Силикон хүүхэлдэйтэй гэрлэсэн залуу

0

Германы зурагчин Сандра Хоён нийгэм, байгаль, хүний эрхийн сэдвээр зураг авдаг нэгэн. Тэрээр дэлхийн олон оронд ажиллаж байсан ба LensCulture сэтгүүлийн 2014 оны “Хамгийн авьяаслаг уран бүтээлч”-ийн шагналыг хүртжээ. Түүний уран бүтээлүүдээс уламжлалт сэдвүүдийг эвдсэн нэгэн цуврал танилцуулагдсан нь “Jenny’s soul” буюу силикон хүүхэлдэй Женни болон жирийн нэгэн залуу Дирк нарын амьдралыг харуулсан явдал байсан юм. “Түүнтэй холбоо тогтооход туйлын хэцүү байсан. Холбоо тогтоосны дараа Диркийг зургаа авахуулахыг хүсэхгүй байх гэж эмээж байсан юм. Женниг ч гэсэн зургаа авахуулах дургүй байна байх гэж айж байсан” гэж Хоён хэлсэн. Тэдний нөхцөл байдлыг ойлгоход хүмүүст хэцүү байж магадгүй юм. Гэхдээ фото зураг асар их зүйлийг хэлж чадна.

Силикон хүүхэлдэйтэй гэрлэсэн залуу 1

Хоён тэр хоёрын нөхцөл байдлыг “Гэмтэл, ганцаардлаасаа болж зовж байсан Дирк эхлээд Женниг худалдаж авахаар шийдсэн юм. Дирк өмнө нь хоёр ч эмэгтэйтэй дотно харилцаатай байсан ч түүний хайж байсан зүйл нь хань байсан юм. Женни түүний хувьд секс тоглоомоос гадна жинхэнэ хань нь болжээ. Эцэстээ Дирк түүнийг сонсож, түүнтэй ярилцаж, сэтгэлийг нь ойлгож чадахаар тийм дотно болсон” гэж тайлбарласан байна. Тэдний харилцааны үндэс нь Женнигийн түүнд бэлэглэж байгаа аюулгүй байдал ажээ. Тэд хамт амьдраад хэдийнэ 4 жилийг ардаа үдсэн байна.

Силикон хүүхэлдэйтэй гэрлэсэн залуу 2

Хоён мөн “Дирк Женнитэй байхдаа туйлын аз жаргалтай байдаг. Тэр Женнигүйгээр амьдарч чадахгүй” хэмээн тодорхойлжээ. Дирк гадаад ертөнцөөс өөрийгөө бүрмөсөн тусгаарлаагүй ба түүний зарим найз нөхөд нь түүнийг хиймэл хүүхэлдэйтэй амьдардгийг мэддэг. Женниг хүүтэйгээ танилцуулах цаг нь болоогүй гэж үздэг болохоор тэр хоёрыг ер уулзуулдаггүй ажээ. Хоён цааш нь ярихдаа “Дирк надаар зургаа авахуулахыг зөвшөөрсөн ч би айсаар л байлаа. Би түүнтэй хурдан хугацаанд найзууд болж чадсан ч Женнитэй танилцахаас айж байв. Хэрэв Женни нөхөртөө “Наад эмэгтэй чинь надад таалагдахгүй байна” гээд хэлчихвэл бүх зүйл дуусах байсан юм.

Силикон хүүхэлдэйтэй гэрлэсэн залуу 15

Иймэрхүү зүйлийг ойлгоход хэцүү ч уран бүтээлч хүний гярхай нүдээр бол аймшигтай байсан. Би тэр хоёрын хайрыг яг тэр байгаа хэвээр нь хүмүүст хүргэж чадах болов уу гэдэгтээ ч эргэлзэж байсан юм. Гэхдээ санасныг бодвол хурдан хугацаанд би тэдний ертөнцөд дассан. Нэг удаа Дирк Женни нарыг өдөр дуг хийгээд авахаар хэвтэх үед нь би Женниг сэрээхгүйн тулд маш зөөлхөн ярьж байгаагаа мэдээд их гайхсан юм. Тэгээд “Би чинь юу хийгээд байна аа?” гэж өөрөөсөө асуусан билээ. Ингэж л би ертөнцийг Диркийн нүдээр харж эхэлсэн дээ” гэж хэлсэн юм.

Силикон хүүхэлдэйтэй гэрлэсэн залуу 3

Хоён цувралаа хэвлүүлснээс хойш ч гэсэн Дирктэй сайн найзууд хэвээр үлдсэн бөгөөд тэднийг өмөөрдөг болжээ. Хүмүүс зүгээр л тэднийг ойлгохгүй байна гэж боддог болсон байна. Дирк муу юм хийгээгүй шүү дээ. Тэр хэнийг ч гомдоогоогүй. Орчин үед бидний амьдрал олон янз, нэг нэгээсээ ялгаатай байх нь хэвийн л зүйл болсон. Зурагчин маань зураг бүрээрээ тэдний биднээс өөр байгаа байдлыг гарган үзүүлэхийг хичээсэн байна.

1. Женни өөр ертөнцөөс ирсэн миний хань. Түүнд биднийх шиг тархи, мэдрэмж байхгүй ч түүнд асар их энерги байдаг

Силикон хүүхэлдэйтэй гэрлэсэн залуу 4

2. Өмнөх эхнэрүүдтэйгээ би үргэлж л хайрын төлөө тэмцдэг байсан. Харин Женнитэй байхдаа би тайван жаргалтай байдаг

Силикон хүүхэлдэйтэй гэрлэсэн залуу 5

3. Женни үнэхээр эмзэг. Түүнийг өөрчлөхийн аргагүй

Силикон хүүхэлдэйтэй гэрлэсэн залуу 6

4. Женни намайг тайтгаруулдаг. Түүн шиг сайн эмч хорвоо дээр үгүй. Түүний ачаар л миний амьдрал, үзэл бодол, эрх чөлөө, хайр дурлал, түшиг тулгуурын талаарх ойлголт бүрмөсөн өөрчлөгдсөн.

Силикон хүүхэлдэйтэй гэрлэсэн залуу 7

5. Женни ганган хувцаслах дуртай. Гэхдээ түүнд брэнд хамаагүй

Силикон хүүхэлдэйтэй гэрлэсэн залуу 8

6. Женнигийн бие төгс байхаа больжээ. Арьс нь хуулраад эхэлж

Силикон хүүхэлдэйтэй гэрлэсэн залуу 9

7. Би түүнгүйгээр амьдарч чадахгүй ээ. Ганцаардал намайг үгүй хийсэн.

Силикон хүүхэлдэйтэй гэрлэсэн залуу 10

8. Одоо надад өөр эмэгтэй хэрэггүй ээ. Би 2 эмэгтэйг хайрлаж чадахгүй.

Силикон хүүхэлдэйтэй гэрлэсэн залуу 11

9. Худалдаж авснаасаа хойш жилийн дараа тэд гэрлэжээ. Женни нөхрийнхөө бэлэглэсэн зүрхэн хэлбэртэй зүүлтийг хүзүүндээ зүүжээ. Силикон хуруунд нь бөгж таараагүй байна.

Силикон хүүхэлдэйтэй гэрлэсэн залуу 12

10. Дирк түүний хөлөнд тальк цацаж, массаж хийж өгдөг. Ням гаригт усанд оруулсныхаа дараагаар арьсанд нь анхаарал тавин зөөлрүүлж өгдөг ажээ

Силикон хүүхэлдэйтэй гэрлэсэн залуу 13

11. Женни надад аюулгүй байдлыг мэдрүүлдэг. Би түүнгүйгээр амьдрахыг огтхон ч хүсэхгүй байна. Түүний цэвэр ариун байдал, зөөлөн дулаан үгс миний сэтгэлийг хөдөлгөдөг.

Силикон хүүхэлдэйтэй гэрлэсэн залуу 14

12. Женни цонхны наана тэргэнцэр дээр сууж байна.
Женни 50 кг жинтэй учраас гэр дотроо түүнийг тэргэнцрээр зөөдөг байна. Цонхныхоо хөшгийг байнга хаалттай байлгадаг болохоор хөршүүд нь түүнийг хүүхэлдэйтэй амьдардгийг мэдэхгүй. “Женниг дагуулаад гадуур гарч болохгүй нь харамсалтай”.

Силикон хүүхэлдэйтэй гэрлэсэн залуу 16

13. Дирк эхнэртэйгээ амарч байна. Тэд өдрийн цагаар дуг хийдэг.

Силикон хүүхэлдэйтэй гэрлэсэн залуу 17

2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

17 Сэтгэгдэл

  1. TugsOyun Ulziibayar

    TugsOyun Ulziibayar

    2015/07/18 at 15:00

    Teneg buldruu ve

  2. Г. Энхтүвшин

    Г. Энхтүвшин

    2015/07/18 at 15:12

    Shal zawaarsiin.

  3. Unknown

    2015/07/18 at 16:10

    Гаж сда бэ

  4. Bayambaa Bayamba

    Bayambaa Bayamba

    2015/07/18 at 16:32

    teneg yum be

  5. Gombo Solongo

    Gombo Solongo

    2015/07/18 at 16:34

    Aimshgiin

  6. Bosta Boloroo

    Bosta Boloroo

    2015/07/18 at 16:46

    Gaj ym u

  7. Зочин

    2015/07/18 at 16:52

    хачин юмаа. ганцаардлаасаа галзуурчихсан юм байх даа. Орчин үед хүүхэлдэйнээс дээр эхнэр олдохоо байж дээ хөөрхий

  8. Saihanaa Baasantseren

    Saihanaa Baasantseren

    2015/07/18 at 18:54

    Setgel medrelin owcht sanagdchihlaa

  9. Delger Deegii

    Delger Deegii

    2015/07/18 at 19:17

    Teneg

  10. Sainsukh Unza

    Sainsukh Unza

    2015/07/18 at 19:44

    gaj l ym bna shd aimshigiin kino shig sanagdchixlaa

  11. Зочин

    2015/07/18 at 20:06

    Сэтгэгдэл *kkk mungu ureed baihgui zugeerch umuu kkkkkk

  12. Ganchimeg Chimegee

    Ganchimeg Chimegee

    2015/07/18 at 21:39

    Shal balai yum

  13. Purevsuren Gunbileg

    Purevsuren Gunbileg

    2015/07/18 at 22:18

    Argaa baraadl ingesen bx

  14. Зочин

    2015/07/19 at 02:05

    Сэтгэгдэл *ter kvvkeldein biyndn neg tenesen svns orchuul amilaal yawchih bhda!

  15. Munguunuu Munhjin

    Munguunuu Munhjin

    2015/07/19 at 02:26

    haha zawharsiin zgr elii balai gaj humuus bhiima nre te

  16. Sarantsetseg Ayurzan

    Sarantsetseg Ayurzan

    2015/07/20 at 00:02

    Gaj

  17. Tungalag Amraa

    Tungalag Amraa

    2015/07/20 at 14:35

    muuhai yumaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *