Бидний сайн мэдэх дараах 12 зүйлсийн өнгө бүгд цаанаа өөрийн гэсэн тодорхой утга агуулгатай байдаг

0

Хар-цагаан кино бидэнд бодит байдлыг харуулж байсан гэсэн үзэл санаа явдаг: дэлхий дээр ямар ч цэнхэр ус байхгүй, шаргал нар ч үгүй, зүлэг нь ногоон биш. Өнгөгүй объект дээр гэрэлтүүлгийн түвшин л янз бүрээр тусаж байгаа хэрэг гэнэ. Тийм ч бай, үгүй ч бай, бид сая гаруй өнгө ялгаж хардаг, зарим нэг өнгөнүүд зүгээр ч нэг бий болоогүй ажээ. Итали спорт машин, хүүхдийн автобус, тэр ч бүү хэл аяга таваг угаадаг порлон гэх мэт эдгээр эд зүйлсийн өнгө бүгд өөрийн гэсэн тодорхой утга агуулгатай.

Бид тэр утга агуулгын шалтгааныг олж мэдэхээр шийдсэн юм. Нийтлэлийн төгсгөлд бас нэгэн өөрийн гэсэн өнгөтэй зүйлийг танд сонирхуулах болно.

Ferrari-гийн спорт машин

© AnthonyArnaud / Pixabay

Та зүгээр л хүлээн зөвшөөрөөрэй. “Спорт машин” гэхээр танд шууд л хурц улаан өнгөтэй Ferrari санаанд чинь бууна, тийм биз? Энэ дүр төрх бидний толгойд гүн суужээ. Италийн фирм чухам яагаад энэ өнгийг сонгосон юм бэ? Хариулт нь машиных нь нэрэнд оршино: спорткар өөрөөр хэлбэл спорт машин. Уралдааны ертөнцөд улс орон болгон өөрийн өнгийг “хувьчлан” авсан байна. Италийн уралдааны машины нисгэгч нар ямар өнгөтэй байдаг билээ, таа даа? Зөв, улаан. Цаашлаад англичууд ногоон машинтай, харин францчууд цэнхэр машинтай байдаг.

 

Аяга таваг угаадаг порлон

© konejota / Depositphotos

Таны гал тогоонд тод шар өнгийн порлон байгаа гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Өөр өнгөтэй ч бий, гэхдээ шар өнгөтэйг түлхүү үйлдвэрлэж эхэлжээ. 1940-өөд оны үед DuPont компани тэр үед хүмүүс аяга таваг угаахдаа хэрэглэдэг байсан далайн спонж (Sponges – далайд амьдардаг нэгэн төрлийн нялцгай биет)-ийн өнгийг хуулбарлахаар шийджээ. Ингэснээр худалдан авагчдын итгэл найдварыг хүлээнэ гэж үзсэн байна. Порлоны өнгөөр хэр ширүүн болохыг ч тодорхойлох боломжтой. Улаан өнгийн порлон хамгийн зөөлөн тул эмзэг эдлэл угаана. Хар нь хамгийн хатуу нь, дараагийнх нь зөөлрөөд ногоон тэгээд цэнхэр.

 

Улаан загалмайн бэлгэ тэмдэг

© PublicDomainPictures / Pixabay © jorono / Pixabay

Энэ бэлгэ тэмдэг дэлхий дахинаа сайн сайхан үйлс, сайн дурын аяныг илтгэнэ. Тус байгууллага Сольфериногийн тулааны дараа швейцарийн бизнес эрхлэгч Анри Дюнан-ы санаачилгаар 1863 онд байгуулагдсан. Бизнес эрхлэгч тулааны талбар дээр эмч нар дутагдаж байгааг хараад нөхцөл байдлыг өөрчлөхөөр эрс шийджээ. Үндэслэгчийн нэрийг хүндэтгэн бэлгэ тэмдгийг зохиосон гэдэг – улаан загалмай. Энэ бол швейцарийн далбааг эсрэгээр нь л хийсэн хэрэг.

 

Такси

© Free-Photos / Pixabay

Хэрвээ шар өнгөтэй машин явж байвал хэн ч такси гэж хэлнэ. Энэ дүрэм бараг ихэнх улс оронд мөрдөгддөг. Баруунаас эхтэй юм. Энэ уламжлалын үндэслэгч эцгийг Жон Хертц гэдэг, тэр машинуудыг шар өнгөөр будаад гудамжинд ажиллуулахаар явуулдаг байжээ. 1910 онд Yellow Cab Company компани ийнхүү үүсгэн байгуулагдсан гэдэг. Яагаад заавал шар гэж? Тэр үед Генри Форд аль болох хэмнэлт гаргахыг хичээдэг байсан тул машин нь дандаа л хар өнгөтэй гарна. Хертцийн шар өнгийн машин хар өнгийн машинаас эрс ялгарч харагдах нь ойлгомжтой.

 

Гал унтраах гидрант

© Peggy_Marco / Pixabay © PublicDomainPictures / Pixabay © Antranias / Pixabay

Кинон дээр машин давхиж ирээд л хурц улаан өнгийн шон мөргөдгийг бид зөндөө л харсан. Гэхдээ амьдрал дээр өөр өнгөтэй байж болно. Зарим нэг улс орнууд өөр өнгөөр будсан байдаг, тухайн гидрант минутад хэдэн галлон ус гаргах хүчин чадалтайг өнгөөр тодорхойлдогтой холбоотой. Хамгийн түгээмэл нь улаан, улбар шар, ногоон болон цэнхэр. Улаан өнгийн гидрант хамгийн сул хүчин чадалтай буюу минутад 500 галлоноос ихгүй ус гаргах чадалтай ажээ.

 

Энхийн цагаан туг

© John Trumbull / Aoc

Цагаан тугийг Азиас гаралтай гэж үздэг. Тодруулбал, Хан эзэнт гүрний үед бууж өгсний тэмдэг болгон анх хэрэглэж байжээ. Тэр үед өнгийн даавуу тансаг хэрэглээ байсан тул дайн тулаанд будаггүй хямд материал ашигладаг байсан нь ойлгомжтой. Цагаан өнгийн туг нь аль ч талыг баримтлаагүй, өөрийн өнгөөр ялгарах дайны тугтай андуурагдахгүй байв.

 

 

Сургуулийн автобус

© ebpilgrim / Pixabay

Ихэнх улс орны сургуулийн автобус хурц-шар өнгөтэй байдаг. Сургуулийн автобус чухам ийм өнгөтэй байх ёстойг аль 1939 онд хуульчлан заажээ. Бусад жолооч нарын анхаарлыг шууд татна, харанхуйд ч анзаарагдах өнгө ажээ.

 

Хөл бөмбөгийн бөмбөг

© Dominika Roseclay / Pexels

Бөмбөгийг эхлээд арьсаар хийдэг байсан тул бүгд бор өнгөтэй байв. Бидний мэдэх бөмбөг гараад үнэндээ олон жил болоогүй. Энэ өнгийг Adidas компани гаргасан түүхтэй. Бөмбөгийг пластикаар хийж эхлэхэд бүгд цагаан өнгөтэй гарч байжээ. Adidas хар-цагаан өнгийн хослол үзэмжтэй харагдана гэж шийдсэнээс гадна холилдсон өнгийн бөмбөгийг дэлгэц дээрээс олж харахад хамаагүй амар байна гэж үзсэн байна. Тэр үед зурагт хар цагаан байлаа шүү дээ.

 

Гэрлэн дохионы өнгө

© WikimediaImages / Pixabay

Гэрлэн дохионы өнгө чухам яагаад улаан, шар болон ногоон болсон нь хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалжээ. Нэгдүгээрт, улаан өнгө байнга аюулыг илэрхийлж байсан, харин ногоон өнгө эсрэгээрээ тайван байдлыг илэрхийлнэ. Хоёрдугаарт, улаан нь нарны долгионы уртын өнгө, тийм учраас холын зайнаас ч харагдана. Шар өнгө нь арай богино долгионоор дамжуулагдана, гэхдээ ногооныг бодвол тийм ч богино биш ажээ.

Энэ л шалтгааны улмаас олон улсын “Зогс” анхааруулах тэмдгийг бүтээсэн байна. Эхлээд шар, тэр бүү хэл хар-цагаан байсан тул тэр болгон харагдахгүй, осол аваар их гарахад хүргэдэг байв.

 

Ариун цэврийн цаас

© kerryw24 / twitter © DylanHartley / twitter

Ариун цэврийн цаас ихэвчлэн цагаан өнгөтэй байдаг, гэхдээ боловсруулаагүй бор цааснууд ч худалдаанд цөөнгүй. Цаасыг цайруулах шалтгаан үйлдвэрлэгчдэд хэд хэдээрээ бий ажээ. Үндсэн шалтгаан бол цагаан өнгө нь ариун цэврийн бэлгэ тэмдэг бөгөөд борыг бодвол илүү натурал өнгөнд тооцогдоно. Үүнээс гадна цаасыг цайруулах явцад полимер лигнин устана, өөрөөр хэлбэл модны ширхэгийг ширүүн болгож байгаа бодис арилдаг. Лигнинийг арилгаснаар цаасны хадгалах хугацааг ч уртасгаж өгдөг, агуулахад удаан жилээр хадгалах, дэлгүүрийн лангуун дээр муудахгүйгээр зарагдах нөхцлийг бүрдүүлж өгнө. Тэгээд ч будаг оруулсан цаас хүний эрүүл мэндэд сөрөг үр дагавартай гэж үздэг байна.

 

Машины дугуй

© LUM3N / Pixabay

Машины дугуй хийдэг резин угтаа бол цагаан өнгөтэй, гэхдээ ашиглалтын хугацааг уртасгах зорилгоор техникийн нүүрстөрөгч нэмдэг ажээ. Энэ л боловсруулалт хар өнгөтэй болгож хувиргана. Техникийн нүүрстөрөгч дугуйг бат бөх, эдэлгээ даах чадвартай болгоно – халууныг зайлуулахын зэрэгцээ хэт ягаан туяанаас хамгаалдаг.

 

Тэмцээний лидерийн хантааз

© keesluising / Pixabay

Ихэнх уралдаан тэмцээний лидерүүд жишээ нь, гүйлт, биатлоныхон шар хантаазтай гарч ирдэг. Энэ уламжлал Tour de France унадаг дугуйны уралдаанаас эхтэй. Уг уралдаан анх нийтийн дунд парисийн L’Auto сонины нэр дор зохион байгуулагдаж байжээ. Уралдаанд оролцогчид сонины үндсэн өнгө болох шар өнгийн хантааз өмсөж уралдаанд оролцох ёстой. Төд удалгүй өөр бусад өнгийн хантаазууд ч гарч ирж, гэхдээ шар өнгө нь алдаршиж үлдсэн байна. Ингээд л цаг хугацааны эрхэнд зөвхөн лидерүүд өмсдөг хантааз болжээ.

 

Бонус: амьтны өнгө. Сиамын муур нь альбинос, түүний өнгө биеийн дулаанаас нь шалтгаална, халуун байх тусам арьс нь шаргалтана. Нас ахих тусам халуун дулаан илчээ алдах тул арьсны өнгө нь бараан болж хувирах ажээ.

© unknown author / imgur

“Энэ зураг миний сиамын муурных, 2 жилийн зайтай авахуулсан юм. Тэр хамаагүй бараан өнгөтэй болжээ”

Эд зүйлийн өнгийг та сайн ялгаж, гарал үүслийг нь мэдэх үү? Бидний жагсаалтад нэмэх зүйл байна уу?

8
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *