Капитал банк 2 дахь жилдээ “Халуун сэтгэл” цус хандивлах аяныг зохион байгуулах гэж байна.

0

Капитал банк 2 дахь жилдээ “Халуун сэтгэл” цус хандивлах аяныг зохион байгуулах гэж байна.

Капитал банк 2 дахь жилдээ “Халуун сэтгэл” цус хандивлах аяныг зохион байгуулах гэж байна.Дэлхий даяар жил бүр хамгийн багаар тооцоход 90,0 сая нэгж цусыг хүний амь аврах болон эрүүл мэндийг сайжруулах зорилгоор сэлбэдэг хэдий ч энэ нь өдөр бүр өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахад хүрэлцдэггүй байна. Донорууд нь тухайн улсын нийт хүн амын 3,0 хувийг эзэлж байх тохиолдолд аюулгүй, найдвартай цусан хангамжийг бүрдүүлнэ гэж үздэг бөгөөд дэлхийн 70 гаруй оронд хүн амын дөнгөж 1,0 % нь цусаа бэлэглэж байгаа нь цус, цусан бүтээгдэхүүний хангамж дэлхий нийтэд тулгамдсан асуудал болоод байгааг харуулж байна.
Манай улсад 60 орчим мянган байнгын болон байнгын бус донор байгаа хэдий ч цусны хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаа юм. Олон мянган хүний амь насыг аврах, эрүүл мэндийг сайжруулахад сэлбэх цусны нөөцийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Капитал банк энэхүү үйл хэрэгт бодит хувь нэмэр оруулах үүднээс “Халуун сэтгэл” хүмүүнлэгийн сайн дурын ЦУСАА БЭЛЭГЛЭХ аяныг 2 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. “Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-тэй хамтран зохион байгуулах энэхүү үйл ажиллагаа нь 11-р сарын 20-ны өдрийн 09:00-13:00 цагийн хооронд Бишрэлт зочид буудлын хурлын зааланд болох бөгөөд аянд олон байгууллага, хамт олон нэгдэн ажиллахаа илэрхийлж байна. Та болон танай хамт олныг энэхүү аянд нэгдэж аврал эрсэн эрдэнэт хүмүүнд амьдрал бэлэглэхийг уриалж байна.

ӨГӨӨМӨР СЭТГЭЛИЙН БЭЛЭГ ДУСАЛ ЦУСНААС
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *