Өөрийгөө таних тест: Та аягаа хэрхэн барьдаг вэ? Өөрийгөө ямар чадвартай болохыг мэдэж авцгаая!

5

Бидний дадал зуршил бол тухайн хүний сэтгэл зүйн онцлогоос шалтгаалдаг байх нь олонтаа тохиолддог. Тийм учраас хүний гарын хөдөлгөөн нь тухайн хүний яг тэр үеийн сэтгэл зүйн байдлын тухай олон зүйл хэлж өгдөг билээ.  Гэхдээ хүний гарын нэг төрлийн хөдөлгөөн олон дахин давтагдаж байвал тэр нь хүний зан аашийн тухай илүү гүн гүнзгий зүйлийг илэрхийлдэг байна. Жишээ нь таны өмнө суугаа хүн аягаа хэрхэн барьж байгаагаар нь та уг хүний талаарх ерөнхий ойлголтыг авч чадна.

Иймэрхүү гарын хөдөлгөөн нь тухайн хүний зан ааш, сэтгэл зүйтэй холбоотой талаарх судалгааны тухай, аягаа хэрхэн барьж байгаа байдал нь уг хүний чухам юуг тодорхойлдог талаар сонирхуулъя. Өөрийнхөө тухай бага ч гэсэн зүйлийг мэдэж аваад найз нөхөд дээрээ ч бас туршаад үзээрэй. Хариулт нь тохирч байна уу гэдгийг анхаараарай.

1. Аяганы бариулаас барих боловч чигчий хуруу нь оролцохгүй шулуун байх

Иллюстратор Daniil Shubin

 

2. Хоёр гараараа аягыг барих

Иллюстратор Daniil Shubin

 

3. Гараа атгаж байгаа мэт аяганы бариулаас барих

Иллюстратор Daniil Shubin

 

4. Аяганы суурь, ёроол хавиас барих

Иллюстратор Daniil Shubin

 

5. Аяганы бариулаас нэг гараар барих ч, нөгөө гараар мөн аягаа түшиж барих

Иллюстратор Daniil Shubin

 

6. Аяганы дээд хэсгээс барих

Иллюстратор Daniil Shubin

 

Сонгосон уу? Хариултыг доороос харна уу

1-р хувилбар. Та бол удирдагч: өөртөө итгэлтэй, амьдралаас юу хүсэж байгаагаа, өөрийн хүч чадлаа мэддэг ба зөвхөн сайн сайхан зүйл хүсдэг хүн байна. Та удирдах албыг хийж чадах, хэцүү үед шийдвэр гаргах чадвартай, хүмүүсийг удирдан зохион байгуулах авьяастай хүн. Бас та сайхан сэтгэлтэй, ямар ч төрлийн хүнтэй амархан хэл амаа ололцдог, найз нөхөд болон таньдаг хүн чинь танд хандаж сэтгэлээ нээхэд бэлэн байдаг хүн билээ.

Таны хамгийн гол дутагдал бол өөрийгөө хэт их тоодог, өөртөө дэндүү итгэлтэй байх явдал ба энэ нь танд гай тарьж болох юм шүү. Өөрийн зан аашийн онцлогийг мэдэрч хянаж байхыг хичээж аливаа төвөгтэй зүйлээс өөрийгөө хамгаалаарай.

2-р хувилбар. Та бол жинхэнэ багийн тоглогч: хүнийг сайн сонсож чаддаг, хувь хүмүүсийн ярианы үеэр сэтгэлээ нээлттэй байлгадаг, хамт олны хайртай хүний нэг. Та уян хатан байдал, нээлттэй зан чанараараа хамт ажилладаг болон бусад хүмүүстэй хэл амаа амархан олох ба олны сэтгэл санааг мэдэрч цуг байж чаддаг, бас зорьсон зүйлдээ зүтгэх, шаргуу зан чанар тань таны ажлын үр бүтээлийг нэмэгдүүлнэ. Та нөхцөл байдлын янз бүрийн өөрчлөлтөд амархан дасан зохицдог, хошин зан аашаараа хамт олны хамгийн голлох хөгжилтэй хүн байх нь элбэг.

Таны дутагдал бол таны давуу талын нэг хэсэг юм: багийн сайн тоглогч нь хүчирхэг хувь хүн байхад хэцүү. Та хамт олны энергиэр хүч авч байх ба ганцаараа байхад тань ийм өмөг түшиг дутагдана. Хэрвээ та хэзээ нэгэн цагт “ерөнхий босс” болох хүсэлтэй бол өөртөө удирдагч хүний зан аашийг хөгжүүлээрэй.

3-р хувилбар. Та бол тайван байх, бодлоготой хянуур байхын үлгэр жишээ. Таныг уурлуулах, баярлуулах гэдэг хэцүү бөгөөд хамгийн хэцүү хүнд үед ч өөрийн энэ чанараар ялагч болон гарч ирнэ. Та шударга бус зүйлийг тэвчдэггүй, хүч султай хүн юм уу шударга бусаар хохирч байгаа талын төлөө зогсоход үргэлж бэлэн байдаг хүн байна. Та дотроо бол бусад хүнтэй адил янз бүрийн сэтгэл хөдлөлд автах боловч энэ нь таны нүүр царайн дээр илэрнэ гэж бараг үгүй.

Гэхдээ энэхүү хүйтэн мэт байдал нь таныг бас бусдаас холдуулахад хүргэж болно. Таны ямар ч хувиралгүй царайг хараад хүмүүс танд дахин саад болохоос айх ба тэд таныг дэмжиж, урамшуулах хүсэлтэй байсан ч танаас зайлсхийж магадгүй юм шүү. Аль болох нээлттэй байж, сэтгэл хөдлөл тань илрэхээс айхгүй байхыг хичээх хэрэгтэй ба ядаж гэр дотроо, найз нөхдийнхөө дунд ийм байхыг хичээж тэднийгээ хайрладаг, тэдэнтэй цуг байхдаа дуртай гэдгээ харуулж байх хэрэгтэй.

4-р хувилбар. Та маш болгоомжтой, хашир хүн. Та өөрийн хэлэх үгээ сайтар боддог, хийх зүйлээ ч урьдчилж шинждэг ба дараа нь буруудахгүйн тулд ийм хашир зан гаргадаг байна. Хүнд хэцүү үед та логик утга учрыг баримтлах бол харин хайр дурлалын хэрэгт зүрх сэтгэл биш оюун ухааныг эрхэмлэнэ. Та ганцаараа байх дургүй байнга хамт олны дунд байхыг хичээдэг байна.

Таны сул тал нь та алдаа гаргахгүй байх гэсэн сэтгэл хөдлөл, дарамтаас болж болгоомжтой хашир зан чанар тань бүр эрүүл бус айдас болж хувирах аюултай бөгөөд энэ нь таныг бодитоор сэтгэх, танд тохиолдох олон сайхан баяр баясгалангаас холдуулж болзошгүй юм шүү. Баримт, үйл явдалд тулгуурлах нь сайн зүйл боловч заримдаа бас зүрх сэтгэлээ сонсож түүнийгээ дагаж бай.

5-р хувилбар. Та бол дэндүү эмзэг, амархан гомдож зовдог хүн. Та бусад хүнийг маш сайн мэдрэх ба өөртөө хайнга хандахыг тэвчиж чаддаггүй хүн бололтой. Таныг таньж чадсан, таны дотоод мөн чанар, хүүхэд адил сэтгэлгээ, өвөрмөц онцлогийг тань мэдэрсэн хүмүүс л таны найз нөхөд болж өөрийн тань үнэнч зан чанарт хэмжээ хязгааргүй халамжаар тэд хариу барина. Та хүний халамж анхаарлыг хүлээдэг, өөрийн болон бусдын хийсэн зүйлийн төлөө хариуцлага хүлээх дургүй, төвөгтэй шийдвэр гаргахаас зайлсхийдэг хүн байна. Таны хажууд таныг хайрладаг, янз бүрийн хүнд нөхцөл байдалд хамгаалдаг хүн байх нь танд маш их хэрэгтэй.

Ийм зан чанар тань таныг дэндүү хүүхэд мэт болгох аюул бий. Өөрийгөө хөгжүүлэх, илүү тэсвэртэй сэтгэл зүйтэй болох гэж зүтгэхгүй бол та хүнд төвөгтэй, бас хүнээс дэндүү их хамаарсан хүн болж орчин тойрны хүмүүс танд дургүй болж болох юм шүү.

6-р хувилбар. Та тав тухыг дээд зэргээр эрхэмлэдэг хүн байна. Та хоосон зовох зэрэг зүйлийг мэдэхгүй, байнгын эрч хүчээ хэмнэсэн, жижиг зүйлд санаа тавьдаггүй хүн. Таны тайван байдал бол ямар нэг буруу зүйл гэхээс илүү амьдралын тань хэв маяг юм. Гэхдээ та янз бүрийн сонирхолтой адал явдлаас буцдаггүй учир таныг мэдэхгүй олон хүн өөрийг тань үл бүтэх, хөөрсөн хүн гэж бодож болох талтай. Та эрч хүчтэй ба олон хүнийг бодвол ядрах, хүч хүрэхгүй байх зэрэг зүйлээс хол, жинхэнэ бусдаас үл хамаарах хүний үлгэр жишээ билээ.

Танд тохиолдож болох цорын ганц аюул нь аливаа зүйлийг урьдчилж боддоггүй байдлаас болж тохиолдох хүндрэл. Гэхдээ энэ нь алхам болгоноо тооцож, үүнээс зовж шаналж байх гэсэн үг биш юм шүү. Амьдралын ээдрээтэй, хүн хэцүү цагт, ямарваа нэг зүйл бодсоноос чинь өөрөөр өрнөх үед аль болох хийх зүйлээ бодож, дүгнэлт хийж байх хэрэгтэй ба зүгээр л хүлээж, хувь заяандаа найдаж байх нь танд ихээхэн таагүй зүйл авчирж болно.

25
ХөөрхөнХөөрхөн
13
ГоёГоё
7
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Buynaa Tsogt Baatar

    Buynaa Tsogt Baatar

    2019/08/25 at 08:51

    minii baridag barilt bhgui bna

  2. Gendenbaljir Uran

    Gendenbaljir Uran

    2019/08/25 at 10:48

    Аягаа буруу баридаг ёс тэгээд удирдагч байх уу.кккк

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *