Энэ жилийн хамгийн шилдэг 8 хуурмаг үзэгдэл

1

Оптик хуурмаг үзэгдэл нь шинжлэх ухааны нэг хэсэг болжээ. Бүр дэлгэрүүлбэл, математик, физикийн эрдэмтэд хүний нүдийг хуурах зүйл хийснийхээ төлөө өдөр бүр шагнал авч байна.

Бид та бүхэндээ энэ жилийн хамгийн шилдэг хуурмаг үзэгдлүүдийг сонирхуулж байна.

Going to Work

Laurence Stephen Lowry-ийн “Going to Work” зураг нь бол шилдэг хуурмаг үзэгдлийн нэг юм. Бороо болон цахилгаанаас болж хүмүүс маш их сэтгэл зовнисон байгаа хэдий ч ямар ч байсан гэр лүүгээ явж чадна. Эсвэл чадахгүй юу?

 

Хуурамч дээвэр

Ихэнх 3 хэмжээст хуурмаг үзэгдлийн нэг ба чулуун дээр шохойгоор зурж үүндээ эффект өгдөг. 2 хэмжээст болон 3 хэмжээст зүйлийг харах үед бидний тархи өөрөө зургийг ойлгодог.

 

Өнгөний өөрчлөлт

Аль өнцгөөс харахаас хамаарч ямар нэгэн зүйлийг бид өөр өөрөөр хардаг. Дараах хуурмаг үзэгдлийг зохиогчид өнгөний шугам өөрчлөгдөхгүй харин, түүний эргэн тойрны дэвсгэр нь өөрчлөгдөж байгаа учраас бид өнгө өөрчлөгдөж байна гэж боддог гэж үзжээ.

 

Цонхны цаадах цас

Хэвтээ шугам бүхий цонхны хөшигний цаанаас цас маш хурдан хаялж буй мэт харагдаж байна. Харин хөшгийг нээх үед удаан байна. Гэхдээ таны оюун ухаан л ингэж бодоход хүргэж байгаа юм.

 

Габорын элемент

Энэхүү судал бүхий толбыг бусад хуурмаг үзэгдлээс арай өргөн хүрээнд мэдрэх шаардлагатай. Тэд эргэлдэж, нэг тал руу шилжих мэт харагдаж болно. Гэхдээ итгээрэй, тэд байрандаа л байгаа.

 

Өөрсдөө аялдаг бөмбөлгүүд

Магадгүй эдгээр бөмбөлгүүд физикийн хуулийг ичгүүргүйгээр зөрчиж байна гэж санагдах байх. “Яаж ийм байж болдог юм бэ?” гэж бодож байна уу? Байгууламжийг нөгөө талаас нь харвал бүх зүйл ойлгомжтой байх болно.

 

Улаан зүйл тэнд алга

Хамгийн алдартай хуурмаг үзэгдэл бөгөөд гэрэлтүүлгийн өнгөнөөс үл хамааран нэг ижил өнгөтэй харагддаг. Бидний хувьд гүзээлзгэнэ улаан, гадил шар өнгөтэй байдаг. Харин энэ зураг дээр улаан өнгө харагдахгүй байна.

 

Зургийг хөдөлгөөнд оруулагч хэрэгсэл

Та өмнө нь зураг хөдөлгөөнд оруулагч хэрэгслийг харж байсан уу? Дотор талд нь зургийг тойрог хэлбэрт оруулан байрлуулдаг. Үүнийг хөдөлгөвөл амь ордог. Дээрх зураг дээр эргүүлэх үед шувуу дотор талд нь нисэж байгаа мэт харагдаж байна.

 

Давхар цилиндр

Таны тархийг төөрөгдүүлж чадах хуурмаг үзэгдэл. Дугуй дүрс үү, ромбо уу эсвэл квадрат уу? Үнэндээ аль нь ч биш. Цилиндрийг толины өмнө байрлуулахад харагдаж буй байдал нь энэ юм.

17
ГайхмаарГайхмаар
8
ГоёГоё
7
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2017/03/22 at 08:20

    Баярлалаа маш их таалагдлаа.Сонирхолтой содон байлаа.Шинэлэг бүтээлч мэдээлэл байлаа даа.Амжилт алган дээр чинь бууж байг

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *