Ямар ч эмэгтэй хүний насыг шууд илтгэх хөгшрөлтийн 9 шинж тэмдэг. Хэрэв та өөртөө анхаарал тавьдаг бол эдгээр шинж тэмдгүүдийг мэдэж байхад илүүдэхгүй

0

Насыг зөвхөн үрчлээ, буурал үс, гар, хүзүү илтгээд зогсохгүй нүдэнд шууд тусдаггүй өөр бусад гадаад шинж тэмдгүүд ч илтгэнэ. Чухам эдгээр шинж тэмдгүүд үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн насыг багаар бодоход хоёр, гурван насаар нэмж харагдуулахад хүргэдэг.

Үнэндээ насны өөрчлөлт эмэгтэй хүнийг гундаадаггүй, харин ч өөрийн гэсэн чимэг болж өгдөг юм. Гэхдээ өөртөө анхаарал тавьдаг эмэгтэй хүн нас нэмж харагдуулдаг шинж тэмдгүүдийг мэдэж байхад илүүдэхгүй.

1. Дух хавтгай болж өөрчлөгддөг

© COLOR CHINA PHOTO / SIPA / eastnews, © Hahn Lionel / ABACA / Abaca / East News

Насны өөрчлөлттэй холбоотой явагдах арьсны гүний тослогийн хатангиршил нь духны хэлбэрт нөлөөлнө гэж хэн бодох вэ дээ? Олон бүсгүйчүүдийн хийлгэх гэж хошуураад байдаг тэрхүү ботокс нөхцөл байдлыг улам л дордуулна гэдгийг шуудхан хэлье. Духны арьс үрчлээгүй байж болно, тэгсэн хэрнээ л хавтгай болж насыг шууд илтгэнэ.

 

2. Уруул өмнөх хэлбэр, чийгшлээ алдана

© J. Cummings / Photoshot / eastnews, © Gilbert Flores / Broadimage / EAST NEWS

Нас ахих тусам уруулын хэлбэр өөрчлөгддөг, харамсалтай нь муу тал руугаа. Залуу насны хөвсгөр уруул биш болж жижиг болж эхэлнэ, эргэн тойронд нь үрчлээ сууна. Эрчүүдийн харааг өөрийн эрхгүй татдаг байсан гоё уруул жижгэрч нимгэрэх ажээ.

 

3. Бас хүйсний хэлбэр, хэмжээ ч өөрчлөгдөнө

© Pixathlon / face to face / eastnews, © Instagram / Sipa USA / East News

Нас ахих тусам биеийн бас нэгэн эрхтэн хэлбэр, хэмжээгээ өөрчилдөг байна. Үүний шалтгаан нь илүүдэл жин, давж туулсан өвчин эмгэг, пирсинг хийлгэх мөн жирэмслэлт зайлшгүй багтана.

 

4. Нүдний доогуур хөх толбо гарна

© s_bukley / depositphotos, © VALERIE MACON / AFP / East News

30 наснаас хойш арьсны гүнд агуулагдах тослогийн давхарга эрс багасч коллагений ялгаруулалтад сөргөөр нөлөөлж эхэлдэг. Нүд орчмын арьс өөрийн чанга байдлаа алдаж нимгэрэх тул арьсны цаанаас хялгасан судаснууд нь илт мэдэгдэнэ. Үүнээс болоод нүдний доогуур хөхөрч харагддаг ажээ.

 

5. Чихний гэдэс сунаж чих тэр чигтээ хэмжээгээрээ томордог

© EVERETT COLLECTION / EAST NEWS, © Glories Francois / ABACA / Abaca / East News

Чихний гэдэс – гар болон хүзүүний адил насыг илэрхийлэх индикатор юм. Чихээ биеийн бусад хэсэгт анхаарал тавьдаг шигээ арчилдаггүй нь хачирхалтай. Нас ахих тусам чихний арьсны тослог багасах тул уян хатан чанараа алддаг. Ингээд чихний гэдэс сунана, хэрвээ хүнд бас овор ихтэй ээмэг зүүх дуртай бол нөхцөл байдал улам л муудна гэсэн үг.

 

6. Хөмсөгний нум унжиж эхлэх тул нүд жижигхэн харагддаг

© ADMEDIA / SIPA / EAST NEWS, © Stoccy / DDP Images / East News

Залуу байхад арьс чанга байдаг, тийм ч учраас хөмсгийг доош нь “унжуулахгүй” тогтоогоод байдаг байж. Нас ахих тусам арьсны эд эсийн уян хатан, чанга байдлыг дэмжих коллагены ялгаруулалт багасна, мөн нүүрний булчингууд ч сулардаг. Ингээд хөмсөг хүндийн жингээрээ доош унжих нь ойлгомжтой. Хөмсөг доошоо унжихаар нүд жижигхэн болж бас доош унжиж эхэлдэг ажээ.

 

7. “Залуу насны гурвалжин” алдагдана

© everett225 / depositphotos, © Cyril Pecquenard / KCS / eastnews

Залуу байхад нүүрний хэлбэр гурвалжин дүрсийг санагдуулдаг. Орой нь доош чиглэсэн, харин үндэс нь духаар явдаг. Үүнийг “залуу насны гурвалжин” гэдэг. Харин нас ахих тусам энэ хэлбэр бүр эсрэгээрээ харж эхлэх ажээ. Арьсны тослог нас нэмэгдэх тусам нүүрнээс доош “гулсана”, хацар нь суларч уруул орчмоор үрчлээ суудаг. Энэхүү таагүй өөрчлөлтөөс болж бид урьдных шигээ залуухан харагдаж чадахгүй.

 

8. Арьсны өнгө гундаж өнгөө алдана

© EVERETT COLLECTION / EAST NEWS, © KENA BETANCUR / AFP / EAST NEWS

Нас ахих тусам арьс эрүүл төрхөө алдаж гунддаг. Энэхүү таагүй өөрчлөлтийн үндсэн шалтгаан нь коллагены ялгаруулалт буурч, уян хатан чанараа алдаж байгаа хэрэг. Мөн арьсандаа дутуу эсвэл буруу арчилгаа хийсэн байж болно, дутуу нойр, буруу хооллолт, хорт муу зуршлууд ч мөн сөргөөр нөлөөлөх ажээ.

 

9. Нүд, уруулын үзүүр унжина

© Poppy Scarlett / Retna Pictures / Photoshot / eastnews, © MEGA / Mega Agency / East News

Нүд, уруулын үзүүр нь унжсан хүн цаанаасаа л ядруу харагддаг. Ялангуяа тэр болгон инээмсэглэдэггүй хүмүүст түгээмэл илрэх өөрчлөлт – уруулын үзүүрийг дэмжих булчингууд сулрах тул энэхүү өөрчлөлт илүү эрт явагддаг. Нас ахих тусам нүд орчмын арьс уян хатан чанараа алддаг, энэ хэсгийн булчин шөрмөс нүдний үзүүрийг урьдынх шигээ “барьж” чадахгүй.

Та өөрийгөө хэдтэй юм шиг харагддаг гэж боддог вэ? Иргэний үнэмлэх дээрх тоо болон таны гадаад төрх хэр ялгаатай харагдаж байна?

71
ТэнэглэлТэнэглэл
35
ГайхмаарГайхмаар
31
ХарамсалтайХарамсалтай
27
Ха ХаХа Ха
26
ХөөрхөнХөөрхөн
14
ГоёГоё
13
БахархмаарБахархмаар
11
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Naraa Narantsetseg

    Naraa Narantsetseg

    2020/09/16 at 20:52

    medehgui hen bsan yum

  2. Соёмбо Алтан

    Соёмбо Алтан

    2020/09/16 at 21:18

    Байгалийн жам одоо яалтайв дээ кккк

  3. Ariun Ariun

    Ariun Ariun

    2020/09/17 at 21:43

    hugshrunu gedeg buyan um shu^^

  4. Naraa Naraa

    Naraa Naraa

    2020/09/18 at 13:45

    Biyiin hugshrul bol baigaliin jam tiim bolhoor jamaa dagaad nambaij nas
    .nemne hu nuurnii urchlee yah ve hu harin setgeliin hugshrul. Zurhnii urchlee ert suusan hun l hetsuu dee.

  5. Hurley Hurley

    Hurley Hurley

    2020/09/18 at 20:21

    Хөгшрөх жам одоо яахав дээ

  6. Zoljargal Enkhtaivan

    Zoljargal Enkhtaivan

    2020/09/18 at 23:38

    Энэ ямар ч агуулага байхгүй, дээр нь баахан худлаа энд тэндээс гадны олны танил хүмүүсийн зургыг ямар ч хамааралгүй нийлүүлээд тавьчихсан.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *