээдмийн кинонд ганц мөр үг хэлсэн байдаг.
  • 1990-ээд оны эхээр Деймон, Аффлек хоёр “Good Will Hunting” киноны зохиолоо бичиж кино бүтээл хийсэн нь Деймоныг алдартай болгожээ.
  • Мэтт Деймоны шинэхэн бүтээл гэвэл “Ford v Ferrari” киноны Кэрролл Шелбигийн (Ford Mustang-ийн тусгай хувилбарын зохион бүтээгч) дүр.

 

Пенелопа Крус

© Jamón, jamón / Lolafilms, © Vanilla Sky / Paramount Pictures, © Wasp Network / Netflix
  • Крус 1992 онд анх кинонд гарч байсан. Түүний тоглосон “Jamón, jamón” кино нь кино шүүмжлэгчдээс маш нааштай үнэлгээ хүртжээ. Жилийн дараа гэхэд Крус испанийн “Гойя” болон Spanish Actors Union Award шагналд шилдэг эмэгтэй дүрээр нэр дэвшсэн байдаг.
  • 2001 онд Пенелопа Крус “Vanilla Sky” киноны гол дүрийг бүтээжээ. Уг кино дэлхийн хэмжээнд 200 сая ам.долларын орлого цуглуулсан нь том амжилт байлаа.
  • 2019 онд Netflix “Wasp Network” киногоо гаргасан. Пенелопа Крусийн тоглосон уг бүтээл үзэгчдээс дундаж үнэлгээ авчээ.

 

Роберт Де Ниро

© The Wedding Party / Ondine Productions, © The Godfather Part II / Paramount Pictures, © The Comeback Trail / StoryBoard Media
  • Роберт Де Ниро 1963 онд Брайн Де Пальмагийн найруулсан “The Wedding Party” инээдмийн кинонд тогложээ. Даанч кино найруулагч, хөрөнгө оруулагчдын үл ойлголцлоос болоод кино нь 1969 онд л дэлгэцнээ гарсан юм.
  • “The Godfather Part II” кинонд залуу Вито Корлеоны дүрийг бүтээсэн нь Де Нирог Оскарын шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналын эзэн болгожээ. Уг кино Оскарт 11 төрлөөр нэр дэвшиж 6 шагнал хүртэж байлаа.
  • 2020 оны 10 дугаар сард Де Нирогийн лyйварчин-найруулагчийн дүр бүтээсэн “The Comeback Trail” кино дэлгэцнээ гарсан юм.

 

Скарлетт Йоханссон

© North / New Line Cinema, © Match Point / BBC Films, © Jojo Rabbit / Fox Searchlight Pictures
  • Скарлетт Йоханссон 9 настайдаа анх удаа их дэлгэцнээ гарч байжээ. Түүний тоглосон “North” уран зөгнөлт инээдмийн кинонд мөн Элайжа Вуд, Брюс Уиллис нар тоглосон юм.
  • Вуди Аллены найруулсан “Match Point” кино Йоханссоны хувьд амжилттай бүтээл болсон хэмээдэг. Кино шүүмжлэгчид түүнийг магтаж, “Алтан бөмбөрцөг” шагналд ч энэ дүрээрээ нэр дэвшжээ.
  • 2019 оны сүүлээр Йоханссоны тоглосон “Jojo Rabbit”кино сүртэй нээлт хийж байсныг санаж байна. Уг бүтээл шилдэг кино зохиол төрлөөр Оскар, BAFTA болон WGA-гаас шагнал хүртжээ.

 

Том Хэнкс

© He Knows You’re Alone / Metro-Goldwyn-Mayer, © Forrest Gump / Paramount Pictures, © Greyhound / Sony Pictures
  • Том Хэнкс 1980 онд дэлгэцнээ гарсан “He Knows You’re Alone” кинонд анх удаа дүр бүтээжээ.
  • Түүний жүжигчний алдар хүнд 1994 онд буюу “Forrest Gump” киноны дүрээр ирсэн юм.Уг кино бүтээл Оскарын 6 шагнал хүртсэн, харин Хэнкс үндэсний баатар хэмээгдэх болжээ.
  • 2020 оны 7 дугаар сард Хэнксийн гол дүрд нь тоглосон “Greyhound” кино дэлгэцнээ гарсан бөгөөд киноны үйл явдлын дэс дарааллын уялдаа холбоог кино шүүмжлэгчид ихэд магтсан байдаг юм.

 

Шэрон Стоун

© Stardust Memories / Rollins-Joffe Productions, © Basic Instinct / Le Studio Canal+, © Ratched / 20th Television
  • Шэрон Стоуны тоглосон анхны кино нь Вуди Аллений найруулсан “Stardust Memories” бүтээл байлаа. Шэрон галт тэргэнд гараад л өнгөрөх бүсгүйн дүрийг бүтээжээ.
  • Стоун 1992 онд “Basic Instinct” киноны Кэтрин Трамеллийн дүрээр дэлхийд алдаршсан. Мөн энэ л дүрээрээ Алтан бөмбөрцгөөс шилдэг эмэгтэй дүрийн шагналыг хүртжээ.
  • 2020 онд Стоун “Ratched” олон ангит киноны үндсэн бүрэлдэхүүнд багтаж эмнэлгийн өвчтөний нэгэн эхийн дүрийг бүтээсэн юм.

 

Энтони Хопкинс

© The Lion in Winter / Metro-Goldwyn-Mayer, © The Silence of the Lambs / Orion, © The Father / AG Studios NYC
  • Хопкинсийн анхны томоохон бүтээлийг “The Lion in Winter” кино гэж үздэг. Жүжигчин “Арслан Зүрхт” залуу Ричардын дүрийг бүтээжээ.
  • “The Silence of the Lambs” киноны Ханнибал Лектерийн дүрээр кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан байдаг. Уг кино ч тэр үеийн авч болох бүхий л шагналыг цуглуулсан, тэр дундаа Оскараас шилдэг кино, шилдэг эрэгтэй дүр, шилдэг эмэгтэй дүр зэрэг шагнал хүртжээ. Хопкинс тэр цагаас хойш хоёр ч удаа Лектерийн дүрийг бүтээсэн юм: 2001 онд “Hannibal”, 2002 онд “Red Dragon” кинонд.
  • 2020 онд Энтони Хопкинс “The Father” кинонд өөрийнхөө ой санамжтай тэмцэж байгаа хүний дүрийг бүтээж 83 насандаа Оскарын шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртжээ.

Та Холливудын оддын анхны киног үзэж байсан уу? Тэдний бүтээлийг хэрхэн үнэлж байв?

14
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *