Эмэгтэй хүний биед сар бүр илрэх 19 нууцлаг өөрчлөлтүүд. Гэтэл бид энэ талаар огтхон ч анзаарч мэддэггүй

2

Эмэгтэй хүний биед эстроген болон прогестерон гэх дааврууд харилцан адилгүй хэмжээгээр ялгардаг. Эдгээр дааврууд нь эмэгтэйчүүдийн нүүрэн дээр батга гарах, сарын тэмдгийн үед сэтгэл санаагаар унах, таагүй өвчин илрэхэд нөлөөлнө. Үүгээр зогсохгүй даавруудаас шалтгаалж сар болгон бидний тархи бага зэрэг томорсноо дараа нь жижгэрдэг ажээ.

Бид шинжлэх ухааны судалгаануудтай танилцаж үзээд зарим нэг мэдээллийг тантай хуваалцахад бэлэн боллоо. Мөчлөгийн аль үед болзоонд явах нь дээр вэ, бас цалингаа нэмүүлэх хүсэлтээ удирдлагадаа хэзээ гаргах нь зөв бол?

1-5 дахь өдрүүдэд: цус хаанаас ч гарч болно

© unknown / pxhere
  • Мөчлөгийг сарын тэмдэг ирсэн эхний өдрөөс эхлэн тоолно. Энэ үеэр умай үр тогтоох чадваргүй өндгөн эсээсээ ангижирна, харин бие махбодь нь простогландин гэх дааврыг их хэмжээгээр ялгаруулдаг байна. Чухам энэ л даавраас болж ууц нуруу, хэвлийгээр таагүй өвчин мэдрэгддэг.
  • Зарим нэг эмэгтэйчүүдийн хамраас цус гарна, мөн нүдний хялгасан судаснууд харагдахаас гадна шинэхэн шарх задарч цус шүүрдэг. Эдгээр үзэгдлийг викар буюу нэмэлт сарын тэмдэг гэж нэрлэнэ. Сарын тэмдэг илрэхгүй байх бие эрхтний хэсэг ер нь байхгүй гэж үздэг. Үүнийг шинжлэх ухааны үүднээс тайлбарлахад: сарын тэмдгийн үед цусны даралт байх ёстой хэмжээнээс их байдаг тул хялгасан судаснууд хөөж хагардаг ажээ.
  • Батга арилж, арьсны тослогийн хэмжээ эрс багасдаг. Үүний зэрэгцээ маш таагүй өөрчлөлт явагддаг нь арьс маш эмзэг болох явдал юм.
  • Мөчлөгийн эхэн үед цусан дахь эстроген бага байх тул ихэнх эмэгтэйчүүд эрч хүчээр дутагдах, жирийн үеийнхээсээ илүү хурдан ядарч сульддаг.
  • Гарч байгаа цус нь нөжирсөн байх тохиолдол бий – энэ нь бие махбодь цус алдахаас өөрийгөө хамгаалж байгаа хамгаалалт юм.
  • Сарын тэмдэг дуусахын алдад умайд хуримтлагдсан хуучин цус исэлдэж өнгөө өөрчилсөн байна: тод улаан өнгөөс хар-бор туяатай болох ажээ.

 

6-13 дахь өдөр: хүмүүстэй харилцахад таатай өдрүүд

© depositphotos
  • Эстрогений түвшин нэмэгдэнэ – эмэгтэйчүүд эрч хүчээр сэлбэгдэж идэвхтэй болно.
  • Бусад хүмүүстэй харилцахад амар байх бөгөөд орон зайн баримжаа авах чадвар нь нэмэгддэг. Сарын тэмдэг дууссаны дараахан эмэгтэй хүн маш хурц мэдрэмжтэй байдаг, энэ үед эргэн тойрны хүмүүс ямар сэтгэл хөдлөлтэй байгааг тэд шууд мэдэрдэг ажээ.
  • Эдгээр өдрүүдэд өндгөвчид шинэ өндгөн эс боловсорч эхэлнэ, харин бие махбодь үр тогтох үйл ажиллагаандаа бэлдэж эхэлдэг байна.

 

14-15 дахь өдөр: энэ үеэр эмэгтэй хүн маш дур булаам болно

© depositphotos
  • Өндгөн эс бүрэн боловсорч дууссан бөгөөд үр тогтоохдоо бэлдэж умай руу дөхнө. Уг үйл явц 2 хоногоос хэтрэхгүй, харин эстрогений түвшин энэ үед дээд цэгтээ хүрдэг.
  • Эмэгтэй хүн онцгой хөөрхөн болдог: арьс нь торго шиг зөөлөн. Үүний зэрэгцээ үр тогтох чадвар нь дээд цэгтээ хүрчээ.
  • Эстрогений өндөр хэмжээнээс болж үйл ажиллагааны гэх ой санамж сайжирдаг – хүн өнгөрсөн үеийн туршлага дээрээ өөрийн мэдэлгүй ямар нэгэн зүйл хийдэг байна. Өөрөөр хэлбэл үүний үр дүнд хүн маш олон зүйлийг автоматаар гүйцэтгэх ажээ.
  • Үйл ажиллагааны ой санамж мөн эсрэг үйлчилгээ ч үзүүлнэ: энэ үед гүйцэтгэж байгаа ажлын ур чадвар ой санамжийн гүнд үлддэг. Тийм учраас энэ үеийг шинэ эрдэмд суралцах хамгийн үр дүнтэй гэж үздэг, жишээ нь жолооны курс, гадаад хэлний дамжаанд суралцах.
  • Эстроген нь ой санамж хадгалах үүрэгтэй гиппокамп-д  идэвхтэй нөлөө үзүүлнэ. Чухам тархины энэ л хэсэг хэмжээгээрээ сар болгон томордог ажээ.
  • Даавар нь мөн сэтгэл хөдлөл, тэр дундаа айдсыг хариуцсан тархины хэсэгт ихээр нөлөөлдөг. Цусан дахь эстрогений түвшин дээд цэгтээ хүрэхэд эмэгтэйчүүд хүнд нөхцөл байдлаас гарах хамгийн үр дүнтэй шийдвэрийг гаргаж чаддаг байна.

 

16-28 дахь өдөр: бие махбодийн бүх л үйл явц удааширна

  • Өндгөн эс фолликулыг орхино, оронд нь шар биет үүсдэг – энэ бол прогестероныг ялгаруулах түр булчирхай юм. Энэ дааврын ялгаруулалтаас шалтгаалж бие махбодийн бүхий л үйл явц удааширна. Ихэнх эмэгтэйчүүдийн бие хавагнаж эхэлдэг. Арьсны тослог нэмэгдэх тул идээт батга гарах магадлал ч нэмэгдэнэ. Мөчлөгийн 1 дэх өдөр рүү дөхөх тусам эдгээр шинж тэмдгүүд илүү тодоор илрэх ажээ.
  • Нөхөн үржихүйн үйл явц буурч сарын тэмдгийн өмнөх хам шинжүүд улам илүү илэрсээр л. Хөх илүү мэдрэг болно.
  • Эстрогений түвшин бага багаар буурсаар байх бөгөөд мөчлөгийн сүүлчийн өдрүүдэд бүр доод цэгтээ хүрнэ. Энэхүү даавар нь айдсыг давж харахад тусалдаг, тийм учраас сарын тэмдэг ирэхийн өмнө айдас нэмэгдэх магадлалтай байх ажээ. Даавруудын “тоглоом”-оос болж сарын тэмдэг үзэгдэхээс хэд хоногийн өмнө олон эмэгтэйчүүд сэтгэл хөдлөлөө барьж чадахгүйд хүрдэг байна.
  • Хэрвээ үр тогтоогүй бол шар биет эвдэгдэж шинэ мөчлөг эхэлнэ.

Мэдээж хүн бүрийн биеийн онцлог харилцан адилгүй: хэн нэгний сэтгэл санаа эрс өөрчлөгдөх бол нөгөө хүнийх эсрэгээрээ байна, зарим нэг нь бүр амьдралынхаа хэвийн урсгалаас гарах нь ч бий.

Мөчлөгийн үед танд бусдаас онцгой шинж тэмдэг илэрдэг үү?

7
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
5
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ja Burmaa

    Ja Burmaa

    2019/08/26 at 01:25

    Undaka Undak

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *