Таны тархийг хялбархан хуурч дөнгөх өнгөний гайхамшиг

0

Бидний төрсөн цагаас хойш эргэн тойрон хий хоосон зүйл хүрээлэн байдаг, үүнийг бидний тархи бий болгосон нэмэлт бодит зүйл гэж үзнэ. Бид үүнийг анзаарахгүй тийм энгийн санагдах зүйлс, энэ бол өнгөний ид шид буюу өнгөний хий хоосон. Жишээ нь солонго. Бид солонгыг хардаггүй, бид өөрсдөө “бий болгодог”. Бидний харж байгаа солонго бол хүний хараатай холбоотой – бусад амьд биетүүдэд харааны ийм бүтэц байхгүй, тэдний хувьд солонго гэх гайхамшигтай зүйл огт байхгүй юм.

Бидний нүдийг хуурч болох цөөхөн хэдэн сонирхолтой жишээнүүдийг цуглууллаа.

Зураг дээр хэдэн өнгө байна вэ?

Таны тархийг хялбархан хуурч дөнгөх өнгөний ид шид 1

Цэнхэр болон ногоон өнгийн спираль нь үнэн хэрэгтээ нэг л өнгө буюу ногоон өнгө юм. Цэнхэр өнгө энд байхгүй.

Таны тархийг хялбархан хуурч дөнгөх өнгөний ид шид 2

Таны тархийг хялбархан хуурч дөнгөх өнгөний ид шид 11

Кубикийн дээд талын голын бор өнгө болон нүүрэн талын голын “улбар шар” өнгө бол нэг ижил өнгө юм.

Таны тархийг хялбархан хуурч дөнгөх өнгөний ид шид 13

Самбар руу анхааралтай хараарай. “А” болон “В” хэсгүүд ямар өнгөтэй байна вэ? “А” нь хар, “В” нь цагаан. Зөв хариултыг доороос үзнэ үү.

Таны тархийг хялбархан хуурч дөнгөх өнгөний ид шид 1

“A” болон “B” – нэг ижил өнгө. Саарал.

Таны тархийг хялбархан хуурч дөнгөх өнгөний ид шид 3

Дүрсний доод хэсэг илүү цайвар мэт харагдаж байна уу? Дүрсний хоорондоо нийлсэн хөндлөн зураасыг хуруугаараа дараад дахин нэг хараарай.

Таны тархийг хялбархан хуурч дөнгөх өнгөний ид шид 4

Хар цагаан нүднүүд бүхий шатрын самбар харж байна уу? Хар нүдний тал нь саарал, харин цагааных – нэг өнгөтэй. Саарал өнгө нь хар шиг, цагаан шиг харагдаж байна.

Таны тархийг хялбархан хуурч дөнгөх өнгөний ид шид 9

Морины өнгө адил өнгөтэй.

Таны тархийг хялбархан хуурч дөнгөх өнгөний ид шид 5

Энд хэдэн өнгө байна вэ, цагааныг эс тооцвол? Үнэндээ хоёр л өнгө байгаа – ягаан болон ногоон.

Таны тархийг хялбархан хуурч дөнгөх өнгөний ид шид 12

Ямар өнгөтэй дөрвөлжин дүрснүүд байна вэ? Зөвхөн ногоон ба ягаан.

Харааг хуурах

Таны тархийг хялбархан хуурч дөнгөх өнгөний ид шид 2

Цэгийг хараад байхад улбар шар өнгө дээр зурсан саарал зураас … цэнхэр болно.

Таны тархийг хялбархан хуурч дөнгөх өнгөний ид шид 3

Ягаан өнгийн цэгийн оронд ногоон цэг эргэлдэх болно. Үнэндээ бодитоор тийм зүйл байхгүй. Зурагны дунд тэмдэглэсэн “нэмэх” тэмдэг дээр хараад байвал ягаан цэг харагдахгүй алга болно.

Таны тархийг хялбархан хуурч дөнгөх өнгөний ид шид 4

Зурагны голд байгаа цэг рүү 15 секунд ширтэхэд хар-цагаан зураг өнгөтэй болох болно.

Таны тархийг хялбархан хуурч дөнгөх өнгөний ид шид 5

Зурагны голд байгаа цэг рүү 15 секунд орчим ширтэхэд зураг өнгөт болно.

Таны тархийг хялбархан хуурч дөнгөх өнгөний ид шид 7

30 секундын турш зурагны голд байгаа 4 цэгийг ширтэж байгаад тааз руу харж нүдээ цавчаарай.  Юу харагдав?

Таны тархийг хялбархан хуурч дөнгөх өнгөний ид шид 6

Таны харж байгаагаас бусад цагаан зураас уулзаж байгаа огтлолцол болгон дээр хар цэг болж харагдана. Үнэндээ энд ямар ч хар цэг байхгүй.

Алга болох

Таны тархийг хялбархан хуурч дөнгөх өнгөний ид шид 8

Голд байгаа цэг рүү хэдэн секундын турш ширтэхэд саарал өнгө алга болно.

Таны тархийг хялбархан хуурч дөнгөх өнгөний ид шид 10

Анхаарлаа зурагны төвд хандуулна уу. Хэсэг хугацааны дараа ууссан өнгө алга болж дан ганц цагаан өнгө л харагдах болно.

 

18
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Тэмүүжин

    2015/11/05 at 20:24

    Сонирхолтой мэдээлэл байна.

  2. Зочин

    2015/11/06 at 09:52

    ха бүгд үнэн байна. тэр хар цагаан зургийг яаж тэгж өнгө ялгаж хараад байнаааа.

  3. JESUS!!!

    2015/11/06 at 14:42

    Сэтгэгдэл * yoo ene esusiin zurag bvvr 5min xertei nvdnees arilaxgvi bnashdee
    lol

  4. Зочин

    2015/11/06 at 17:40

    Сэтгэгдэл *ёстой сонирхолтой гоё юмаа есүс.г бүр гайхлаа шүү

  5. Зочин

    2015/11/06 at 21:57

    hahahahahhaa yesustei uulzaj baigaam shig l sanagdchihlaa tegsen tsagaan devsgertruu harahaar haragdaad l baihiin hehe gaihaltai

  6. Зочин

    2015/11/07 at 11:44

    wow uneheer sonirholtoi blaa ter esus bur aimar2

  7. MEDIOCRE

    2015/11/09 at 22:40

    Jesus bol odoo hurtel nudnees arildgui ee

  8. Зочин

    2015/11/09 at 22:43

    Сэтгэгдэл *mona liza yum bish uu ali esuul shekspir ali esvel hyatad hun bna

  9. Зочин

    2017/07/05 at 18:48

    Хүний харааны гажгийг ашиглаж элбийн үзүүлбэр хийдгийн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *