Таны биеийг 30 өдрийн дотор төгс галбиртай болгох 6 дасгал

4

Бидний бие организм төрөх үеэс авахуулаад эцсийн амьсгал хураах мөч хүртэл хамт байдаг, иймээс биеэ хөгжүүлэх, эрүүл мэнддээ анхаарах зорилгоор дасгал хөдөлгөөн хийх нь чухал юм. Дараах 6 дасгалыг 30 өдрийн турш хийх хэрэгтэй бөгөөд таны хэвлийд ачаалал өгч, хөлийн булчинг хөгжүүлж, нуруунд дэмжлэг үзүүлнэ. Эдгээр дасгалуудыг хийж өөрийгөө хэрхэн өөрчлөгдсөн болохоо өөрийн нүдээр хараарай.

Таныг сар хүрэхгүй хугацааны дотор эрүүл чийрэг, галбирлаг болон хүчирхэг биетэй болоход туслах хамгийн чухал суурь дасгалуудыг хүргэж байна.

1. Ташаагаа өргөх

Хэрхэн хийх вэ: Шалан дээр дэвссэн гудсан дээр хэвтэж, өвдгөө нугалж, хоёр гараа хажуудаа тавина. Одоо ташаагаа дээш өргөх бөгөөд ингэснээр таны мөр, өвдөг болон хөл чинь нэг хэмд огтлолцоно. Энэ байрлалыг 10 секунд барьж, калори шатаасны дараа буцаад эхний байрлалдаа шилжинэ. 2 удаа хийх бөгөөд нэг удаа хийхдээ 10 удаа давтана.

Биеийн аль хэсэгт нөлөөлөх вэ: Энэ бол таны хэвлий, гуя, шилбэ зэрэгт нөлөөлөх энгийн хөдөлгөөн юм. Хэрэв та урьд өмнө энэ дасгалыг огтхон ч хийж байгаагүй бол эхэндээ таны биеийн бүх хэсэгт нөлөөлж, хүчирхэг болгоно.

© depositphotos © depositphotos

 

2. Толгой дээгүүрээ гантел өргөх

Хэрхэн хийх вэ: Энэ хөдөлгөөнийг хийхийн тулд эгц зогсож, хоёр гартаа гантел барина. Өргөж дийлэхээр хөнгөн жингийн гантел сонгоорой, хэтэрхий хүнд байвал үр дүн гарахгүй. Одоо удаанаар хоёр гараа толгой дээгүүрээ өргөнө. Энэ байрлалд 10 секунд барьж дараа нь гараа доош буулгана, ингэхдээ гарын хоёр толгойт булчин параллель байх ёстойг анхаараарай. 2 удаа хийх бөгөөд нэг хийхдээ 12 удаагийн давталттай хийнэ.

Биеийн аль хэсэгт нөлөөлөх вэ: Дасгал хийснээр зарцуулж буй энергидээ анхаарлаа төвлөрүүлэлгүй, булчиндаа анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Нэг дор биеийн хэд хэдэн булчинд нөлөөлнө. Мөр, гар, нуруу гэх мэт.

© depositphotos © depositphotos

 

3. Дээсэн дээр үсрэх

Хэрхэн хийх вэ: Дээсэн дээр зөв үсрэхийн тулд тохойгоо аль болох бие рүүгээ ойр байлгах хэрэгтэй. Одоо бугуйгаараа дээсийг эргүүлж, дараа нь үсэрнэ. Ингэхдээ биеэ суллаж, урагш эгц харах ёстой. Үсэрч байх үедээ дээсийг давах хэмжээнд үсрэхэд хангалттай. Хурдтай хийснээр илүү үр дүнтэй байна гэсэн үг биш болохыг анхаарна уу. 2 удаа хийнэ, нэг хийхдээ 10 удаагийн давталттай.

Биеийн аль хэсэгт нөлөөлөх вэ: Энэ хөдөлгөөн нь зарим нэг дасгалаас ч илүү үр дүнтэй. Эрч хүч өгөхөөс гадна биеийг сайтар халаана.

© depositphotos © depositphotos

 

4. Хайчин суулт хийх

Хэрхэн хийх вэ: Энэ дасгал планк эсвэл скуатыг бодоход арай илүү амархан яагаад гэвэл, алхаж байгаагаас өөрцгүй. Хайчин суулт хийх нь хэн нэгэн өвдөглөж, үдээсээ үдэх эсвэл гэрлэх санал тавьж буй байрлалтай яг ижилхэн. Та хөлөө хооронд нь зайтай суух хэрэгтэй, нэг хөл урд нөгөө хөл ард байх бөгөөд ингэхдээ урд хөлийн өсгий ар талын хөлийн өлмийтэй параллель байх ёстой. Хоёр хөлдөө солбиж хийнэ. Мөн хажуу талаараа хайчин суулт хийж болно. 2 удаа хийнэ, нэг хийхдээ 10 удаагийн давталттай.

Биеийн аль хэсэгт нөлөөлөх вэ: Хэрэв биеийнхээ бүсэлхийнээс доод хэсгийг ачаалуулахыг хүсэж байвал энэ дасгал хамгийн тохиромжтой – хөл, гуя, шөрмөс, нуруу.

© depositphotos © depositphotos

 

5. Хэвтэж байгаад хөлөө өргөх

Хэрхэн хийх вэ: Газарт дээш харан хэвтэж, хоёр гарынхаа алгыг дээш харуулан зурганд үзүүлсэн шиг тавина. Одоо хөлөө перпендикуляр байрлалаар дээш өргөж, буцаад буулгана. Эхэлж хийхдээ нэг удаагийн 12 давталттай хийх бөгөөд бие чинь илүү хүчирхэг болох тусам тоог нь нэмээрэй.

Биеийн аль хэсэгт нөлөөлөх вэ: Хэвтэж байгаад хөлөө өргөх нь хэвлийд нөлөөлдөг хамгийн чухал дасгалуудын нэг юм. Хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй дасгал.

© depositphotos © depositphotos

 

6. Гараа хөндлөн чиглэлд алдлах

Хэрхэн хийх вэ: Цээжээ чангалж зогсоно, мөр сайтар хойшоо болсон байх ёстой, мөн гартаа гантел барина. Одоо гараа дээш өргөж, мөртэйгөө параллель байрлалд очиж, буцаад эхний байрлалдаа шилжинэ. Эхний ээлжинд нэг хийхдээ 10 удаагийн давталттай байх болно.

Биеийн аль хэсэгт нөлөөлөх вэ: Биеийн бүсэлхийнээс дээш хэсгийг хөгжүүлнэ, гар болон нурууны булчинг хөгжүүлэхэд сайн нөлөөтэй.

© depositphotos © depositphotos

Та эдгээрээс гадна өөр ямар галбирлаг болгох дасгалууд мэдэх вэ? Бидэнтэй мэдлэгээсээ хуваалцаарай.

23
ХөөрхөнХөөрхөн
6
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *