Өтөл насандаа өвчнөөр шаналахыг хүсэхгүй байгаа бол “хуруунуудаа салаалж бариарай”

9

Хүний амьдрал эрээн бараанаар дүүрэн, гэрэл гэгээ, сүүдэртэй өдрүүдээр өөрчлөгдөн өнгөрнө. Мэдээж илүү гэгээлэг, аз жаргалтай өдрүүд хамаагүй олон байгаа, тэр ч бүү хэл хүнд нөхцөл байдлаас гарах гарц байнга олддог шүү дээ.

Бараг сарын өмнө миний аав цус харваад эмнэлэгт хэвтсэн юм, хоёр долоо хоног эрчимт эмчилгээний тасагт хэвтээд одоо эмнэлгээс гараад бараг долоо хонох гэж байна. Өчигдөр өөрөө сууж чадсан, хөл нь бага багаар өөрөө хөдөлгөөн хийж эхэллээ.

Ийм хүнд өвчний дараа хэрхэн хөл дээрээ босох талаар олон мэдээлэл олж уншсан юм. Хамгийн үр дүнтэй нэгэн танил арга маань анхаарал татсаныг танд хэлмээр байна – реабилитолог.

 

Хөлийн улны дасгал

Өвчний улмаас (цус харвах, зүрхний шигдээс, полиартрит) хүний эрхтэн хөдөлгөөнөөр хязгаарлагдахад түүнд амьдрах хүсэл дүрэлзэж байдаг, өчүүхэн ч гэсэн хөдлөх шунал байнга хөдөлнө. Тахир дутуу болчихолгүй тэргэнцэр эсвэл орон дээр хадагдахгүй юмсан гэсэн бодол байнга эргэлдэнэ. Энэ тохиолдолд нөхөн сэргээх дасгалууд хэрэг болно. Уншигч та бүхэндээ танилцуулах гэж байгаа арга бол ид шид л гэсэн үг!

Уг аргыг хэдэн зуун жилийн тэртээ төвдийн лам нар боловсруулжээ, орчин үеийн бидэнд саяхнаас л ил гарч ирсэн байна. Та бүхэндээ гайхалтай дасгалтай танилцахыг санал болгож байна – залуу насыг эргүүлж авчрах, хөлийн хөдөлгөөнийг бүрэн дэмжих хуруу салаалж барих дасгал.

Мөн өтөл насандаа элдэв өвчин хэлж суухыг хүсэхгүй байгаа бол уг дасгалыг урьдчилан сэргийлэх зорилгоор хийсэн ч болно.

Хөлийн ул, өвдөгний эрүүл мэнд – өөрөө алхаж явах болон тэргэнцрийн хоорондын асар том ялгааг илтгэнэ. Уг дасгалыг хичээнгүйлэн тогтмол хийж чадвал хөлийн улны бэртэл гэмтлийг бүрэн нөхөн сэргээх боломжтой ажээ.

Суугаа байрлалаас хөлийн болон гарын хуруунуудыг салаавчилж барих

1. Сандал эсвэл газар сууна. Зүүн хөлийг өвдгөөр нь нугалаад өөр рүүгээ татна, дараа нь хоёр гараараа зүүн хөлөө барина.

2. Баруун гарын хуруугаараа зүүн хөлийн хуруунуудтай салаавчилж барина.

3. Хурууны үзүүрийг хөлийн улны булчингийн тусламжтайгаар урагш сунгаж арзайлгахыг хичээнэ.

4. Энэ байрлалд 1 минутын турш байгаад дараа нь нөгөө хөлөөрөө дасгалыг гүйцэтгэнэ. Дасгалаа хийж дуусгаад хөлийн улны өнгө цусны эргэлт сайжирсны улмаас хэрхэн өөрчлөгдөж байгааг сайтар ажиглаарай.

5. Хэрвээ та гарын хуруунуудаа хөлийн хурууны завсар оруулж чадахгүй байвал хөлийн хурууны үзүүрээс нэг гараараа мөн улнаас нөгөө гараараа бариад хөлийн хурууны үзүүрийг өвдөг рүүгээ татахыг хичээнэ.

Хөлийн улны булчин сунгах дасгалыг долоо хоногийн турш хийсний дараа гарын эрхий хуруугаар хөлийн хуруунуудын цэгт иллэг хийх байдлаар нөлөөлж болно. Мөн хөлийн эрхий болон чигчий хуруунуудыг аль болох илүү сунгахад дасгал үр дүнтэй болох талтай.

Дасгал хийх хугацааг өдөр болгон нэмэгдүүлэхийг хичээгээрэй. Эхний өдөр 5 минутаар хийж эхэлнэ.

 

Хэвтээ байдлаас хөл, гарын хуруунуудыг салаалж барих дасгал

1. Нуруугаараа дээш харан хэвтээд толгой доороо дэр эсвэл хуйлсан бүтээлэг, ном зэргийг тавина. Хөлөө өвдгөөр нь бага зэрэг нугалаад хөлийн улыг шалан дээр өгзөгний ташуу байрлуулна.

2. Баруун өвдгөө цээжиндээ авчраад баруун хөлийн улыг зүүн гуяны ташуу өвдөг дээрээ тавина. Баруун хөлийн улыг зүүн гараараа барина.

3. Зүүн гарын хуруунуудыг баруун хөлийн хуруунуудтай салаалж барина, хуруунуудыг гүн барихыг хичээгээрэй.

4. Энэ байрлалаа алдахгүйгээр баруун хөлийн улыг хуруунуудтай нь цуг баруун өвдөг рүү чиглүүлнэ.

5. Гуяны булчинг давхар ажиллуулахын тулд зүүн хөлөө шалнаас салгаад өвдгөөрөө цээж рүүгээ татаж авчирна.

Баруун гараараа баруун өвдгөө тулж болно эсвэл баруун хөлийн улыг дэмжиж болно (хэрвээ хөлийн хуруундаа хүрэхэд хэцүү байвал зүүн хөлийн улан доороо зузаан том эсвэл хуйлсан алчуур ямар нэгэн өндөр зүйл ивж тавиарай).

6. Баруун хөлөө буулгаад дасгалыг зүүн талаараа хийнэ.

Дасгалыг анх удаа хийхэд хэцүү эсвэл таагүй мэдрэмж төрүүлсэн бол санаагаар унах хэрэггүй. Хөлийн хурууны сунгалтаас өвчин хэдий хэр их мэдрэгдэж байна төдий чинээ дасгал өөрт үр дүнтэй болж байгааг илтгэнэ. Ямар нэгэн сайхан зүйл бодож дасгалыг хийнэ. Сайхан дурсамж сэтгэл санаа сэргээж өвчнөөс хурдан салгадгийг мартаж болохгүй.

Өвчиндөө шаналж хэвтэхийн оронд хөлийн улны багахан өвчнийг тэвчиж гарсан нь хавьгүй дээр биз дээ?

Зөвлөгөө

Хамгаас түрүүнд хөл хөгшрөөд дараа нь бусад эд эрхтэн хөгширч байгааг эртний хятадууд анзаарчээ. Хөлөнд мэдрэлийн захууд ихээр байрлахаас гадна рефлексийн бүсүүд байдаг.

Тийм учраас хөлийн улны эрүүл мэндийг хангах нь чухал юм. Залуу, эрүүл амьдрах үндэс болох ажээ.

Бодож байснаас амархан болж таарлаа. Энэ дасгалыг урьдчилан сэргийлэх байдлаар хийж болохоос гадна нөхөн сэргээх зорилгоор ч хийнэ.

Хөл, гарын хуруу салаалж барих дасгал нь өвчнөөр хөдөлгөөнөө алдсан хүмүүсийг дахин хөл дээр нь босгоход тусална, хамгийн гол нь тэвчээртэй, тогтмол хийх хэрэгтэй. Таны хөлийн хуруунд 10 хуруу байгаа бөгөөд бүгдэд нь онцгой анхаарал, халамж хэрэгтэй шүү.

Энгийн энэ дасгал таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө гэж найдаж байна. Үр дүнтэй уг дасгалыг найз нөхдөдөө дамжуулаарай, магадгүй хэн нэгэнд үнэхээр хэрэг болох ч юм билүү?

94
ГоёГоё
42
ГайхмаарГайхмаар
13
ХөөрхөнХөөрхөн
13
БахархмаарБахархмаар
12
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Muugii Munkhsaikhan

    Muugii Munkhsaikhan

    2018/06/08 at 21:07

    Amirlan Amarzaya

  2. Shirchin Ganchimeg

    Shirchin Ganchimeg

    2018/06/08 at 22:06

    Shirchin Gantuya

  3. Puje Puujee

    Puje Puujee

    2018/06/08 at 22:12

    Бямбадорж Баярсайхан Enhzul Zulaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *