Шинэ жилийн баярт амт нэмэх, амттай сайхан мандарин худалдаж авахад туслах 9 зөвлөгөө

0

Шинэ жил дөхөж байна, тэгэхээр баярын амттанаа бэлдэх цаг ойртож байна гэсэн үг – шүүслэг, амттай шаргал өнгөтэй мандарин. Үнэр нь л шинэ жилийн уур амьсгалыг оруулж сэтгэл сэргээдэг билээ. Бүрэн болсон, амттай жимсийг яаж зөв сонгох тухай зөвлөгөө интернэтэд хэдэн мянгаараа харагдана. Таны цаг, хөдөлмөрийг хэмнэх үүднээс бид хамгийн шилдэг зөвлөгөөнүүдийг танд танилцуулахаар бэлдлээ.

Аль нь илүү шүүслэг байгааг ойлгохын тулд гартаа хоёр өөр жимс барьж үзээрэй

Лангуун дээр овоолж тавьсан жимснээс хэмжээгээрээ адил хоёр мандарин сонгоод ашигладаггүй гартаа (баруун гараараа бичдэг бол зүүн гартаа, зүүн гараараа бичдэг бол баруун гартаа) ээлжилж барьж үзнэ. Илүү жинтэй санагдсан нь илүү их шүүс агуулж байна гэсэн үг, хүнд жимс яавч аргуун байхгүй. Модноос түүж аваад хэдий хэр удсан байна төдий чинээ аргуун байна л гэсэн үг юм.

 

Мандарины навчиндаа бэхэлгээтэй байсан хэсгийг шалга

Шинэхэн жимс бол энэ хэсэгтээ цагаан, зөөлөн байдаг. Арьсны тэр хэсэг хатаж бор өнгөтэй болсон байвал уг мандарин хэтэрхий удаан хадгалагдсан гэж ойлгоорой.

 

Хальсыг нь сайтар хар

© david griffiths / Flickr, © CC BY 2.0

Хальс нь зузаан бас хэтэрхий амархан үрчийх ёсгүй. Хэрвээ хальс нь зөөлхөн, үрчийсэн, сул юм шиг санагдвал шүүсээ алдаж аргуун болсон жимс гэсэн үг юм.

Гэхдээ бидний хувийн ажиглалтаас харахад суларсан хальстай мандарин шүүсээ бага зэрэг алдсан ч гэлээ илүү чихэрлэг санагдсан шүү. Хэрвээ танд чихэрлэг мандарин таалагддаг бөгөөд шүүс багатай жимс идэхээс нэг их цааргалдаггүй бол зөөлөн хальстай жимсийг илүү анхаарч үзээрэй.

 

Мандарины навч нь хадгалагдаж үлдсэн байвал бас сайн анзаараарай

Навч нь хатуу бас ногоон өнгөтэй байвал шинэ жимс лангуун дээрээ өрж тавьжээ. Гэхдээ жимсний навч маш богино хугацаанд хатдаг тул хатаж амархан үйрэх навчтай жимсийг шууд л удсан эсвэл муудаж байгаа гэж ойлгож болохгүй юм. Боломж нь байвал хэд хэдэн шинж тэмдгийг сайтар анхаарч хар эсвэл шинэхэн навчтай мандариныг л сонгож бай.

 

Гарал үүслээсээ шалтгаалаад мандарин өөр өөр амттай байдаг: өөрт тохирохоо сонго

© Buniak Andrii / Shutterstock.com, © Natasha Breen / Shutterstock.com

Илүү чихэрлэг мандарин Испанид ургадаг гэж үздэг. Том хэмжээтэй, арзгар хальстай бас хурц тод өнгөтэй. Турк төрлийн мандарин нь илүү исгэлэн мөртлөө амт султай гэмээр. Хэмжээгээр жижгэвтэр, дотроо ястай, харин хальсны өнгө – цайвар улбар шар эсвэл шар байдаг.

Марокко төрлийн мандариныг заримдаа хааных гэдэг. Маш чихэрлэг, хальс нь улаан-улбар шар өнгөтэй, бараг бүх сорт нь ясгүй. Хэрвээ танд чихэрлэг, исгэлэнгийн хэмжээ адилхан мандарин таалагддаг бол абхаз сортынхыг зоригтой сонгож болно. Бага зэрэг исгэлэн, юутай ч андуурах аргагүй толгой эргүүлэм анхилуун үнэртэй байдаг. Хэмжээгээрээ бага зэрэг ялгаатай, өнгө – шаргал, гэхдээ хурц биш, жишээ нь испани мандарин шиг биш.

 

Худалдаж авсан жимсээ зөв газар хадгалаарай

© guentermanaus / Shutterstock.com

Бид мандариныг таваглан ихэвчлэн ширээн дээр тавьдаг, хүссэн үедээ дуртай нь аваад иддэг. Тэгээд ч баярын уур амьсгал оруулж сайхан ч харагдана. Гэхдээ уг жимсийг гэрэлтэй, дулаан газар байлгах нь тийм ч сайхан санаа биш ажээ. Мандарины амт, үнэрийг удаан хадгалахыг хүсвэл хөргөгчид агаар орох нүхтэй уутанд хийж хадгалаарай. Энэ байдлаараа 2-3 долоо хоног санаа зовох зүйлгүй хадгалж болно.

 

Клементин – мандарин болон улаан жүржийн гибрид – үнэхээр сайхан амттай. Гэхдээ зөв клементин сонгох хэдхэн зөвлөгөө өгье

© guentermanaus / Shutterstock.com
  • Жижигхэн хэмжээтэй жимс сонгоорой: илүү амттай байдаг юм. Том хэмжээтэйг сонговол амт нь сул байна л гэсэн үг.
  • Хальс нь зөөлөн бас нимгэн байх ёстой, харин жимсний өнгө – жигд, хурц, ямар нэгэн хар толбогүй.
  • Хэрвээ та том хайрцгаар нь худалдаж авч байгаа бол хайрцгийг бүх талаас нь шалгаж хар. Энэ тэндээ цохигдсон, ёроол нь норж хатсан эсэхийг шалгаарай (энэ тохиолдолд хэд хэдэн ялзарсан жимс хайрцагнаас гарч ирэх магадлал эрс нэмэгдэнэ.)

Энэхүү нийтлэлийг бэлдэж байх явцад нэлээдгүй мандарин идэж орхилоо. Та баярын жимсээ яаж сонгодог вэ? Танд мэддэг ямар нэгэн нууц байгаа юм биш биз?

7
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *