Түүнийг Пак Арифин гэдэг, тэрээр хайртай бүсгүйгээ 1970-аад оноос хойш холбоо тасарсан тэр л газартаа 2017 онд насан эцэслэх хүртлээ хүлээжээ

0

Ирландын рок хамтлаг Script нэгэнтээ, “Тэр л газартаа чамайг ирэхийг хүлээж, нөгөө л гудамжиндаа над дээр ирэхийг харуулдсаар” хэмээн шүлэглэсэн байдаг билээ. Харин энэ дууны шүлгийг бодит амьдралд аваачсан нэгэн түүхийн эзэн бол Пак Арифин гэгч нэгэн Индонез эр байв.

Sipitdikit нэртэй Twitter хэрэглэгч 1970-аад онд хайртай бүсгүйгээсээ холбоо тасарсан тэр л газартаа, 2017 онд насан эцэслэх хүртлээ хүлээсэн нэгэн эрийн түүхийг олон нийтэд ил болгосон юм.

@Sipitdikit

Sipitdikit өөрийн Twitter-тээ, “Пак Арифин буюу Ноён Гомблох нэрээрээ алдартай энэ эр Маланг хотын Каюу Танган дахь энэ гудамжинд 1970-аад оны үед хоёр биенээсээ холдож одсон дурлалт бүсгүйгээ бүх л амьдралынхаа турш хүлээсэн юм. Тэрээр дэлгүүрийн хашаанд сүүдэрлээд хайртыгаа хүлээж суудаг байсан. Хүмүүс түүнийг 1970-аад онд, 1980-аад онд, бүр 1990-ээд онд ч эндээ сууж л байдаг байсан гэж ярьдаг юм. Энэ нь ч түүний үнэн түүх билээ” хэмээжээ.

Solotrust

“Түүний гунигт түүхийг сөхвөл, Маланг хотод болсон улс төрийн үймээнээр хайртаасаа хагацаж салсан бөгөөд нэгэндээ хэзээ нэгэн өдөр хотод хөл үймээн дарагдаж, амар тайван болох цагт яг тэр газартаа дахин уулзахаар амлаж байсан ажээ. Пак Арифин ч энэхүү амлалтандаа эзэн нь байж насан туршдаа хайртай бүсгүйгээ хүлээсэн боловч дахин түүнтэйгээ хэзээ ч уулзаж чадаагүй юм. Үүгээр ч үл барам тэрээр дурлалт бүсгүй нь амьд эсэхийг ч мэдэж чадаагүй нь харамсалтай. Ийнхүү тэрээр өдөр бүр Нгантанг дахь гэрээсээ Каюу Танган руу хайртай бүсгүйтэйгээ уулзана гэсэн итгэл тээсээр алхдаг байжээ”

@Sipitdikit

Харамсалтай нь тэрээр нэг өдөр толгойгоо цохиж, нүд орчим нь хөхрөлттэй, бие нь муу байдалтай гудамжинд хэвтэж байсан бөгөөд тэр даруйдаа Сайфул Ануар эмнэлэгт хүргэгдсэн боловч хүнд гэмтлийн улмаас амьсгал хураажээ.

“Пак Арифины танил, ойр дотны хүмүүс, түүнтэй уулзаж, түүний тухай сонсож байсан хэн бүхэн түүнийг үнэнч зан чанараар нь үүрд дурсан санах биз ээ.”

26
ХарамсалтайХарамсалтай
6
ГоёГоё
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *