Одоо байгаа харилцааныхаа төлөө хичээл зүтгэл гаргах нь өөртөө тохирох зөв хүнийг хайж олохоос илүү зөв сонголт байх болно. Учир нь…

0

Бид багаасаа л өөрт тохирох зөв хүнийг хайж олох хэрэгтэй хэмээн үзэж, харж, сонсож ирсэн. Гэвч судалгаагаар энэ нь тийм ч зөв зүйл биш гэдэг нь нотлогджээ. Бидний хамгийн гол баримтлах зарчим бол өөрт тохирох хэн нэгнийг хайх бус өөрт буй одоогийн харилцааныхаа төлөө хичээл зүтгэл гаргах ажээ. Манай сайт уншигч танд дэргэдээ буй нэгэнтэйгээ илүү дасан зохицож амьдрах нь цагаан морь унасан ханхүү эсвэл үлгэрийн дагина хүлээж суухаас илүү зөв сонголт гэдгийг нотлох баримтуудыг дэлгэж байна.

Аливаа харилцаа хүнийг өөрчилдөг

© Isn’t It Romantic / New Line Cinema

Бид бүгд өөр хоорондоо харилцан адилгүй зан араншинтай. Заримдаа хэн нэгэнд маань хэтэрхий хачин ч юм шиг мэдрэмж төрөх магадлалтай. Гэхдээ аливаа харилцаанд эдгээр хувийн зан араншин төдийлөн ач холбогдол багатай. Учир нь хайр сэтгэлийн харилцаа нь нэгэндээ уусан шингэх замаар бий болдог. Иймээс өөрт тохирсон хэн нэгнийг мөрөөдөж суухын оронд дэргэдээ буй нэгэнтэйгээ харилцаагаа сайжруулахын тулд илүү хүчин чармайлт гаргах нь зүйтэй. Ингэснээр аз жаргалтай харилцаа хайртай хүнийг тань хэрхэн өөрчилж буйг та хараад зогсохгүй, өөрт тулгарч буй асуудлуудыг хэрхэн шийдэх аргаа ч мөн олж авах болно.

 

Ялгаатай зан араншин хайр сэтгэлийн харилцааг илүү сонирхолтой болгодог

Өглөөний болон оройн хүн, нээлттэй болон дотогшоо хүн, төлөвлөгч болон урсгал дагагч хүн гэх мэт бидний онцлог, өөр хоорондоо ялгаатай шинж чанарууд хайр сэтгэлийн харилцааг илүү сэтгэл догдлом, уян хатан бөгөөд сонирхолтой болгодог ажээ. Олон хосуудын хувьд энэ нь хүнд сорилт болдог хэдий ч тэд үүнийг амжилттай харилцаанд хүрэх зам юм хэмээн хүлээн авдаг нь сайшаалтай. Зарим хосын хувьд хэдийгээр өөр сонирхолтой хэдий ч хамтдаа цагийг өөрсдийн хүсэл сонирхолд нийцүүлэн өнгөрүүлэх аргыг олсон байх нь ч бий.

 

Өөрийн харилцааны төлөө хичээл зүтгэл гаргах нь илүү их хайр, илүү их итгэлийг араасаа дагуулдаг

© Outer Banks / Netflix

Дэргэд тань таныг дэмждэг, урам зориг хайрладаг, итгэлтэй нэгэн байдаг бол та хүссэн бүх зорилгодоо хүрч чадна гэдэгтээ итгэлтэй байж болно. Цаг хугацаа өнгөрөх тусам таны хайр сэтгэлийн харилцаа илүү бэхжиж, аз жаргал, халуун дулаан уур амьсгалыг танд мэдрүүлж эхэлдэг. Хэдийгээр таны төлөвлөсөн зүйлс тухай бүртээ биелэхгүй байж болох ч дэргэд тань итгэлтэй нэгэн байгаа цагт гарц гаргалгаа хялбархан олдоно гэдэгт итгээрэй. Тиймээс мөрөөдлийн хэн нэгнийг хайх бус, дэргэдээ буй нэгэнтэйгээ итгэлцэл дүүрэн хайр сэтгэлийн харилцааг бүтээхээр хичээгээрэй.

 

Эрүүл маргаан харилцааг тань илүү сайжруулдаг

© depositphotos.com, © shutterstock.com

Жижиг хэрүүл маргаан таныг бүхнийг ардаа орхиод, тантай маргалдахгүй хэн нэгнийг хайх шалтаг болох ёсгүй. Бүх хосуудад маргалдах үе гардаг. Хэрэв танд маргах нь ихдээд буй мэт сэтгэгдэл төрж байгаа бол харилцаа ингэж байж бэхжиж, ойлголцол бий болдог гэдгийг санаарай. Хамгийн гол нь жижиг маргаан ч та хоёрт эерэг зүйл авч ирнэ гэдгийг ухаарч ойлгох хэрэгтэй. Энэ нь танд өөрт мэдрэгдэж буй бүхнийг хэлэх боломжийг олгоод зогсохгүй, хайртай хүнийхээ бодол мэдрэмжийг ч илүү гүн мэдэх боломжийг танд олгох болно. Гэхдээ аливаа маргаан нь хэмжээ хязгаартай, эрүүл байх хэрэгтэй гэдгийг анхаарах нь зүйтэй.

 

Та дэргэдээ буй нэгний сайн, муу бүх талыг нь мэднэ

© StudioCanal / StudioCanal

Шинэ харилцаа эхлүүлнэ гэдэг нь хамтрагчийнхаа тухай бүхнийг мэдэхээр шинэ аялалд дахин гарна гэсэн үг. Харин одоогийн харилцаандаа үнэнч үлдэж, орхихын оронд хичээл зүтгэл гаргаж эхэлбэл танд илүү хялбар байх болно. Асуудал дунд явахад тань дөнгөж танилцсан хэн нэгэн гараас тань атгаж, таны мэдэрч буй бүхнийг ойлгож чадахгүй нь мэдээж. Хэн нэгэн шинэ хүнтэй хайр сэтгэл, эелдэг дотно байдал, нээлттэй харилцааг бий болгохын тулд удаан хугацаа шаардагддаг гэдгийг ойлгох нь зүйтэй болов уу.

Та өөрөөсөө өөр зан араншинтай хүнд дурлаж байсан уу? Та ямар нэгэн асуудал тулгарах үед даван туулах замыг сонгох уу эсвэл бүхнийг орхихыг илүүд үзэх үү? Аливаа маргааныг эрүүл замаар туулж, эерэг үр дүнд хүрэх ямар арга замууд байдаг вэ?

15
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *