Харах төдийд л айдас төрүүлж, дотор эвгүйцмээр бүтэн хилэнцэт хорхойтой могойны шөл

0

Дэлхий дээрх хамгийн өвөрмөц бөгөөд хачирхалтай хоолнуудаараа алдартай улс бол мэдээж манай өмнөд хөрш билээ. Тэгвэл Хятад улсын Гуандонь мужид таныг айсандөө гар хөлөрч, хөл хөшмөөр нэгэн аймшигтай хоол бий ажээ.

Хятадын уламжлалт хоолны соёлд хавч, хорхой тэргүүтнийг шим тэжээлтэйд тооцож хүнсэндээ түгээмэл хэрэглэдэг. Умард Хятадад хилэнцэт хорхойг шарж, утаж хэрэглэдэг бол өмнө зүгт шөлөнд хийж хооллодог ажээ.

Хэдийгээр тус мужийн үндэсний хоолны соёлын нэг хэсэг боловч аль ч рестораны хоолны цэсэнд хилэнцэт хорхойтой шөл байдаггүй аж. Учир нь шөлийг бэлтгэхээсээ өмнө хилэнцэт хорхойн хорыг зөв гадагшлуулж гаргаж чадах тогооч төдийлөн олон байдаггүйтэй холбоотой.

Тус шөлийг бэлтгэхдээ саримс, халуун ногоо, цагаан гаа, хүнсний ногоо, могой, гахайн махтай хамт 3 цаг ялз чанаж болгодог байна. Могой болон хилэнцэт хорхойг эс тооцвол амттай мэт санагдаж болох ч энэ шөл таны хувьд өмнөө тавьж болох хамгийн “эвгүй” хоолны нэг байх болно гэдэгт эргэлзэх хэрэггүй биз ээ.

Ихэвчлэн усны могой, эмийн бүтээгдэхүүний найрлагад ордог хилэнцэт хорхой хийдэг энэ шөл харахад аймшигтай мэт боловч туйлын амттай байдаг байна. Хэдийгээр хилэнцэт хорхойтой шөл нь эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг гэсэн баримт үгүй боловч хятадууд энэ шөлийг амьдралдаа хамгийн багадаа нэг удаа ууж үзэхийг хүсдэг аж.

Хэдийгээр эрүүл мэндэд хор нөлөөгүй боловч хатуу гадаргуу бүхий хуягтай, нялцгай гэдэс дотор бүхий хилэнцэт хорхойг идэх нь тийм ч таатай байхгүй л болов уу.

Шинжлэх ухааны түвшинд батлагдаагүй боловч хятадын уламжлалт анагаах ухаанд бүтэн хилэнцэт хорхойн шөл нь цусны даралтыг буулгаж, таталтыг намжааж, арьсны өвчнийг дарах, чийг, бам өвчний үед хэрэглэнэ хэмээсэн байдаг ажээ. Орчин цагт бүтэн хилэнцэт хорхойн шөлийг зуны халуун өдөр сэрүүн мэдрэмж төрүүлэх амин дэмээр баялаг хүнс хэмээн үзэх болжээ.

4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *