5-р сард худалдаанд гарсан шилдэг ухаалаг гар утаснууд

0

Энэ удаа селфи сонирхогч нарт зориулсан Xiaomi-ийн шинэ утас, “моно хөмсөгт” Nokia X6, мөн топ утаснуудын “алуурчин” OnePlus 6-г танилцуулах болно.

OnePlus 6

OnePlus нь шинэ бүтээл тэр болгон танилцуулаад байдаггүй ч энэ компанийн шинэ ухаалаг утас болгон өөрийн үнэ, чанарын зөв зохицлоороо олон хүний анхаарлыг татдаг билээ. Шинэ бүтээл болох OnePlus 6 мөн адил ингэж байгаа бөгөөд 6,28 инчийн, Optic AMOLED, дээд хэсэг нь задгай хэлбэрт дэлгэцтэй хийгдсэн байна.

Өмнөх загваруудаа бодвол шинэ утас маань бүтэн шилэн их биетэй болсон байна. Энэ нь Gorilla Glass 5 шил бөгөөд цохилт болон сэв зураасанд тэсвэртэй. Утасны арын хэсэг 3 янз байж болох бөгөөд гялгар хар, бүүдгэр хар, мат цагаан өнгөтэй байх боломжтой.

Процессор нь Snapdragon 845, LPDDR4X формат бүхий 6 болон 8 Гб шуурхай санах ойтой, хувилбараасаа шалтгаалан багтаамж нь 64 болон 128, бүр 256 Гб байна. Батерейн багтаамж 3300 мА/ц, USB Type оролтоор түргэн цэнэглэж болно.

Үйлдвэрлэгч нар фото зураг авах боломжид онцгой анхаарал хандуулсан байна. OnePlus 6-ийн арын камер нь 20 болон 16 Мп бөгөөд электрон тогтворжуулагчтай. Урд камер нь 16 Мп бөгөөд энэ нь чанартай селфи, эзэмшигчийг нүүр царайгаар таньж, утасны түгжээ хурдан тайлах зэрэгт хангалттай юм.

OnePlus 6 утасны техникийн үзүүлэлт:

  • Дэлгэц: 6,28 инч, 2280:1080
  • Процессор: Snapdragon 845
  • Санах ой: 4 болон 6 Гб шуурхай санах ой, 64 болон 128, 256 багтаамж
  • Камер: үндсэн-20+16 Мп, урд камер-16 Мп
  • Батерей: 3300 мА/ц

 

Xiaomi Redmi S2

Энэ бол селфи сонирхогч нарт зориулсан шинэ утас юм. Үүнийгээ S үсгээр Selfie хэмээн илэрхийлж байгаа ба урд талын 16 Мп камер нь HDR боломжтой байна.

Чанартай хөрөг зураг авахад хиймэл оюун ухаан ашиглах тусгай программ ашиглана. Тухайн биетийн урд талын ерөнхий хэлбэр, гэрлийн ялгаралтыг тодруулах, түүнийг тойрсон фоныг урссан мэт болгох гэх мэт. Мөн зураг авах явцад нүүр царайны засал хийж, үрчлээг багасгаж болно.

Redmi S2 бол дундаж үзүүлэлттэй боломжийн утас юм. Snapdragon 625 процессортой, 3 болон 4 Гб шуурхай санах ойтой, 32 болон 64 Гб багтаамжтай бөгөөд батерей нь 3080мА/ц байна. Өөрийн MIUI нэмэлт бүхий Android 8 үйлдлийн системтэй.

Xiaomi Redmi S2 утасны техникийн үзүүлэлт:

  • Дэлгэц: 5,99 инч, 1440:720
  • Процессор: Snapdragon 625
  • Санах ой: 3 болон 4 Гб шуурхай санах ой, 32 болон 64 Гб багтаамж
  • Камер: үндсэн-12+5 Мп, урд камер-16 Мп
  • Батерей: 3080 мА/ц

 

Nokia X6

Nokia X6 шинэ утас нь iPhone X хэлбэрийн орчин үеийн дизайн, сайн техникийн үзүүлэлттэй, боломжийн үнэтэй учир амжилтад хүрэх нь тодорхой.

Урд хэсэг нь 5,8 инчийн 2280:1080 пикселийн дэлгэцтэй, ар тал нь бат бөх Corning Gorilla Glass 3 шилээр хийгдсэн байна. Тэрхүү арын хэсэгт хурууны хээгээр түгжээ тайлах, 16 болон 5 Мп камер байрлана. Урд талын камер нь f/2.0 өрцтэй 16 Мп билээ.

8 цөмт Qualcomm Snapdragon 636 процессор, 4 болон 6 Гб шуурхай санах ой, багтаамж нь загвараасаа шалтгаалан 32 болон 64 Гб байна.

Nokia X6 утасны техникийн үзүүлэлт:

  • Дэлгэц: 5,8 инч, 2280:1080
  • Процессор: Qualcomm Snapdragon 636
  • Санах ой: 4 болон 6 Гб шуурхай санах ой, 32 болон 64 Гб багтаамж
  • Камер: үндсэн-16+5 Мп, урд камер-16 Мп
  • Батерей : 3060 мА/ц
  • ҮС: Android Oreo 8.1
2
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *