Архи уухгүй 1 сар тэвчсэн залуугийн яриа

2

Ер нь бол уугаагүй 23 л хоносон л доо. Гэхдээ асар их хугацаа шиг л санагдаж байна. Байзаарай би архичин биш шүү. Би баранд ажиллаж, уусныхаа хэрээр цалинждаг болохоор миний ширээн дээр байнга л архины шилнүүд овоорч байдаг юм. Уусны дараа шартана гэж жигтэйхэн байдаг болохоор би нэг сарын турш өөрийн ходоод, тархиндаа амралт өгье гэж шийдсэн хэрэг. Архигүй амьдрах санасныг бодоход хэцүү байсан бөгөөд архинд илүү их дурлах тал ажилагдсан.

1. Эхний 7 хоног үнэхээр аймшигтай байсан

Үүрийн 5 цагт эв эрүүл байдалтай, гэртээ ганцаархнаа “надгүйгээр үдэшлэг болж байна” гэж бодохоос эзгүй цөл дээр гав ганцаараа байгаа мэт мэдрэмж төрөөд эхэндээ хэцүү байсан. Сүүлдээ надгүйгээр үдэшлэг болвол болог гэж өөртөө амласан даа. 1 сарын хугацаанд дусал архи ч амсаагүй нь үнэхээр харамсалтай хэрэг ч зугаатай байсан шүү.

Архи уулгүй нэг сар тэвчсэн залуугийн яриа 1

2. Гараараа юу хийх хэрэгтэйгээ мэдэхгүй болсон

Найзуудыгаа архи уух үед гараараа юу хийх вэ гэдгээ мэдэхээ байсан юм. Үнэнгээ хэлэхэд тамхи л асаахгүй бол хэцүүддэг байлаа. Бариу өмдөндөө тамхиа халаасалж явна гэдэг хэцүүхэн байсан даа.

3. Архи уухгүй болохоор давсаг хагарчих шахна

Архи уухгүйн тулд би маш их ус ууж байлаа. Хаа явсан газраа л Кола юмуу шилтэй ус захиалаад сууна даа. Жорлонгоос сална гэж байхгүй.

Архи уулгүй нэг сар тэвчсэн залуугийн яриа 2

4. Халсан хүний яриа эрүүл хүнд утгагүй сонсогдоно

Би барандаа очиж найзуудынхаа ярьж байгааг сонсоод үнэхээр ангайсан. Элдвийн шог, марзан яриа, хэрэгтэй хэрэггүй тийм юмыг нохой ч тоож сонсохгүй байх. Балгадаг найзуудаасаа холбоогоо тасалсан.

5. Архи уухгүй бол мөнгөтэй л байгаад байна

Сарын эцэст өөрт байгаа мөнгөө тоолоод үнэхээр алмайрсан.

Архи уулгүй нэг сар тэвчсэн залуугийн яриа 3

6. Уухаа больсноор хэрүүл ч хийхээ байсан

Уугаагүй нэг сар болохдоо найз охинтойгоо хийх хэрүүлийн тоо ч багассан байсныг анзаарлаа. Утас руу чанга орилохоос өөр маргаан шийдвэрлэх арга байдаг юм билээ.

7. Шөнө дунд метрогоор эрүүл зорчих нь үнэхээр хачин байдаг

Ажил маань гэртээ ойр болохоор хааяа нэг амралтын өдөр барнаас гараад метрогоор харьчихдаг юм. Эрүүл байхдаа метрогоор явах үнэхээр сонин юм байна лээ.

Архи уулгүй нэг сар тэвчсэн залуугийн яриа 4

8. Архинаас гарна гэдэг дэлхийн хамгийн галзуу хүнийг авлахтай адил

Өнгөрсөн амьдралаа эргэн харахад архидаж байсан жилүүд хайран санагдах болно. Архинаас биеэ татаж авах ч бас хэцүү байх болно.

9. Жин буурна

Пивоноос үүдэлтэй харвин нь үнэхээр том асуудал хэдий ч харвингүй болох амархан. Би нэг сарын хугацаанд бараг 2 кг жин хаясан.

Архи уулгүй нэг сар тэвчсэн залуугийн яриа 5

10. Хүн бүр чамайг даапаална

Нэг өдөр би баранд ороод тавиур дээр байгаа шилтэй архинуудаас нүдээ салгаж чадахгүй байснаа санаж байна. Намайг 2 лааз Кола захиалахад зөөгч “хатуухан юм авахгүй юм уу?” гэж асуусан. Би инээмсэглээд “гай” гэж өөртөө шивнэсэн. Зөөгчид сонсгол сайтай байдаг юм.

11. Та архи уухыг маш их хүснэ

Бүтэн сарын турш мөс шиг хүйтэн пиво, шилтэй виноноос өөр юм хараагүй болохоор архи уухыг асар их хүсч байна. Цөлд төөрсөн Ахмад Хэддок зэрэглээг оргилуун дарс болгож харсан шиг л юм болсон доо.

Архи уулгүй нэг сар тэвчсэн залуугийн яриа 6

12. Архи уухгүй байгаадаа талархдаг болно

Би төрсөн өдрөөрөө анх архи амсаж үзсэнээ санаж байна. Bud diesel, Dos Equis, Miller high life, PBR гээд л үнэхээр тансаг байсан. Тэр үед пивоны амт яг л содатай ус шиг амтагддаг байж дээ. Би 23 хоног содатай ус уусны хувьд хэлэхэд содатай ус сайхан амттай, хүн төрөлхтөний ололт амжилтын оргил нь юм гэж хэлмээр байна.

Архи уулгүй нэг сар тэвчсэн залуугийн яриа 7

147
Ха ХаХа Ха
37
ГайхмаарГайхмаар
36
БахархмаарБахархмаар
21
ТэнэглэлТэнэглэл
12
ХөөрхөнХөөрхөн
9
ГоёГоё
4
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

15 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/07/18 at 18:08

    mundag yumaa

  2. Зочин

    2015/07/18 at 18:18

    bi 2 jil 1 dusal arhi amsdag barag uudaggvi uuhchgvi uuh er n yun goy bdg bnaa nadd gashuun ym uugaad bh n tiimch goy sanagddagvi harin tamhiig stresstei uyd tatdag stressees er n bagch bolgow salgdag shuu tiimees tamhi bol zuer arhi harin hog

  3. Зочин

    2015/07/18 at 18:36

    hmm hachin ahichin suga l bn. bi dusal ch arhi amsaaguu 4n jil bolj bn. tsaashdaaa ch uuhgui. tehed nadad enuun shig arhi uuh husel turj ch bgaaguu. tegcheed bas uuriiguu arhichin bish gechijee.

  4. Зочин

    2015/07/18 at 19:24

    bi vodka tamhi tataagui 1 jil boljiiine

  5. Зочин

    2015/07/18 at 20:08

    огт архигүй амралтанд явчихаад ирлээ гэсэн чинь хүмүүс аймар гайхаж эдр.

  6. Зочин

    2015/07/18 at 20:40

    Сэтгэгдэл *bi 4n jild 4dusaliig uujee.

  7. Зочин

    2015/07/19 at 09:11

    Уулгүй яг 3 хоножээ сайхан байна

  8. Зочин

    2015/07/19 at 13:26

    Архи уулгүй 13 цаг болж байна. Үнэхээр сайхан байна хахаха

  9. Зочин

    2015/07/19 at 18:32

    Сэтгэгдэл *bi arhi uugaad tasraad bosch irj bna lol

  10. Зочин

    2015/07/19 at 22:02

    Би баранд ажилладаг .Энэ арай худлаа. Би бол бол эсрэгээр. Архи пиво болон уусан хүмүүс өдөр болгон харсаар дургүй хүрдэг гээч

  11. Зочин

    2015/08/03 at 11:59

    энэ бол Jack Daniel’s ийн PR

  12. Чинзоо

    2017/04/08 at 14:18

    Би архи уугаагүй 4 жил болжээ.архичин биш гэж боддог байсан ч үнэндээ би архичин байсан.Ид шид хэрэггүй байсан архинаас гархад.Хамгийн хэцүү нь уудаг нөхдөөс салах гэж л үгээ хэлсэн дээ.Одоо надад найз гэх хэн ч алга гэхдээ надад сайхан байнаа.

  13. Болд

    2017/04/09 at 15:27

    Би 17тойдоо анх ууж үзсэн тэр үедэ охин найрах гэж цуг ууж согтоох гэж тэгдэг байсан. Дараа оюутан болоод хотод ирээд 10 жилийнхэнтэйгээ уулзахаараа хичээлийн жилд 3 4 уудаг байсан. Зун амралтаараа очоод буцахдаа бие бие нээ гаргаж өгч байна гэж бас хэд хэд ууна. Соргуулиа төгсөөд ажилд орсны дараа ч нөгөө нутгийг хэдтэйгээ хааяа уудаг улалжлалтай болсон байдаг нэг мэдэхэд уугаад жоохлн манараатай байх нь гое санагддаг. Тэгээд л уух далим их хайдаг болсон. Одоо би 29тэй. Өнгөрсөн жил уухгүй гүрийж үзсэн 7 сар уугаагүй. Тэгээд нэг охинтой буудалд ороод уусан. Тэрнээс хойш хэсэг уусан. Саяхан больсон уугаагүй 1 сар болсон байна. Би архинд орцон хүнүү ямар хүн юм бол энэ чихдээ би гарч чадах болов уу.

  14. V

    2017/04/09 at 20:57

    Noleen ih uudag arhnii hamaaraltai bsan um bnadaa

  15. Зочин

    2017/04/10 at 13:13

    Ер нь бол уудаг элдэв эм бэлдмэл хэрэгсэлээр гарахаас илүү өөрийн ухамсарт байдлаар ялан дийлж салах нь илүү дээр. За яахав ганц удаа юм чинь гэдэг бодол л хүнийг алдаг. Нэг л шийдсэн бол тэвчээртэй зорилготой үзэх хэрэгтэй гэж би боддог. Архины бүрэн хамааралаас одоохондоо гарч чадахгүй өөртөө гутарч байгаа ч завгүй амьдрал хичээл зүтгэл хоёроороо энэ бүгдээс салах болно гэж бодож байгаа. Архийг хаяхын өмнө тамхиа эхлээд хаяад үзээрэй энэ бол маш том дадлага итгэл төрүүлнэ шүү.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *