Ийм зүйл үнэхээр болсон юм: Бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн кино урлагийн түүхэн дэх хамгийн хүчирхэг 7 бүтээл

2

Амьдрал бол өөрөө ямар ч кино болон бусад зохиолоос илүү хатуу ширүүн, сонирхолтой, үл тааварлах зүйл юм. Харин бодит явдлыг найруулагчийн хэрэглэх уран сайхны элдэв аргаар үзүүлж чадвал олон хүний сэтгэлийг татах бүтээл бий болох билээ.

Бодит амьдралын түүхээс сэдэвлэн бүтээсэн олон ангит кинонууд

Иймэрхүү киноны цуглуулгыг өнөөдөр та бүхэнд сонирхуулъя:

1. Schindler’s List

Хүний хамгийн сайхан шинж чанар болох хайр, хүний төлөө зовох, энэрэнгүй сэтгэл нь хамгийн ер бусын үед ч илрэн гарч ирж болно. Эсвэл эсрэгээрээ буюу чухам тийм ер бусын үед л энэ бүх шинж чанар бүр илүү гүн гүнзгий, хүчирхэг хэлбэрээр илрэн гардаг юм болов уу? Үүний нэг жишээ нь Германы үйлдвэрлэгч Оскар Шиндлер бөгөөд тэрээр нaцист намын гишүүн боловч мянга мянган Польш болон Еврейчүүдийн амийг Холoкостын үед аварчээ. Баригдах аюултай байсан ч тэрээр уг хүмүүст xуурамч бичиг баримт олгон, ажилд оруулах замаар гeттогоос салган авч байлаа.

Өөрийг нь аварсанд талархсан нэгэн хүн энэ тухайгаа дэлхий дахинд зарлаж тухайн үеийн явдлыг мэдэгдэх ёстой гэж үзсэн бөгөөд үүний үр дүнд Томас Кениллийн бичсэн “Schindler’s Ark” хэмээн ном бий болж, Стивен Спилберг энэ номоос санаа авч киногоо хийсэн билээ.

 

2. Finding Neverland

© Finding Neverland (2004) / Miramax Films

Таван хүүхдээ өсгөн хүмүүжүүлж байсан нэгэн эмэгтэйтэй зохиолч Жеймс Барри уулзалдсаны дараа алдарт Питер Пэний тухай олон арван зохиол бий болсон байдаг. Харамсалтай нь тэр эмэгтэй өвчний улмаас нас бaрсан бөгөөд зохиолч үлдсэн хүүхдүүдийг нь асрамжиндаа авсан байна. Чухам тэдгээр хүүхдүүдийн байр байдал, зан аашийн цуглуулга нь дэлхий дээрх олон сая хүүхдийн, бас томчуудын хайртай баатрын шинж чанар болсон байдаг гэнэ.

 

3. The Pianist

© The Pianist (2002) / Focus Features

Энэ кинонд Польшийн урлаг сонирхогч нарын сайн мэдэх, өнгөрсөн зууны 30-аад оны үед амьдарч байсан төгөлдөр хуурч Владислав Шпильманы хүнд хэцүү амьдралын тухай өгүүлдэг. Дэлхийн хоёрдугаар дaйн эхэлж, нaцистууд Варшавт орж ирэх үед тэрээр еврейн гeттогоос зугтан, нэгэн байранд өлсөж цанган даарч хөрч нуугдаж байжээ.

Түүнийг амьд үлдэхэд нь Польшуудаас гадна Германы нэгэн офицер тусалсан бөгөөд дараа нь тэр офицер Зөвлөлтийн xорих лагерьт ороход Шпильман тусалж чадаагүй бөгөөд тэрээр аврагчийнхаа нэр усыг нь мэдэхгүй, хаанаас хайхаа ч мэдэхгүй байжээ.

 

4. Hachi: A Dog’s Tale

© Hachi: A Dog’s Tale (2009) / Stage 6 Films

Амьтны тухай түүх нь үргэлж зүрх сэтгэлийг уярааж байдаг бөгөөд тэдгээр амьтдад үнэнч сэтгэл, хариу нэхээгүй хайр илэрч байдаг. Үүний нэг жишээ нь Их сургуулийн нэгэн профессор галт тэрэгний буудлаас акита-ину үүлдрийн нохойг олж тэжээн Хачико хэмээн нэрлэсэн тухай түүх юм.  Тэд маш дотносон дассан ба нохой эзнийгээ ажилдаа явах гэж галт тэрэгний буудал явахад нь хүргэж өгч, түүнийг тэндээ хүлээдэг байжээ. Нэгэн удаа эзэн нь эргэж ирсэнгүй. Тэрээр ажил дээрээ зүрхний шигдээсээр нас бaржээ. Гэсэн ч хачико түүнийг буудал дээр ирнэ гэж хүлээсээр л… Ийм байдлаар 9 жил өнгөрчээ.

 

5. Awakenings 

© Awakenings (1990) / Columbia Pictures

1969-1970 оны үед гарсан тaхал өвчний улмаас хүнд өвчилсөн нэгэн хүний амьдралд эргэн ирсэн түүхийн тухай бичсэн мэдрэлийн эмч Оливер Саксын дурсамж бий. Энэ дурсамжид тэрээр энэхүү хачирхалтай өвчний эх сурвалжийг хэрхэн туршилтын замаар олж тогтоосон, түүнийг эмчлэх арга замыг яаж олж, “амьд явах хоногийн тоо нь гүйцэж” байсан хүмүүсийг хэрхэн эргэн амьдруулсан тухай гардаг.

 

6. Chernobyl

Чернобылийн Атoмын цахилгаан станцын аймшигт осол нь 1986 онд болжээ. Ийм явдал дахин давтагдаж болохгүй учир үүнтэй холбоотой бүх л зүйл олны анхаарлын төвд байдаг билээ. Цуврал киноны зохиолчид бүх л зүйлийг аль болох бодитоор, гэхдээ зохиомол баатруудын үйл ажиллагаагаар харуулахаар шийдсэн байна.

 

7. Girl, Interrupted

© Girl, Interrupted (1999) / Columbia Pictures

Киноны эх үндэс нь “солиoтын тэмдэглэл” хэмээх Сюзанн Кейсений хоёр жилийн турш cэтгэцийн эмнэлэгт байхдаа бичсэн тэмдэглэл юм. Бүсгүй маань тэр эмнэлэгт амиa xoрлох гэж оролдсоны дараа хүргэгджээ. Тэрхүү эмнэлгийн эмч ажилчидтай харьцах явцдаа амьдралыг өөрөөр харж, амьдралыг ч үнэлж сурсан байна.

Хэрвээ та эдгээр кинонуудыг үзээгүй бол заавал үзээрэй. Магадгүй ингэсний дараа тэдгээр хүмүүсийн үзэж туулсан амьдралын хажууд таны амьдрал дэндүү сайхан чихэр мэт санагдаж болох юм. Юу ч гэсэн эхлээд нулимсаа арчих алчуур бэлдэх хэрэгтэй бөгөөд таны сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрч магадгүй шүү.

10
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Choijiljav Myagmarsuren

    Choijiljav Myagmarsuren

    2019/06/28 at 08:29

    Suki Mongolia hediig ni uzsen ble?

  2. Dashbayr Sampel

    Dashbayr Sampel

    2019/06/29 at 12:54

    Гоё кино болсон байна лээ шүү.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *