Нүд рүү орсон зүйлийг аюулгүй гаргаж авах 7 арга зам. Үүнийг хүн бүр заавал мэддэг байх хэрэгтэй

0

Хэрэв нүд рүү ямар нэгэн гадны биет орвол зовхи сормуус зэрэг ажиллаж, нулимс гарч тухайн зүйлийг нүднээс маш хурдан гаргах үйл ажиллагаа явагддаг. Хэдийгээр нүд рүү ямар нэгэн зүйл орсон үед бие организмын өөрийн ийм хамгаалалт бий боловч элстэй газраар дугуй унах үед нүд рүү жижиг ширхэгтэй элс гэх мэт зүйлс орчихдог шүү дээ. Энэ нь нүдний торлог бүрхэвчийг гэмтээх эрсдэлтэй байдгаас гадна маш их өвдөлт өгдөг. Иймээс нүд рүү орсон зүйлийг хэрхэн аюулгүй гарган авах талаар мэдэж байх нь чухал.

Хэзээ эрүүл мэндийн тусламж авах ёстойгоо мэддэг байх

© Friends / Warner Bros.

Өөрөө гаргаж авах боломжгүй, нүдийг цочроосон дараах зүйлс нүдэнд тань орсон үед та яаралтай тусламж авах хэрэгтэй.

  • Химийн бодис нүдэнд тань орсон бол
  • Нисдэг биет (шавж хорхой) маш хурдтай нисч яваад нүд рүү тань орсон бол
  • Хурц ирмэгтэй зүйлс нүдэнд тань орсон бол

Хэрэв элс хайрга гэх мэт зүйлс нүд рүү орвол та өөрөө ямар нэгэн байдлаар гаргаж авахыг оролддог шүү дээ. Гэвч том ширхэгтэй зүйлс нүд рүү тань орсны дараагаар нүд улайх, нүд бүрэлзэх, өвдөлт өгөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид хандах хэрэгтэй гэдгийг зөвлөж байна.

 

1. Нүдэндээ хүрэхээсээ өмнө гараа сайтар угаа

Хүмүүс нүд рүү нь ямар нэгэн зүйл орвол гараа угаахаа мартаж орхидог. Гэвч нүдэндээ хүргэхээс өмнө гараа угаах нь хамгийн чухал алхам бөгөөд нүд рүүгээ элдэв төрлийн нянг оруулах нөхцлийг ийн бүрдүүлдэг ажээ.

 

2. Нүдээ нухалгүй, сайтар цавчиж нулимсаар хөөгдөн гарахыг хүлээ

Нүдэнд ямар нэгэн зүйл орсон үед нүдээ цавчилснаар нулимсаар туугдан гарах нөхцлийг бүрдүүлж байдаг. Гэвч хүмүүс зөнгөөрөө нүдээ шууд нухаж эхэлдэг бөгөөд энэ нь нүдийг гэмтээх эрсдэлтэй гэдгийг төдийлөн мэддэггүй. Тиймээс та хэрэв ямар нэгэн зүйл нүд рүү орсон бол нүдээ цавчилж нулимсаар туугдан гарахыг нь хүлээгээрэй.

 

3. Хэрэв боломжтой бол юу нүд рүү тань орсныг нягтлан хараарай

Хэрэв нүд рүү тань ямар нэгэн зүйл орсон бол ил харагдах хэсэгт байгаа эсэхийг нягтлаарай. Хэрэв ил харагдахгүй бол нүдний аль нэг зовхины цаагуур орсон байх магадлалтай. Иймээс та дээд болон доод зовхио ээлжлэн зөөлөн сөхөж харах хэрэгтэй. Дээд зовхио шалгах гэж буй бол та доош харж байгаад зөөлөн сөхөх, хэрэв доод зовхио шалгах гэж буй бол дээш харж байгаа зовхио зөөлөн сөхөхийг зөвлөж байна.

 

4. Чихний хөвөн ашиглаж нүдэнд орсон жижиг зүйлсийг гаргах

Хэрэв нүд рүү тань орсон зүйл зовхины тань ард байвал чихний хөвөнг бага зэрэг чийглээд гаргаж авах боломж бий. Ингэхдээ та зовхио хуруугаараа зөөлөн татаад, хөвөнгөө хөнгөхөн эргүүлж нүдэнд орсон зүйлсийг аюулгүй авах боломжтой.

 

5. Нүдээ угаах

Хэрэв танд нүд угаах зориулалттай нүдний аяга байдаг бол сайтар угааж цэвэрлээд цэвэр усаар дүүргээрэй. Нүд угаагч аягаа нүдэн дээрээ байрлуулаад өөр рүүгээ зөөлөн түлхээрэй. Ингэхдээ толгойгоо гэдийлгэж, нүдээ нээлттэй байлгах хэрэгтэй. Нүдээ баруунаас зүүн, дээрээс доош гэх мэтчилэн хөдөлгөж бүх талыг нь сайтар угаахад нүд рүү орсон зүйл гарах болно.

Хэрэв урсаж буй усаар нүдээ угаахаас айдаг бол саванд ус хийгээд нүдээ нээлттэй хэвээр нүүрээ ус руу дүрээрэй. Ингэхдээ нүдээ бүх тал руу хөдөлгөх нь нүдээ бүрэн угаах нөхцлийг хангаж өгнө гэдгийг анхаараарай. Угааж дууссан гэж үзвэл уснаас нүүрээ  гаргаад нүдэнд орсон зүйл гарсан эсэхийг нягталж нүдээ цавчилж үзээрэй.

Нүдээ угаах сүүлийн арга бол урсаж буй эсвэл гоожиж буй усанд нүдээ хүргэж угаах. Ингэхдээ толгойгоо аль нэг тал руу хайзайлгаж, доод зовхио доош нь сайн татаад усанд нүдээ хүргэж угааснаар нүдэнд орсон элдэв зүйлс урсан гардаг.

 

6. Нүдээ хэдий хугацаанд угаахаа тооцох

Нүдэнд юу орсноос шалтгаалан хэдий хугацаанд угаах тухай мэдэх хэрэгтэй. Тухайлбал, гарын саван эсвэл үсний шампунь зэрэг зүйлс нүд рүү орвол 5 минут угаах хангалттай байдаг. Харин ямар нэгэн химийн нэгдэл нүдэнд тань орсон тохиолдолд дор хаяж 15 минут угаах хэрэгтэй. Хэрэв хүчтэй шүлт нүд рүү тань орсон бол багадаа 60 минут угааж цэвэрлэх ёстой. Мөн хэрэв химийн элемент нүд рүүгээ оруулсан тохиолдол заавал эмчид хандаарай.

 

7. Найзаасаа тусламж авах

Ямар нэгэн асуудал гарах үед танд үзлэг хийж өгөхийг хүсэх ойр дотны итгэлтэй хүнтэй байхыг зөвлөж байна. Тухайн хүн таныг тайвшруулж, нүдэнд торсон зүйлийг тань гаргахад туслах болно. Нүдийг тань үзэхийн өмнө тухайн хүн гараа угаасан байх хэрэгтэй бөгөөд та зовхио доош татаж, нүдээ эсрэг зүг рүү харж нүдийг тань сайн харах нөхцлийг хангах хэрэгтэй.

 

Бонус: Нүдээ халуун чинжүүнд хүрсэн гараараа нухсан үед яах хэрэгтэй вэ?

Энэ тохиолдол нүдээ усаар угаах нь байдлыг улам дордуулах болно гэдгийг санах хэрэгтэй. Харин усны оронд сүү хэрэглэхийг танд зөвлөж байна. Учир нь сүү чинжүүний хүчиллэг хэмжээг дарж, өвдөлтийг намдаадаг. Ингэхдээ та гараа сайтар савандаж угааж, сүүгээр норгож гаранд наалдсан халуун чинжүүний тосыг цэвэрлэнэ. Дараагаар нь та сүүгээр цаас норгосон алчуураар нүдний ойр хэсгийг зөөлөн арчиж цэвэрлээрэй.

Таны нүд рүү ямар нэгэн зүйл орж зовоож байсан удаа бий юу? Хэрэв тийм бол дээрх аргуудын аль нэгийг хэрэглэж байсан уу? Үр дүн нь ямар байсан бэ?

61
ГоёГоё
15
ГайхмаарГайхмаар
11
БахархмаарБахархмаар
7
БурууБуруу
7
Ха ХаХа Ха
5
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. B Ragchaa Ragchaa

    B Ragchaa Ragchaa

    2020/09/16 at 03:30

    Nudee huruugaaraa neej bgaad turgidag chin tegeed ymar arga bolj bn aa???!!!🤪🤪🤪

  2. Хулан

    Хулан 'Д

    2020/09/17 at 22:46

    Д’ Сувдхан

  3. Д

    Д' Сувдхан

    2020/09/17 at 22:46

    Хулан ‘Д odoo bolio😂

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *