Хэрэв таны нохой гар эсвэл хөлийг чинь долоож байвал – энэ бол онцгой дохио. Хайртай нохойгоо хэрхэн зөв ойлгох талаар эндээс мэдэж авна уу

3

“Нохой – үнэнч анд” – амьтанд хайртай олон хүн ингэж хэлдэг. Үнэнч, хариу нэхэлгүй хайрладаг, гомдоод байдаггүй амьтан.

Тэд ярьж чаддаггүй, гэхдээ өөрийнхөө бодол, мэдрэмжийг үггүйгээр өөрийн үйлдлээрээ ойлгомжтой илэрхийлж чадна. Түүнийг ойлгож сурах нь чухал юм. Танд нохойны үйлдлүүдийг хэрхэн ойлгох тухай танилцуулахаар бэлдлээ.

Нохойны үйлдлүүд

1. Нохойны харц

Нохой нүдээ томоо гэгч нь нээгээд цоо ширтэж байгааг хараад үнэхээр сэтгэл догдолдог. Яг л хүн шиг харцаараа харьцаж чадах амьтан юм – танд бүрэн итгэж байгааг илтгэнэ.

 

2. Хөлөнд наалдах

Хөлөнд наалдаад байвал илүүлэхийг хүсэж байна гэсэн үг. Эзэндээ дасаж таны хайр халамжид бүр эрхэлж байгаа хэрэг.

 

3. Хөнжилд унтах гэж дайрах

Таны эзгүй хооронд оронд чинь унтах гэж дайраад байж уу? Зайнаас тантай харилцаж байгаа хэрэг юм. Таны амарч хэвтдэг тэр л газар таны үнэрийг мэдэрч хэвтэхийг тэр хүсжээ.

 

4. Бэлэг өгөх

Нохой танд өөрийнхөө тоглоомыг өгч болно. Яах гэсэн юм бол, өөрийнх нь тоглоом ш дээ? Эсвэл гудамжнаас олсон яс, мөчир эсвэл хэнд ч хэрэггүй хог зуугаад ирнэ.

Энэ бүгд танд өгч байгаа бэлэг. Тэр олзоороо гайхуулж байгаа хэрэг биш, харин өөрийнхөө хайрыг илэрхийлж байгаа юм.

 

5. Сэтгэл хөдлөлд хариу үйлдэл үзүүлэх

Нохойг гаршуулж эхэлсэн 15 мянган жилийн хугацаанд нохой хүний сэтгэл хөдлөлийг мэдэрч чаддаг болжээ. Сэтгэл санаа муухан байхад таны хайртай нохой хажуунаас чинь салахгүй – таныг эрхлүүлэх гэж, тоглох гэж оролдоно. Үгүй ээ, тэр хувиа хичээж байгаа хэрэг биш, тэр таны таагүй дурсамжийг л сарниулах гэж байгаа юм. Тэр бүгдийг сайн ойлгож байгаа.

 

6. Эзнээ долооно

Нохой хөлийг чинь долоогоод байвал өөрийгөө үнэнч гэдгээ илтгэж байгаа хэрэг. Хэрвээ гар долоогоод байвал – хайр халамж. Нүүр долоогоод байвал айдасгүй байна гэсэн үг юм.

 

7. Сайшаал хүлээнэ

Ямар нэгэн зүйл хийгээд хариу үйлдэл хүлээж байдаг. Энэ нь янз бүрээр л илэрнэ. Эзэн нь тэдний хувьд маш чухал хүн, таны хариу үйлдлээс шалтгаалаад шаардлагатай бол үйлдлээ өөрчилнө.

 

8. Гэртээ эргэж ирсэнд чинь баярлана

Энэ шинж тэмдэг шууд ойлгогдох нь мэдээж: таныг эзгүй хойгуур санаж байсан нь ойлгомжтой. Магадгүй түүнтэй илүү их цагийг өнгөрүүлэх ёстой болов уу, түүнийгээ халамжил, эрхлүүлж байхаа мартаж болохгүй.

 

9. Араас дагаж явах

Нохой таныг хаа ч явсан араас тань дагаж явна, тэр ч бүү хэл угаалгын өрөө эсвэл бие засах өрөөнд ч хүртэл. Заримдаа энэ нь уур хүргэнэ. Тийм ээ, өөрийгөө юу ч хийж болно гэж итгэсэн амьтад л ингэдэг. Гэхдээ үүний тайлбар маш гэгээлэг. Тэдний илэрхийлж байгаа нь: “Чи миний хамгийн шилдэг найз, бид бүгдийг цугтаа хийх ёстой”.

 

10. Хоолоо идсэний дараа тэвэрнэ

Хоол идэх үйл явц нь стресс үүсгэдэг, энэ бол амьтанд хэвийн үзэгдэл. Тиймээс хоол идэж байхад нь тэднийг оролдоод хэрэггүй, тэд өөрийн эрхгүй хоолоо хамгаалах үйлдэл хийнэ. Нохой хоолоо булаалгах вий гэсэн айдастай байх тул байгалийн инстикт нь ажиллана.

Нохой хоолоо идэж дуусгаад таныг тэвэрнэ, энэ нь хоол нэмүүлье гэсэн үг биш ээ. Танд талархаж байгаа юм. Нохой соёлтой амьтан шүү дээ.

Нохой дээрх бүх үйлдлээрээ өөрийнхөө үнэнч зан чанараа илэрхийлж байгаа юм. Тэр өөрийнхөө чадлаар таны зүрх сэтгэлд нэвтрэхийг оролдож байна. Хайртай нохойныхоо биеэ авч яваа байдлыг сайтар ажигла, тэдэнтэйгээ аль болох цагийг их өнгөрөөж байгаарай.

Нийтлэл таалагдсан уу? Сошиалаар нохой тэжээдэг хүмүүстэй заавал хуваалцаарай.

66
ГоёГоё
13
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
4
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Ariuka Ariuka

    Ariuka Ariuka

    2019/06/26 at 14:15

    Bilgun Gb unshaarai

  2. З. Тэмүжин

    З. Тэмүжин

    2019/06/27 at 00:07

    П. Мөнх-Ундрах

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *