Ямар ч охины зүрх сэтгэлийг өөрийн болгох 12 энгийн арга. Дахиж түүний өмнө санаа зовох шаардлагагүй!

6

Залуус охидод дурлаж, тэдний зүрх сэтгэлийг өөрийн болгох гэж хичээдэг. Гэвч яаж тэгэх вэ гэдэг нь асуудал болохоос гадна, зарим залуусын хувьд амаргүй байх нь бий. Оролдлого, хичээл зүтгэл талаар болох үе олон. Тэгвэл санаа зовж, яах учраа ололгүй сандарч тэвдэлгүй охидын зүрх сэтгэлийг яаж өөрийн болгох вэ? Бодож байсан шиг тийм ч хэцүү биш бололтой.

Охидын зүрх сэтгэлийг өөрийн болгоход туслах аргууд

1. Түүний эргэн тойронд бай

Жагсаалтын хамгийн эхэнд хийх ёстой зүйл бол түүний эргэн тойронд байх явдал юм. Энэ нь таны амьдралын хэв маяг мэт сэтгэгдэл үлдээ. Охины амьдралаас авахуулаад найзууд, тэр ч бүү хэл хайртай муурыг нь хүртэл судла. Үр дүн нь танд ялалт байгуулахад туслана.

 

2. Түүнд халамж анхаарал тавьдаг гэдгээ мэдрүүл

Юу ч болж байсан, нууж хаалгүй, дотроо байлгаад байлгүй түүнд хэр их халамж тавьдаг болохоо эсвэл түүнийг гэсэн сэтгэл чинь ямар их гэдгийг үргэлж мэдрүүл. Ихэнх залуусын сул тал бол үүнийгээ мэдрүүлж чадахгүй байх явдал юм. Түүнд юу тохиолдсоныг асууж, амьдралынх нь чухал цаг үед туслахыг хичээ.

 

3. Мессеж бичиж, залга

Түүн рүү мессеж бичихээс өмнө бичих үү, яах уу гэж эргэлзэх хэрэг байхгүй. Зарим залуучууд фэйсбүүкээр охид руу найзын хүсэлт илгээж, ямар хариу үйлдэл гаргахыг нь хүлээдэг. Энэ нь буруу юм. Иймд түүний сэтгэлийг хөдөлгөсөн, сонсоход таатай үгсээр мессеж бич. Шууд залгах нь ч бас зоригтойгоос гадна, түүнд сэтгэгдэл төрүүлж чадах үйлдэл гэдгийг санаарай.

 

4. Түүнд тусла

Үргэлж түүнд туслахдаа бэлэн бай. Бас тэр таниас тусламж хүсч байвал, эргэлзэх зүйлгүй гараа сунгаж, туслахыг хичээх хэрэгтэй. Түүнийг таныг өөрт нь туслах уу болов уу яах бол гэж хүлээлгэлгүй шууд туслах нь танд ашигтай.

 

5. Хаана ч байсан түүнийг хамгаал

Магадгүй тэр буруу газарт очих эсвэл явснаас болж, өөрийгөө хамгаалах боломжгүй үе гарч болзошгүй учир түүнийг хамгаалахдаа хэзээд бэлэн байх хэрэгтэй. Мөн хэрүүл маргаан, групп чат дахь сүрдүүлэг зэргээс түүнийг хамгаал. Энэ нь түүнд та хамгаалалтын бамбай мэт санагдана.

 

6. Үнэнч бай

Тэр таны хувьд цор ганц ба та түүнийг хэзээ ч хуурахгүй гэдгээ батлаж харуулах хэрэгтэй.

 

7. Түүнийг магт

Тэр ямар ч зүйл хийсэн, түүнийг магтаж, урам зориг өг. Түүнд ямар ч нөхцөлд та түүний хажууд байж, туслаж дэмжинэ гэдгээ мэдрүүл.

 

8. Түүний дургүй зүйлд дургүй болох гэж хичээ

Магадгүй утгагүй санагдаж байж мэдэх ч, өөртөө нь адил зүйлд дургүй хүнд эмэгтэйчүүд таатай ханддаг. Ингэснээр та хоёр хамтдаа дайснуудын эсрэг зогсож байгаагаөс өөрцгүй.

 

9. Өөрийн зовлон, уйтгар гунигаа түүнтэй хуваалц

Охид хэтэрхий сэтгэл хөдлөл ихтэй байдаг учраас тэдэнтэй зовлон, уйтгар гунигаа хуваалц. Тэр үүнийг өөрийнх мэт хүлээн авах болно. Үр дүнд нь та хоёрын мэдрэмж нэг болно гэсэн үг.

 

10. Түүнийг баясгаж, хөгжөө

Түүний дуртай инээдмийн жүжигчин шиг бай. Түүнийг инээлгэх, инээлгэх гэж хичээх шиг үр дүнтэй арга тун ховор. Охид инээмсэглэх дуртай учир түүнд үүнийг нь хийлгүүлэх нөхцөл бололцоог олго. Харин түүнээр хэрхэвч тоглоом хийж болохгүй гэдгийг бүү мартаарай.

 

11. Хүндэтгэ

Тэд өөрийг нь хүндэтгэдэг залууд таатай ханддаг. Харин сөрөг хандлагатай, өөрийг нь хүндэтгэдэггүй залууд дуртай охин гэж үгүй.

 

12. Найзын бүсийг дав

Хамгийн том даваа бол найзын бүсийг амжилттай давах явдал юм. Түүнд өөрийгөө найз гэж бодуулах зүйлийг бүү хий, битгий хүлээн зөвшөөр. Ихэнх залуусын хувьд тухайн охины зүрх сэтгэлийг өөрийн болгох гэж хичээсэн зүтгэл нь найзууд болж үлдэж, талаар болох тохиолдол бий.

Эдгээр аргууд түүний зүрх сэтгэлийг өөрийн болгоход хангалттай тус хүргэнэ.

428
ХөөрхөнХөөрхөн
59
Ха ХаХа Ха
56
ГоёГоё
55
ТэнэглэлТэнэглэл
41
ХарамсалтайХарамсалтай
21
БахархмаарБахархмаар
18
БурууБуруу
18
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2021/11/17 at 18:51

    ene ysto goi medlel bain bayrala ah egch nara

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *