Сонирхолтой сонжоо: Эрчүүдийг хэрхэн жолоо барьж байгаагаар нь түүнийг ямар төрлийн хүн болохыг нь тодорхойлох боломжтой!

0

Машин урт хугацааны туршид тансаг хэрэглээнд багтсаар ирсэн бөгөөд биднийг очих ёстой газарт маань түргэн шуурхай хүргэх зориулалттай. Харин тухайн машиныг хэрхэн жолоодож байгаагаас нь хамаараад эрэгтэй хүний хувийн зан чанарыг тодорхойлох боломжтой байдаг.

Замын түгжрэлээс болж үүсэх сэтгэлзүй, зам дээр хүний гаргах ааш авирын судалгаа зэрэг зүйлс сүүлийн үед олон нийтийн анхаарлыг татах болсон. Сайн жолооч хэд хэдэн чадваруудаар бусдаас ялгарна: жижиг деталь бүрт анхаарал хандуулах, мэдрэмжтэй байх, стрессээс холуур байх, найрсаг эелдэг байхаас гадна буулт хийх, авто замаар зохистой зорчих гэх мэт.

Goran Jakus / Shutterstock.com

 

Зам дээр сэтгэл түгшсэн байдалтай машинаа жолоодох

Жолоо барьж буй хүн анхаарал болгоомжтой, хүндэтгэлтэй бас найрсаг байх ёстой. Хэрэв түүнд эдгээр чадварууд байхгүй бол дараах шинж чанарууд ажиглагдана:

Mikbiz / Shutterstock.com

 

1. Бусдад анхаарал хандуулахгүй байх

Гарцаар зам хөндлөн гарах гэж байгаа ахмад настанд зам тавьж өгөхгүй байна уу? Тэр гарцаагүй өөрийнхөө цагийг илүүд үзэж эсвэл өөрийгөө хууль зөрчихөд асуудалгүй гэж бодно. Хямд үнэтэй машин унаж байгаа бусад хүмүүсийг хараад доош нь хийж байна уу? Энэ бол түүнийг хэт чамирхсан зантай болохын илрэл юм. Яаралтай түргэн тусламжийн машин, цагдаагийн дуут дохио хангинуулсан машинд зам тавьж өгөхөөс цааргалж байна уу? Энэ бол сонгодог түрэмгий зантай хүнд илэрдэг шинж тэмдэг.

2. Балмад жолоодох

Хэрэв жолооч хэтэрхий хурдан жолоодох эсвэл тогтмол тормоз дээр гишгэдэг бол, энэ нь түүнийг тэвчээргүйг илтгэх бөгөөд амархан эрсдэл үүсгэх магадлалтай гэсэн үг. Ямар нэгэн зүйлийг өөрийнхөөрөө баталж харуулах маш их хүсэл тэмүүлэлтэй хүн ийм хандлага гаргадаг.

3. Анхаарал болгоомжгүй

Машинаа жолоодож байх үедээ ухаалаг гар утсаа ашиглах, ямар нэгэн юм идэх эсвэл байнга радиогоо солих нь аюултай байдаг. Жолооч анхаарлаа сулруулж, осол аваар гаргах эрсдэлтэй.

nd3000 / Shutterstock.com

4. Замын хөдөлгөөний дүрэм зөрчих

Дүрмийг эрсдэлээс хамгаалах зорилгоор зохиосон. Хурд хэтрүүлэх, шар эсвэл улаан гэрлээр зорчих, замын тэмдэг тэмдэглэгээнүүд эсвэл эргэх үедээ дохио өгөх дүрмийг үл ойшоох нь тухайн жолоочийг өөртөө хэт их итгэлтэйгээс гадна хэнэггүй нэгэн болохыг илтгэнэ.

 

 

5. Зам дээр уур уцаартай машинаа жолоодох

Хэрэв тухайн жолооч бусад жолооч нартай хэрэлдэж, хараалын үг хэлэх эсвэл болчимгүй үйлдэл гаргах юм бол, энэ нь тухайн хүний төрөлхийн зан авир гарч байна гэсэн үг юм. Тэр бодит байдал дээр өөрийгөө бусдаас дээгүүрт тавигч эсвэл бусдыг дарлагч байдаг. Ийм хүмүүс байнга уурлаж бухимддаг боловч, яг үнэндээ бага зэрэг хулчгар байх нь бий.

tommaso79 / Shutterstock.com

6. Жолооны хүрд атгах байдал

Дээрээс нь нэмээд хэлэхэд тухайн жолоочийг жолооны хүрдээ хэрхэн барьж байгаад нь анхаарал хандуулаарай. Хэрэв тэр хоёр гараараа буюу зөв байрлалаар (10 болон 14 цаг) барьж байвал, энэ нь түүнийг перфекционист нэгэн болохыг нь илтгэж байгаа юм. Тэр бодит амьдрал дээр түшигтэй, найдвартай хүн бөгөөд амьдралд өөрийн гэсэн баримталдаг зарчимтай нэгэн гэж хэлэхэд буруудахгүй.

Ditty_about_summer / Shutterstock.com

Хэрэв тухайн жолооч жолооны хүрдний доод хэсгээс зөвхөн нэг гараараа барих юм бол, энэ нь түүнийг минималист үзэлтэй хүн гэдгийн илрэл юм. Итгэл үнэмшилтэй, шударга, өөрт байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байдаг гэсэн үг.

Shanti Hesse / Shutterstock.com

Харин жолооны хүрдний дээд хэсгээс нэг гараараа барьж байвал тэр тайван, дөлгөөн хүн гэж ойлгож болно. Ийм эрчүүд бодит амьдрал дээр догь хүмүүс байдаг – тэд урам зоригоор дүүрэн, өөртөө итгэлтэйгээс гадна ямар ч асуудлыг даван туулахаас хойш суухгүй.

Lemusique / Shutterstock.com

Хэрэв тухайн жолоо барьж буй хүн жолооны хүрдний доод талаас хоёр гараараа барьж байвал, энэ нь босс зантай хүн болохыг илтгэнэ. Тэр нэлээд хянуур, хэрсүү бас авхаалжтай нэгэн юм.

photoiva / Shutterstock.com

Сигналын яг хажууханд баруун гараараа жолооны хүрдээ барих нь тухайн хүнийг адал явдалд дуртай, бүрэн бүтэн амьдралаар амьдрахыг хүсдэг, олон үйл явдалд байнга өртдөг нэгэн болохыг илтгэнэ.

Хүмүүс бодит байдал дээр байдгаасаа үргэлж илүү дээр нэгэн байхыг хүсдэг – энэ нь анхны сэтгэгдлийг бусдад өндөр төрүүлэхийг зорьдогтой холбоотой. Эрчүүд хэн нэгэнтэй харилцаж байхдаа жолооны хүрдний ард өөр хүний дүрд хувирах нь хэвийн үзэгдэл. Харин та ямар төрлийн жолооч вэ?

3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Т. Буяндэлгэрэх

    Т. Буяндэлгэрэх

    2020/07/01 at 11:58

    Амарболд bosssssss

  2. Тулга П.

    Тулга П.

    2020/07/01 at 12:45

    Э. Энхцэцэг

  3. Hangai Dsc

    Hangai Dsc

    2020/07/01 at 13:17

    Zoz mna aav boss ym bn

  4. Lil thug e фенүүд

    Lil thug e фенүүд

    2020/07/01 at 15:01

    bi bdg shaatsan hooy hhha

  5. Baatar Bat

    Baatar Bat

    2020/07/01 at 21:25

    ruli yaj barihaar huniig shinjihiin genee shaadag garuud ve

  6. Noen Uul

    Noen Uul

    2020/07/02 at 09:24

    bi tegeel ali hesegt yum boloo bvh barilaar l atgdag yum bn kkk

  7. Сансар

    Сансар

    2020/07/02 at 09:45

    hosluuldag n odoo yaadin bol

  8. Erdenebat Bars

    Erdenebat Bars

    2020/07/02 at 11:15

    bukh baril ni nad bn daa kkk

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *