Амазонд гарсан гал түймрээс болж өдрийн цагаар Сан Паулу хотыг түнэр харанхуй бүрхжээ. Хүмүүс гамшгийн үеэр авсан фото зургуудаа интернетэд байршуулсан байна

0

Өдрийн тал дунд сэрэхэд, гадна орчин хэдийнээ түнэр харанхуйд бүрхэгдсэн байна гээд төсөөл дөө? Тэнгэрийг тэр чигт нь хар утаа бүрхэж, завсар зайгаар нь өчүүхэн чинээ нарны туяа харагдана. Энэ магадгүй дэлхийн сүйрэлтэй холбоотой мэт сонсогдож мэдэх юм, гэхдээ Бразилын Сан Паулу хотод үнэхээр ийм үйл явдал болж өнгөрчээ.

Өнгөрсөн даваа гаригт Бразилын хамгийн алдартай хотуудын нэгт өтгөн хар үүл Амазоны ширэнгэн ой шатнаас болж, хотыг бүхэлд нь бүрхсэн байна.

Даваа гаригт Бразилын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй хотыг өтгөн хар үүлс бүрхжээ

Цаг уур судлаач, Franco Nadal Villela ярилцлагын үеэр, гал түймрээс үүдэлтэй тоос шороо дэгдэж, улмаар Сан Паулу хотын хойд хэсэг тэр чигтээ түнэр харанхуйд бүрхэгдсэн гэжээ.

Бичлэгийг эндээс үзээрэй:

 

Оршин суугчид хар үүлс ойролцоогоор 15:00 цагаас хойш хотыг бүрхсэн гэж мэдээлжээ

Lea Elisa / Twitter

 

15:50 минутын орчим. Түнэр харанхуй ойролцоогоор 1 цаг орчим хотыг бүрхжээ

Leandro Mota / Twitter

 

Бороо орох үеэр буюу 15:50 минутын орчимд цонхоор хот ингэж харагдаж байв. 2 цагийн дараа нар гарсан.

Claudia / Twitter

 

Үүгээр ч зогсохгүй зарим оршин суугчид борооны дусал тас хар өнгөтэй байсан талаар онцолжээ

Shannon Sims / Twitter

 

Хэдийгээр гал түймэр Сан Паулу хотоос 2736 км зайтай боловч, салхи түймрийн утаа, тортогийг хотод авчирсан гэж үзэж байна.

Ойролцоогоор 3000 км зайд үүссэн гал түймрийн үр дагавар Сан Паулу хотод нөлөөлж байгаа нь энэ

isabella / Twitter

 

Дэлхийн сүйрэл гэдэг л энэ байх даа…

Andre So / Twitter
11
ХарамсалтайХарамсалтай
9
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *