Өөрийгөө болон бусдыг илүү сайн ойлгоход туслах Харуки Муракамигийн 25 ишлэл

7

Япон зохиолчийн анхны бүтээл гараад 40 гаруй жилийн нүүр үзэж байна, тэр одоо ч биднийг уран бүтээлээрээ баярлуулсаар л байна. Түүний уран бүтээл мөнхийн, түүний бүтээлийг хэдэн үеэрээ уншицгааж л байна.

Харуки Муракамигийн номоос авсан алдартай 25 ишлэлийг та бүхэндээ хүргэхээр бэлдлээ.

© Norwegian Wood / Asmik Ace Entertainment

 

1. Огт хэрэггүй өчүүхэн зүйлээс дэлхий дээрх хамгийн чухал зүйлс бий болох тийм тохиолдол ч байдаг.

2. Чамд өөрийнхөө хүслээр амьдрах эрх бий гэж би бодож байна. Хүн хэдэн настай байх нь хамаагүй 15 эсвэл 51 үү, энэ бол чухал биш.

3. Асуух тийм ч ичгэвтэр зүйл биш, амьдралынхаа турш ичгүүртэй байх зүйл бол – асуухгүй байх.

4. Хүн хичнээн баян чинээлэг байлаа гээд цаг хугацааг хэзээ ч худалдан авч чадахгүй

5. Төгс биш байгаа зүйл энэ онцлогоороо бусдын анхаарлыг өөртөө татаж чаддаг.

6. Ганцаардлын зовлонг тээж яваа хүмүүс шашин шүтлэгээс л аврал эрдэг болов уу гэж би боддог.

7. Одоо үед толгойдоо улам их л мэдлэг хийдэг болж. Гэхдээ амьдрах ухаанд нэг л хайнга хандаад байх болов уу даа.

8. Бусдын уншиж байгааг дагаж уншаад байвал бусдын л адил бодож эхэлнэ.

9. Ганц ч хэвлэл, ганц ч суваг зар сурталчилгаагүйгээр үйл ажиллагаагаа явуулж чадахгүй болжээ. Яг л усгүй аквариум шиг. Таны авч байгаа мэдээллийн 95 хувь нь хэн нэгний нүд, чихээр шүүгдсэн, хэн нэгний хүслээр гарч байгаа мэдээлэл, бас хэн нэгний халаасан дахь санхүүжилтээр.

10. Бодит амьдрал дээр юу ч өөрчлөгдөхгүй байгаа ч гэлээ өөртөө тийм бодол огт тээж болохгүй, тийм бодлыг өөрөөсөө хөө. Хэрвээ өөртөө тэгж бодогдоход хүргэвэл – чи хэзээ ч байрнаасаа хөдөлж чадахгүй болно.

© THEL CHRISTIAN/SIPA / East News

11. Нэгэн орос зохиолчийн анзаарсныг дурсмаар санагдлаа, хүний зан чанар л насны эрхэнд өөрчлөгдөхөөс бус явцуу үзэл бодол үхэн үхтлээ өөрчлөгдөхгүй.

12. Энэ амьдрал дээр үхсэн ч алдахыг хүсэхгүй ганц хоёр зүйл хүнд заавал байдаг.

13. Нууцыг тайлснаас хойш бүх зүйл амархан санагдана.

14. Их ч бай, бага ч бай хэмжээгээр бид бүгд амьдралдаа тодорхой схемээр өгсөж уруудсан байдаг. Хэн нэгний схем минийхээс эрс ялгаатай байвал би уурлаж бухимдана. Хэтэрхий төстэй байвал бас санаагаар унана.

15. Аз жаргал – халуун дулаан орчин.

16. Энэ дэлхий дээр тоо томшгүй, маш их боломж зах хязгааргүй байдаг юм.

17. Аливаа зүйлд хэтэрхий их найдаад хэрэггүй – дараа нь санаагаар унахгүй.

18. Бусдын хэлж өгсөн юм өөрт тань бусдын өгүүлэмж болоод л үлдэнэ. Харин өөрөө судалж сурвал таны өөрийн нэг хэсэг болон үлдэнэ.

19. Сайтар бодож тунгаагаагүй бодол дотор төөрч явахаар хоосон толгойтойгоо явж байсан нь дээр.

20. Жинхэнэ гоц ухаантан – өөрийнхөө ертөнцийг өөрөө бий болгож түүндээ амьдарч байгаа хүний хэлнэ.

© Norwegian Wood / Asmik Ace Entertainment

21. Бүх зүйл өнгөрнө. Муу байсан ч хамаагүй, хэзээ нэгэнт цагт дуусна. Энэ дэлхий дээр мөнхийн зүйл гэж ганц ч байхгүй.

22. Дурсамж мөр үлдээдэг. Яг л цасан дээр үлдэх хөлийн мөр шиг. Хүсвэл хаашаа залж байгааг харж болно.

23. Муур өөрийнхөө муурын амьдралаар амьдардаг, гэхдээ тийм ч мунхаг биш амьдралаар шүү. Хэрвээ муур алга болсон бол тэр явахаар шийджээ гэж ойлгоно. Ядраад, өлсөөд ирэхийн цагтаа гэртээ эргээд л ирнэ.

24. Утгагүй, ашиггүй чармайлт шиг хүнийг сульдуулдаг зүйл байхгүй.

25. Хүүхдийн сэтгэл өөрчлөмтгий, тэднийг маш амархан мохоож болно. Нэгэнт мохоосон сэтгэл хөрнө, тэднийг тэгшлэх маш хэцүү. Бараг боломжгүй зүйлд тооцогдоно.

Та Харуки Муракамигийн ямар номыг уншсан бэ? Танд ямар ишлэл нь сэтгэлд илүү хоногшиж үлдэв? Коммент хэсгээр сэтгэгдлээ үлдээгээрэй.

58
ГоёГоё
12
ГайхмаарГайхмаар
9
ХөөрхөнХөөрхөн
6
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *