Нэгэн ядарсан аав нялх хүүхдээ харж байх зуураа түр ч болов дуг хийгээд авахын тулд зовхин дээрээ “нээлттэй нүд” зуржээ

0

Энэ бол яахын аргагүй үнэхээр бүтээлч санаа учраас та баяр хүргэх хэрэгтэй!

Та нярай хүүхдээ харж байх үедээ хэрхэн дуг хийгээд авдаг вэ? Үүний хариулт олон эцэг эхчүүдэд хэрэгтэй байдаг. Тэгвэл нэгэн Хятад аав уг асуудлыг шийдэх нэгэн ер бусын арга олжээ.

Түүний эхнэрийн хийсэн бичлэг Хятадын нэгэн сайтад тавигдсанаасаа хойш маш олон хүний анхаарлын төвд орсон байна.

Түүнчлэн, энэ хөгжилтэй явдлын талаар дэлхийн хэмжээний хэд хэдэн сайтууд мэдээлэл бэлтгэжээ.

Тухайлбал “DailyMail” эх сурвалж:

“Ядарсан эр нярай хүүхдээ харах үеэрээ зовхин дээрээ нүд зурж, өөрийгөө хүүхдэдээ сэрүүн гэдгээ итгүүлжээ.”

“Ингэхдээ тэр гар утсан дээрээ хүүхдээ бүүвэйлж байгаа дуу хоолойгоо бичиж үлдээгээд, өөрөө унтангаа хүүхдээ давхар бүүвэйлсэн байна.”

“Хүүхэд нь аавыгаа өөрт нь анхаарал хандуулж байна гэж итгээд унтчихжээ. Харин аав нь энэ үед аль хэдийнээ амар тайван гэгч нь дуг хийсэн байв.”

Хятадын “Weibo” сошиал платформ дээр уг бичлэг тавигдсанаасаа хойш 1 сая хандалтыг хэдийнээ аваад амжжээ.

 

 

Мөн уг бичлэгт өөр бусад аав нарын инээд хүргэм бичлэгүүд багтсан аж. Тухайлбал төрөхийн өмнөх бэлтгэл хангах сургалтын үеэр нэгэн аав манекан нярайн толгойг санамсаргүй сугалчихжээ.

Мөн энэ залуу хүүхдээ цээжиндээ уячихаад компьютер дээр видео тоглоом тоглоод сууж байгааг та харж байна.

 

Бичлэг үзэх:

father take care of their babies

A video shows a Chinese #father-to-be in a training course accidentally broke the practice doll’s head got wild on the internet. Trigger more fathers uploaded their videos showing how they take care of their babies. For example, a father drew eyes in his eyelids and played lullaby with earplugs on while put his baby to sleep. That is exactly why people cannot let fathers take care of their babies, because mums will get mad and pissed. (Weibo: 燃视频)

Posted by Melbourne Chinatown on Thursday, February 28, 2019

Нөгөөтэйгүүр интернет хэрэглэгчид уг бичлэгийг үзээд 2 хэсэгт хуваагджээ. Зарим нь эдгээр аавуудыг хараад чадахаараа л хичээцгээж байна гэж хэлээд инээд алдаж байгаа бол, бусад нь эмэгтэйчүүд хүүхдээ харахдаа хамгийн шилдгүүд нь, эмэгтэй хүн байхгүй бол эрчүүд яана даа гэх мэтээр санал сэтгэгдлээ илэрхийлж байгаа аж.

6
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Tumkaa Tumkaa

    Tumkaa Tumkaa

    2020/07/01 at 10:46

    Yaj huuhde eovoo ailgchaagui youm

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *