Таксигаар зорчингоо нүглээ наманчлахыг урьдаг пастор-жолооч

0

Таксигаар зорчингоо нүглээ наманчлахыг урьдаг пастор-жолоочНью Йоркын таксины үйлчилгээнд “явдаг сүм”-ийн үйлчилгээг нэвтрүүлж байгаа 52 настай таксины жолооч, протестант шашны пастор Жосеф Жан /Joseph Djan/ таксигаар зорчигчдод хүрэх газраа хүрэхийн зэрэгцээ ойрын хугацаанд сүмд очоогүй бол нүглээ наманчилж, сэтгэлээ хуваалцахыг санал болгодог байна. Ингэж явах нь олон хүмүүстэй танилцаж, ярилцаж, шаардлагатай үед тэдний сэтгэлийн үг, наманчлалыг сонсох боломжийг олгодог хэмээн өгүүлэх Жан кабиндаа христийн хип-хоп дуунууд тавьж явдаг бөгөөд энэ нь түүнийг таксинд нь суусан зорчигчдод бурхны үйлчлэгч гэдгийг нь таниулж өгдөг гэнэ. Мэдээж хэрэг өөртэй нь шашны талаарх бодлоо хуваалцаж, христийн дууг нь сонсохыг хүсэхгүй зорчигч ч таардаг ба энэ үед Жан зорчигчийнхоо хүссэн дууг тавьж, өөр сэдвээр чөлөөтэй ярилцдаг байна. Гана улсад төрсөн ч 90-ээд оны үед АНУ-д ирсэн Жан Манхэттэний коллежид суралцах хугацаандаа пастор болжээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *