Шинэ киноныхоо дүрд хувирч танигдахын аргагүй болсон жүжигчид

0

Жүжигчдийг зөвхөн талхаар хооллоод, танигдахгүй болтлоо өөрчлөгдөж шинэ дүр бүтээхийг даалгавал тэд биелүүлж л орхино. Ямар аргаар гэдэг нь чухал биш – нүүр будалт уу, супербаатрын хувцасаар уу, ямартай ч шинэ дүр бүтээх тоолонд жүжигчний шинэ авьяас тодордог ажээ. Бид 2016 онд ийм өөрчлөлтийг маш их харах бололтой, та бүхэнд жишээ болгож 10 жүжигчнийг танилцуулъя.

10. Адевале Акинойе-Агбаже – Suicide Squad

48 настай Британийн жүжигчин “Lost” цуврал кинонд Эко-гийн дүрийг бүтээж алдаршсан, одоо бүтээж буй дүр нь бас ч амаргүй. Энэ оны 8-р сард дэлгэцнээ гарах кинонд тэрээр Алуурчин Крокын дүрийг бүтээжээ. Комиксийн баатар хурц шүдтэй, гадаад төрх нь матар шиг, аугаа их хүчтэй – ийм залуутай харанхуй гудамжинд таарахыг хүсээд ч хэрэггүй. Кино сонирхдоггүй хүн бол Алуурчин Крокын дүрийг хэн бүтээчих нь энэ вэ гэдэг бодол огт төрөх ч үгүй – Акинойе-Агбаже-гийн ямар ч жинхэнэ дүр эндээс харагдахгүй.

Шинэ дүрдээ хувирч танигдахын аргагүй болсон жүжигчид 1

9. София Бутелла – Star Trek 3

Алжир болон Франц цус холилдсон София Бутеллаг танигдахгүй болтол нь европ киноны од болгон хувиргаж чаджээ. Урьд өмнө тэрээр олон улсын хэмжээний кинонд хоёр ч удаа тоглож Холливудын нэр алдрыг олж авсан нэгэн. Тэрээр Star Trek киноны Жейлийн дүрийг бүтээж алдар цуугаа бататгахаар шийдсэн бололтой, Жейл аль талын баатар болох нь одоогоор тодорхой бус байгаа ч дүрийн хувиралт бол гайхалтай болсон.

Шинэ дүрдээ хувирч танигдахын аргагүй болсон жүжигчид 2

8. Саша Барон Коэн – The Brothers Grimsby

Байнга дүрээ өөрчилж байдаг Британийн инээдмийн жүжигчин үзэгчдийг байлдан дагуулаад удаж байгаа нэгэн. Энэ удаад тэрээр согтуу, танхай хөлбөмбөгчин Норманы дүрийг бүтээжээ – Норман ахтайгаа цуг нэгэн нууц ажиллагаанд татагдан оролцож байгаа үйл явдлыг өгүүлнэ. Урт хууз сахлаас бусад дүр төрх, ааш араншин нь үндсэн жүжигчнээс ялгагдаад байх зүйлгүй гэжээ.

Шинэ дүрдээ хувирч танигдахын аргагүй болсон жүжигчид 3

7. Оскар Айзек – X-Men: Apocalypse

X-Men киноны шүтэн бишрэгчид Оскар Айзек уг кинонд тоглоно гэдгийг сонсоод бөөн баяр хөөр болсон биз. Гэхдээ жүжигчин Профессор Иксийн эсрэг дайтах дайсны дүрийг бүтээсэн гэдгийг бүү мартаарай. Хорон муу санаатны гадна дүр төрхөд Айзекийн гэх дүр төрх огт байхгүй гэж хэлж болно – жүжигчний хувьд анх удаа гаднах төрхөө хувиргаж байгаа дүр нь юм.

Шинэ дүрдээ хувирч танигдахын аргагүй болсон жүжигчид 4

6. Бен Аффлек – Batman v Superman: Dawn of Justice

Шүүмжлэгчид киноны тухай шүүмжээ бичихэд бэлдэн харандаагаа үзүүрлээд сууж байгаа. Бен Аффлекийг Бэтмэний дүрд тоглох болсныг сонсоод овоо шуугиан дэгдээгээд авсан бөгөөд найруулагч Зак Снайдер өмнөх Бэтмэний дүрүүдээс энэ удаагийн дүр өөр гэдгийг тайлбарлахдаа, Ноланы бүтээсэн Бэтмэнээс Аффлекийн тоглох Бэтмэн илүү том биетэй “насанд хүрсэн” дүр хэмээжээ. Брюс Уэйн өмнөхөөсөө онцын ялгаагүй ч Аффлекийн хувьд бол маш том өөрчлөлттэй ажээ.

Шинэ дүрдээ хувирч танигдахын аргагүй болсон жүжигчид 10

5. Жонни Депп – Yoga Hosers

Кевин Смит өөрийн шинэ бүтээл “Yoga Hosers” кинонд Депп Гай ЛаПойнт-ыг тоглуулж өөрийн гэсэн кино ертөнцийг нээх шиг боллоо. Аймшгийн инээдмийн кинонд Депп анх удаа танигдахгүй болтлоо хувирсан гэж хэлж болохгүй, тэрээр урьд нь “Edward Scissorhands”, “Black Mass”, “Pirates of the Caribbean” болон “Charlie and the Chocolate Factory” кинонуудад мундаг хувирсныг та мэдэж байгаа бизээ.

Шинэ дүрдээ хувирч танигдахын аргагүй болсон жүжигчид 5

4. Пол Беттани – Captain America: Civil War

Марвелийн цуврал кино 5-р сард дэлгэцнээ гарах гэж байна. Бага Роберт Дауни болон Крис Эвансийн эгнээнд Британийн жүжигчин Пол Беттани нэмэгдэнэ – түүнийг гадна төрхөөр нь танихад бэрх. Тэрээр дуу хоолойгоороо аль хэдийн олны танил болсныг та мэдэх бизээ.

Шинэ дүрдээ хувирч танигдахын аргагүй болсон жүжигчид 6

3. Жаред Лето – Suicide Squad

44 настай жүжигчин дүрээрээ танигдахгүй болтлоо хувирахын дон шүгэлсэн гэж хэлж болно. Дуучин, жүжигчин гадна төрхөө бээлий шиг л сольдог – “Chapter 27”, “Prefontaine”, “American Psycho” мөн 2013 оны “Dallas Buyers Club” кинонуудыг санаарай. Лето тус кинонд Жокерийн дүрийг бүтээсэн нь Аффлекийн Бэтмэний дүрийг бүтээснээс багагүй шуугиан тарьсан. Энэ удаагийн Жокер маш их хөдөлгөөнтэй, эрч хүчтэй байх бөгөөд түүнийг сонирхох хүмүүс маш олон. Летог уг дүрд хувиргахын тулд олон тооны шивээс хийж, ногоон үстэй болгож, мангасын харцтай болгоход нилээдгүй ажил болсон ч тэрээр дүрдээ мундаг хувирч чадсан юм.

Шинэ дүрдээ хувирч танигдахын аргагүй болсон жүжигчид 7

2. Аарон Пол – Triple 9

“Breaking Bad” цуврал кино телевизээр гарч үзэгчдийг шуугиулснаас хойш Аарон Пол итгэлтэйгээр урагшаа алхаж эхэлсэн юм. Полын тоглосон Жесси Пинкманы дүр түүнд маш олон шагнал авчирснаас гадна биеийн хүч чадлын ч хувьд, сэтгэл санааны ч хувьд ямар хүчтэй болохыг бусдад мэдрүүлжээ. Энэ кинонд мөн л сайн сайхан болон муу муухайгийн зааг дээр явах нэгэн цагдаагийн дүрийг бүтээсэн юм. Энэхүү жагсаалтанд орсон бусад дүрүүдтэй эн зэрэгцэхгүй ч гэлээ жүжигчний дүрдээ хувирсан байдал нь түүнийг мэддэг шүтэн бишрэгчдийг дахин нэг удаа алмайруулна гэж найдаж байна.

Шинэ дүрдээ хувирч танигдахын аргагүй болсон жүжигчид 8

1. Мэттью МакКонахи – Gold

МакКонахи Өмнөдийн аялгуунаасаа салахгүй нь ойлгомжтой ч энэ удаа тэрээр үнэхээр танигдахгүй болтлоо өөрчлөгдөж чаджээ. Халзан толгой, үрчийсэн царай муутай зангиа, шар айрагны гэдэс – жүжигчин тун чиг авьяаслаг өөрчлөгджээ. Тэрээр Холливудын инээдмийн кинонд царайлаг залуугийн дүрийг бүтээж байсан бол цаг хугацаа явсаар уянгын киноны төрөл рүү шилжиж “Interstaller”, “Dallas Buyers Club” зэрэг киноны дүрүүдийг гайхамшигтай бүтээсэн юм. Тэрээр авьяаслаг жүжигчин бөгөөд хэнээс ч дутахгүйгээр ажлаа сайн гүйцэтгэх нэгэн тул энэ удаагийн дүрээрээ олны дунд шуугиан дэгдээх болов уу.

Шинэ дүрдээ хувирч танигдахын аргагүй болсон жүжигчид 9

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/02/29 at 17:04

    kino gej

  2. ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЯР

    2016/02/29 at 18:33

    ЗӨВ ШҮҮ

  3. Oscar Azuela Jr.

    2016/03/01 at 11:11

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *