Моника Беллуччигийн охин Дева Кассель аав, ээжийнхээ бүх л сайхан зүйлийг өвлөн авсныг батлах түүний үзэсгэлэн гоо төрх

0

Моника Беллуччи анхныхаа охиныг 2004 онд төрүүлсэн юм. Жүжигчин бүсгүй саяхан л нялх охиноо тэврээд зураг даруулж байсан юм шиг санагдах юм. Харин энэ оны 12 дугаар сарын 12-ны өдөр Дева Кассель 16 нас хүрэх нь. Үзэгч олон хоёр тал болж хуваагдаад санал нь зөрөөд байгаа юм. Охин нь уу эсвэл алдартай ээж нь илүү хөөрхөн үү?

Шууд тодорхойлж хэлэхэд амаргүй. Гэхдээ залуу охины талаар бид илүү ихийг олж мэдэхийг хичээлээ.

1. Дева үнэхээр хөөрхөн

© Jacopo Raule / Getty Images Entertainment / Getty Images, © EAST NEWS

Охин ээжтэйгээ үнэхээр адилхан бөгөөд үүгээрээ ч их бахархдаг. Өөрийн сошиал хуудсанд ээжийнхээ болон өөрийн коллаж зурагнуудыг байрлуулна. Эдгээр зургуудыг харж байхад тэд хоорондоо усны дусал шиг адилхан нь тодорхой болно. Девагийн хийсэн пост зэргийг харахад тэрээр ээжээрээ үнэхээр бахархдаг охин бөгөөд бүхий л талаараа түүнтэй адилхан байхыг хичээдэг ажээ.

Инстаграмын зарим нэг атаархагчид Беллуччигийн 15 настай охины гоо үзэсгэлэн хиймэл гэж хардаад байгаа юм. Хариуд нь охин багынхаа зургуудаас дэлгэжээ, тэр өөрөөрөө байгааг батлахыг хүсэж.

 

2. Дева эцэг, эхтэйгээ маш дотно харьцаатай

© EAST NEWS

Деваг төрүүлсний дараа дахин төрөхийг хүссэн гэж Моника Беллуччи нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг юм. “Охиноо хөхүүлж эхэлсний дараа түүнтэй цуг удаан байхыг хүссэн, түүнийгээ том болгохыг мөрөөдөж байлаа. Ингэж явсаар би хоёр дахь охиноо 45 настайдаа гаргаж билээ” гэж жүжигчин дурсжээ.

© vincentcassel / Instagram

Венсан Касселээс салснаас хойш Беллуччи нэг хэсэг ээжийнхээ ажилд бүрэн оржээ. Тэр хүүхдүүдтэйгээ байнга аялал зугаалганд явдаг байв. Тэр үед Дева ээжийгээ ажилгүй хүн гэж хүртэл бодсон гэдэг. Энэ хугацаанд охин аавтайгаа харилцаагаа таслаагүй юм. Аавындаа байнга зочилж очно, дээдсийн арга хэмжээнд ч дагаж явдаг ажээ.

© EAST NEWS

Охин нь 15 нас хүрэхэд аав нь сошиал сувгаар охиндоо төрсөн өдрийн баярын мэнд хүргэжээ: “Миний хайр, миний амттан, миний аугаа том, миний ром охин, миний парис охин, миний охин, миний Дева. Төрсөн өдрийн мэнд хүргэе, миний нандин хайр минь. Би чамд хамгаас илүү их хайртай”.

© vincentcassel / Instagram

 

3. Тэр хоёр охин дүүтэй

© devacassel_ / Instagram

Девагийн нэг охин дүү нь (Моника болон Венсаны бага охин) 10 настай. Харин 2019 оны 4 дүгээр сард Касселийн хоёр дахь эхнэр болох Тина Кунаки охин төрүүлжээ. Түүнд Амазония гэх нэр хайрласан юм.

© vincentcassel / Instagram

 

4. Түүний нэр энэтхэг гаралтай

Deva гэдэг үг индуизм бурханлаг гэдэг утгыг агуулна. Латинийн deus (“бурхан”) болон divus (“бурханлаг”) гэдэг үгтэй утга адил, эндээс мөн л divine болон deity гэх англи үг гарсан гэж үздэг. Моника Беллуччи нэгэн ярилцлагадаа: охины нэрийг итали хэлнээс орчуулбал “тэнгэрийн гэрлээр тэтгэгдсэн” гэсэн утгатай юм гэжээ.

 

5. Тэр хувийн амьдралаа нууцалдаг

© Jacopo Raule / Getty Images Entertainment / Getty Images

Дева тэр болгон олны өмнө гарч ирээд байдаггүй, тийм учраас түүнийг олны өмнө үзэгдэх болгон л шуугиан дэгдэх шалтгаан болно. Ялангуяа 2019 оны 6 дугаар сурд олон нийт, хэвлэл мэдээллийнхэн багагүй шуугисан юм. Моника Беллуччигийн охин Миланд зохион байгуулагдсан загварын арга хэмжээний хүрээнд Dolce & Gabbana-гийн хавар-зун-2020 оны үзүүлбэрт оролцжээ.

Девагийн гэрэл зураг сошиалд ч бас тийм элбэг биш. Инстаграмд тэр болгон зургаа тавиад байдаггүй. Охины эцэг, эх хүүхдүүдээ камерын дурангаас их хамгаалдаг байлаа, энэ болгоомжлол нь ч охинд нь өвлөгдсөн бололтой. Тэрээр олон нийтийн контентод маш анхаарал болгоомжтой ханддаг байна.

 

6. Тэр шинэхэн загвар өмсөгч, бас амжилттай яваа

© devacassel_ / Instagram

Дева 2019 онд Dolce & Gabbana (ээж нь 2012 онд байгуулж байсан шиг)-тай гэрээ байгуулсан. Беллуччигийн охин тус брэндийн цуврал үнэртэй усны амбассадор болж Dolce Shine үнэртнийг сурталчлах хэд хэдэн сурталчилгааны зураг авалтад оролцсон юм. Зураг авалт италийн Равеллод болж өнгөрсөн. Энэ бол охины анхны ажил байсан тул охиндоо дэмжлэг болохын тулд аав, ээж нь ч иржээ.

 

7. Тэр найз залуутай

© devacassel_ / Instagram

15 настай охин хайртай залуутай гэнэ. Тэр хайрттайгаа авахуулсан гэрэл зургаа сошиалд тавьдаг, гэхдээ царайг нь харуулдаггүй. Гэхдээ шүтэн бишрэгчид нь тэр азтай залууг тодорхойлж чаджээ. Түүнийг Лук Саландр гэх бөгөөд франц залуу ажээ. Деватай цуг загварын бизнест ажилладаг. Найз охиноо бодвол тэр харилцаагаа сошиал сувагт багагүй гайхуулах дуртай. Саяхан Сен-Тропед Деватай цуг амарсан амралтынхаа зургийг тавьсан байдаг.

 

8. Девагийн сонирхол өргөн хүрээтэй

© devacassel_ / Instagram

Охин 4 хэл мэднэ: итали, англи, франц тэгээд португали, үнэндээ сүүлийн хэл нь төгс биш гэж Моника Беллуччи охиныхоо тухай ярьжээ. Энэ бүгд байнга аялж, зугаалж байсны л ач. Жүжигчин Бразилд байшинтай, бас үе үе охидтойгоо Италид амьдардаг, мөн Венсан Касселийн төрөлх нутаг Францаар ч их аялжээ.

Дева генийн азтай сугалаа сугалж чадсан гэж бодож байна. Оддын өөр ямар “азтай” хүүхэд байна, та санаж байна уу?

80
ГоёГоё
18
ХөөрхөнХөөрхөн
17
БахархмаарБахархмаар
14
Ха ХаХа Ха
11
БурууБуруу
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2020/09/04 at 19:53

    Аав нь яасан муухай улцайсан

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *