Уулзаж байгаа хүндээ өөрийнхөө талаар маш онцгүй анхны сэтгэгдэл төрүүлэх 11 зүйл. Хүмүүс өөрсдөө ч үүнийгээ сайн анзаардаггүй

0

Бусдад анхны сэтгэгдэл үлдээхэд ердөө 7 секунд л шаардлагатай гэж үздэг. Бүхэлдээ төгс төгөлдөр харагдах дүр төрхийг өчүүхэн зүйл хүртэл гутааж чадна. Загварын гайхалтай сонголттой бүсгүйчүүдэд ч тохиолдох явдал билээ. Анзааралгүй өнгөрсөн загвар бүрдүүлэлтийн өчүүхэн зүйл. Чухам ямар зүйл анхны сэтгэгдлийг гутааж болох талаар та бүхэндээ танилцуулахаар бэлдлээ. Бонуст нь 21-р зуунд бас нэгэн асуудал болоод байгаа зүйлийг танилцуулна.

Гуталнаасаа унжсан хуруунууд

© Onnie A Koski / Contributor / gettyimages

Хуруу нь гуталнаасаа сугараад гараад ирэв үү гэмээр дүр зургийг бид олж хардаг. Үүний гэм буруутан нь бол багадсан гутлын ул. Зөвхөн соёлгүй харагдаад зогсохгүй мөн эрүүл мэндэд ч хор хөнөөлтэй. Тиймээс, хөлийн хуруу өчүүхэн ч гэсэн унжиж байгаа гутал битгий сонгож аваарай. Үүний оронд өөрт яг тохирох хос гутлын эрэлд дахин гарсан нь дээр.

Үүний зэрэгцээ, бас хөлийн хурууны хумсны будагны тогтоц хэр хадгалагдаж үлдсэн бэ гэдгийг анхаарна. Хэрвээ педикюр хагас дутуу ч гэсэн хууларсан байвал битүү гутал өмсөхийг санал болгож байна.

 

Нүүрэн дээрх тосны гялаан

© PantherMediaSeller / depositphotos

Нүүрэн дээрх тосны гялаан зөв нүүр будалтыг хүртэл гутааж, бусдад үлдээх анхны сэтгэгдэл таагүй хоцорно. Таны нүүр “гялалзаж” байгаа эсэхийг сайтар ажигла. Энэ нь олон шалтгаантай. Жишээ нь: арьсны өөрийн онцлог, арьсны буруу арчилгаа, мөн хооллолт зэрэг нөлөөлдөг. Ямар ч тохиолдолд, уг асуудлыг шийдэх цорын ганц арга бол мэргэжилтэнд хандахаас бус пудрын хязгааргүй хэрэглээ огт биш юм шүү.

 

Хувцасны цаанаас цухуйх дотуур хувцас

© srubina / depositphotos

Хувцасны цаанаас бүс, тэр ч бүү хэл заримдаа хөхний даруулгын мөр/татуурга ч харагддаг. Хөхний даруулгын хувьд силикон татуургаар сольж болно, ямартай ч шууд нүдэнд тусах нь багасна. Тиймээс, задгай цамц эсвэл даашинзны дотуур нарийхан татуургатай хөхний даруулга өмсөхийг зөвлөж байна, эсвэл бүр татуургагүй тусгай хөхний даруулгууд ч бий.

 

Өндөр өсгийт дээр итгэлгүй алхах

© ASSOCIATED PRESS/East News, © ASSOCIATED PRESS/East News

Өндөр өсгийтэй гутал дээр зөв бөгөөд загварлаг харагдахын тулд өөртөө итгэлтэй алхаж сурах хэрэгтэй. Алхаж чадахгүй байвал арай намхан өсгийтэй гутал сонгохыг хичээ, эсвэл бүр намхан ултай гутал өмссөн ч болно. Зөвхөн өндөр өсгийтэй гутал л өмсөж ир гэсэн ямар ч арга хэмжээ энэ дэлхий дээр байхгүй шүү. Сонирхуулж хэлэхэд, “Twilight” киноны од Кристен Стюарт Каннын кино наадмын арга хэмжээн дээр хөл нүцгэн ирж байлаа. Эмэгтэйчүүд заавал өндөр өсгийтэй туфли өмсөх ёстой гэсэн дресс кодын шаардлагыг эсэргүүцэж байгаагаа ийн илэрхийлжээ.

Зөв алхах арга – хөлийн улыг шууд тавихгүй, эхлээд өсгийг дараа нь хөлийн өлмийг тавина.

 

Илүүдсэн эсвэл бөөгнөрсөн сормуусны будаг

© itutya / depositphotos, © photography33 / depositphotos

Сормуусаа хэтэрхий их тушиэр будахаар бөөгнөрөх нь ойлгомжтой. Будалтын энэ өчүүхэн алдаа бусад амжилттай төрхийг шууд л гутаана. Тиймээс, сормуусаа будахдаа тушинд хэтэрхий их битгий дурлаарай, хэрвээ их түрхэгдсэн бол тусгай самаар самнаж сормуусыг задална.

 

Тохиромжгүй өнгийн трико

© Franziska Krug / Getty Images

Ер нь бол өөрийн арьсны өнгөтэй дүйхүйц өнгийн трико сонгож авах нь зөв. Трико худалдаж авахдаа өнгийг нь шууны гадна талын арьстай харьцуулж бус харин шууны дотор талын арьстай харьцуулна. Яагаад гэвэл гарын гадна хэсгийн арьс хөлнийхөөс илүү бараан байдгийг анхаараарай. Биеийг наранд шарсан юм шиг харагдуулах өнгийн трико нь үнэндээ зохимж муутай, яагаад гэвэл биеийн бусад хэсгээс өнгөөр шууд ялгаатай харагддаг ажээ.

 

 

Нуруугаа ил гаргасан үедээ бөгтийх

© QUAGLIA/SIPAEAST NEWS, © Atonement / Universal Pictures

Ямар ч гоё даашинз өмссөн байсан нуруу бөгтөр л бол дүр төрхийг шууд л гутаана. Ялангуяа, задгай даашинз өмссөн бол. Бөгтөр нуруу мөн унжсан мөр эмэгтэй хүний гуалиг галбирыг гаргаж чадахгүй, харин ч гутаана. Тиймээс, ямар нэгэн загварын даашинз өмссөн үед нуруугаа зөв байрлалд авч явахаа байнга санах хэрэгтэй, мөн үе үе мөрөө тэгшилж байгаарай.

 

Үнэртэй усыг хэтрүүлэх

© Retha Ferguson / Unsplash

Үнэртэй усыг хэтрүүлж түрхсэн хүнийг хэн ч анзаарахгүй өнгөрнө гэж байхгүй. Цахилгаан шатанд орох үед хажуугаар өнгөрсөн хүний хамар сэтэлмээр тэр үнэр ямар эвгүй байгааг та шууд мэдэрдэг үү? Ялангуяа, өглөөний цагаар үнэртэн хэт их цацах огт хэрэггүй: энэ үед үнэртэх эрхтэн маш мэдрэг байдаг, тиймээс гоё үнэр ч эвгүй сэтгэгдэл төрүүлэх аюултай.

 

Унжсан өмд

© OPLA/Broadimage/EAST NEWS

Өмд бага зэрэг томдсон ч гэсэн хамаагүй өчүүхэн унжсан байхад л эмэгтэй хүнийг огт чимэхгүй. Ялангуяа, өмдөө байнга дээш нь татаж яваа эмэгтэй хүн ямар эвгүй харагддаг гээч. Энэ тохиолдолд бүс зүүх хэрэгтэй эсвэл биедээ таарсан өмд авч өмсөхийг зөвлөе.

 

Дутуу шингэсэн будаг

© Gregorio T. Binuya/Everett Collection/East News

Хааш яаш түрхсэн тональ крем эсвэл бүрэн шингээгүй пудрын ул мөр хүссэн хүсээгүй бусдын анхаарлыг татдаг. Үүнээс зайлсхийхийн тулд будалтыг сайн гэрэлтүүлэгтэй газар хийхийг зөвлөе. Ялангуяа, нүүрний доод хэсгийг будалтыг сайтар анхаар. Нүүрний будалт хүзүүнээс ялгарч огт болохгүй шүү.

 

Бонус: байнга утсаа ширтэх

© Daria Shevtsova / Unsplash

Хэнд ч ойлгомжтой болов уу гэж найдаж байна. Яаралтай дуудлага л хийх гэж утсаа аваагүй бол мэйл ирсэн эсэхийг шалгах, фейсбүүк эсвэл инстаграм эргүүлэх гэж утсаа ширтэх огт хэрэггүй. Ойр дотнын хүнтэйгээ уулзаж байхдаа утсаа ухаад суух нь маш бүдүүлэг явдал.

Ямар өчүүхэн зүйл таныхаар хүний анхны сэтгэгдлийг гутааж болох вэ?

9
Ха ХаХа Ха
5
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Г. Чаминчулуун

    Г. Чаминчулуун

    2020/07/01 at 22:51

    Оки Нь Enhjin Erdene-ochir neg ym sanaand orchloo 😂😂😂

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *