Дэлхийн улс орны иргэд юу иддэг вэ?

0

Америкийн гэрэл зурагчин Питер Мензель дэлхийгээр аялж орон орны энгийн хүмүүс юу иддэгийг судалжээ. Тэрээр авсан зурагнуудаа “Би юу иддэг вэ: дэлхий дахины 80 хоол” номондоо нэгтгэн хийжээ. Номын хуудсыг эргүүлэхэд хүн бүрийн царай, тэдний хэрхэн амьдардаг, юу идэж уудаг нь бүгд тэс өөр байгааг хараад гайхах болно. Тэдний хэрэглэх хоол хүнс мэргэжил, зуршил, соёл, зан заншил мөн мэдээж хэрэг амьдралын түвшнээс хамаарна.

Танд Питер Мензелийн авсан хамгийн сонирхолтой зургуудыг хүргэе. Хүн бүр өөрийн өдөрт иддэг хоолны порцтой хамт зургаа авахуулсан байгаа.

Дэлхийн улс орнуудын иргэд юу иддэг вэ? 15

Сале Абдул Фадлилли – (Египет) Каирын тэмээний худалдаачин юм. Тэрээр 40 настай, 172 см өндөртөй, 74 кг жинтэй. Түүний өдөр тутмын хоолны илчлэг 3200 ккал.

Дэлхийн улс орнуудын иргэд юу иддэг вэ? 1

Робина Вайзер-Линнартц – нарийн боовны тогооч. 28 настай, өндөр нь 1.6 м, жин нь 65 кг. Энэ зургийг Германд түүний гэр бүлийн нарийн боовны газарт авчээ. Түүний өдөр тутмын хоолны илчлэг 3700 ккал.

Дэлхийн улс орнуудын иргэд юу иддэг вэ? 2

Иллинойс мужийн том тээврийн жолооч Конрад Толби. Тэрээр 54 настай, өндөр нь 1,87 м, жин нь 117 кг. Түүний өдөр тутмын хоолны илчлэг 5400 ккал. Тэр өдөр бүр замын кафед түргэн хоол иддэг. Конрад жолооны ард байхдаа хоёр ч удаа зүрхний шигдээстэй учирсан ч амьд үлдсэн юм.

Дэлхийн улс орнуудын иргэд юу иддэг вэ? 3

Жилл Мактанд бол Лондон дахь сургуулийн гал тогооны туслах юм. Тэрээр 31 настай, өндөр нь 1.65 м, жин нь 104 кг. Тэр өөрийгөө идэхийн хэнхэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Түүний өдөр тутмын хоолны илчлэг 12 300 ккал.

Дэлхийн улс орнуудын иргэд юу иддэг вэ? 4

Саада Хайдар (зүүн), Сана хотод (Йемен) гэртээ суудаг гэрийн эзэгтэй. Тэр 27 настай, өндөр нь 1.5 м, жин нь 44 кг. Түүний өдөр тутмын хоолны илчлэг 2700 ккал. Төвдийн хийдийг сэргээсэн ахлах лам (баруун). Тэрээр 45 настай, өндөр нь 1.65 м, жин нь 71 кг. Нэг өдрийн хоолны илчлэг 4900 ккал.

Дэлхийн улс орнуудын иргэд юу иддэг вэ? 5

Нагоягийн (Япон) мэргэжлийн сумо бөх Такеши Масато. Тэр 29 настай, өндөр нь 1,88 м, жин нь 181 кг. Түүний өдөрт хэрэглэх хүнсний хэмжээ нь жингээ барихад хангалттай байдаг гэнэ. Өдрийн илчлэг 3500 ккал.

Дэлхийн улс орнуудын иргэд юу иддэг вэ? 6

Катерина Навас – 18 настай ахлах сургуулийн сурагч. Түүний өндөр 1.7 м, жин нь 71 кг. Каракас дахь (Венесуэл) гэрийнхээ дээвэр дээр авахуулсан зураг. Түүний өдөр тутмын хоолны илчлэг 4000 ккал.

Дэлхийн улс орнуудын иргэд юу иддэг вэ? 7

Мариэль Бут – Бруклин дахь Нью Йоркийн их сургуулийн оюутан мөн загвар өмсөгч. Тэр 23 настай, өндөр нь 1,76 м, жин нь 61 кг. Түүний өдөр тутмын хоолны илчлэг 2400 ккал. Тэрээр бага олдог гэж гомдоллодог ч бусад загвар өмсөгчийг бодвол илүү дээр хооллодог гэнэ.
Ситарани Тиааги – Энэтхэгийн даяанч. 79 настай, 168 см өндөр, 47 кг жинтэй. Түүний өдөр тутмын хоолны илчлэг 1000 ккал. Өөр бусад мянга мянган даяанчтай адил тэрээр нүүдэллэн амьдардаг бөгөөд өглөгөөр хооллож амьдардаг юм байна.

Дэлхийн улс орнуудын иргэд юу иддэг вэ? 8

Сюй Чипэн – Компьютерийн дизайнер, тоглогч. 23 настай, 1,87 м өндөртэй, 71 кг жинтэй. Түүний өдөр тутмын хоолны илчлэг 1600 ккал. Энэ зургийг Шанхай хотын нэгэн интернэт кафед авчээ. Тэр бараг өдрийн ихэнх цагийг компьютерийн урд өнгөрөөдөг бөгөөд 7 хоногт 1 удаа найзындаа усанд ордог. Түүний хамгийн урт тоглолт гурван өдөр, шөнө үргэлжилсэн байна.

Дэлхийн улс орнуудын иргэд юу иддэг вэ? 9

Нулкисаруни Таракуай – Масаи ард түмний удирдагчийн 4 эхнэрийн 3 дахь нь билээ. Зургийг Кений Нароз хотын ойролцоох тосгонд авчээ. Түүний өндөр нь 1.65 м, жин нь 47 кг, 38 настай. Түүний өдөр тутмын хоолны илчлэг 800 ккал.

Дэлхийн улс орнуудын иргэд юу иддэг вэ? 10

Лан Гуихуа – Сычуаний Ганьцзягоу (Хятад) тосгоны нэгэн фермерийн бэлэвсэн эхнэр. Тэр 68 настай, өндөр нь 1.6 м, жин нь 54 кг. Түүний өдөр тутмын хоолны илчлэг 1900 ккал.

Дэлхийн улс орнуудын иргэд юу иддэг вэ? 12

Освальдо Гутьеррез (зүүн) – Венесуэлийн газрын тосны цамхагийн ажилтан. Тэр 52 настай, өндөр нь 1.7 м, жин нь 99 кг. Түүний өдөр тутмын хоолны илчлэг 6000 ккал. Тэрээр өөрийн ээлжийн үеэр цаг гарвал нисдэг тэрэгний буудал дээр гүйж каратегаар хичээллэн штанг өргөдөг. Брюс Хопкинс (баруун) – (Австрали) Сидней дахь Бонди-Бич пляжийн аврагч. Тэр 35 настай, өндөр нь 1.83 м, жин нь 81 кг. Түүний нэг өдрийн хоолны илчлэг нь 3700 ккал. Тэрээр түргэн хоолноос татгалздаг ба согтууруулах ундааг ховор хэрэглэдэг гэнэ.

Дэлхийн улс орнуудын иргэд юу иддэг вэ? 11

Вили Ишулутак – эскимос мөн канадын Икалуитын чулууны мэргэжлийн сийлбэрч юм. Тэр 29 настай, өндөр нь 1.75 м, жин нь 64 кг. Түүний нэг өдрийн хоолны илчлэг нь 4700 ккал. Вили өдөрт 2-3 чулуу сийлбэрлэх ба Икалуитын ресторануудад тус бүрийг нь 100 доллараар зардаг гэнэ.

Дэлхийн улс орнуудын иргэд юу иддэг вэ? 13

Оскар Хигарес – Испаний Милафлорес-де-ла-Сьерра-гийн мэргэжлийн бухтай тулалдагч. Тэр 34 настай, өндөр нь 1,88 м, жин нь 79 кг. Энэхүү зургийг тулаан болох өдөр авчээ. Өдөр тутмын хоолны илчлэг – 4200 ккал.

Дэлхийн улс орнуудын иргэд юу иддэг вэ? 14

Харин энэ бол эдгээр зургийг дарсан зурагчин болон түүний туслахын зураг байна. Фейт Д’Алуисио (зүүн) – сэтгүүлч, хамтран зохиогч. Тэрээр 52 настай, өндөр нь 1.73 м, жин нь 61 кг. Түүний нэг өдрийн хоолны илчлэг нь 1500 ккал. Гэрэл зурагчин Питер Мензель (баруун). Тэрээр 61 настай, өндөр нь 1.85 м, жин нь 76 кг. Өдрийн хоолны илчлэг нь 2800 ккал. Ийм цэснээс хэн татгалзах билээ.

 

6
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/08/31 at 05:15

    Harin manaih ugluu uchigdur oroinii hooloo halaaj ideed ,harin udur ni: har tsai ,masal sahartai talh,tegeed oroinii guriltai shul

  2. dokoo

    2015/08/31 at 14:41

    manaihan eskimoschuudtai tostoi ym uchirn bid ch bas ers tes uur amisgaltai ard tumen tiim uchiraas huten seruund uuragaa alddag uchir mah tulhuu heregledeg ymaa mahchin mongolchuud ugaasaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *