Таныг өмнөх төрөлдөө ойр дотно байсан хүнтэйгээ эргэж уулзсан болохыг илтгэх 5 шинж тэмдэг

6

Бидний сүнс мөнхийн. Бид олон амьдралаар амьдардаг бөгөөд үргэлжлүүлэн амьдарсаар байдаг.

Бид өнгөрсөн амьдралаа санахгүй байх үед, тэр тусмаа ихэнх хэсгийг, гэнэт үүрд мөнх мэддэг байсан юм шиг, тийм танил дотно мэдрэмжийг төрүүлэх хүмүүс амьдралд гарч ирдэг, энэ мэдрэмжинд учир шалтгаан бий. Бид өөрсдөө танихгүй байлаа ч бидний сүнс өнгөрсөн амьдралтай холбоотой хэн нэгнийг таньдаг байна. Хэрэв танд танихгүй, шинэ хүнтэй уулзах үед дараах мэдрэмжүүд төрдөг бол энэ нь таныг өмнөх төрөлдөө таньж, мэддэг байсан хүнтэйгээ дахин учирсан гэсэн үг юм. Магадгүй та тэр хүнтэй өмнө нь 100 удаа уулзсан юм шиг санагдах болно.

Таныг өмнөх төрөлдөө таньж, мэддэг байсан хүнтэй учирсныг илтгэх 5 шинж:

1. Та хүчтэй холбогдоно эсвэл амархан жигшинэ

Таны өнгөрсөн амьдралтай холбоотой хүн бүр эерэг байх албагүй. Та урьд өмнө хэн нэгэнтэй уулзах үед түүний талаар илүү ихийг мэдэж авч, дотнын найз нөхөд болохыг хүсэж байсан уу эсвэл шууд таалагдахгүй байгаа учир зайгаа барьж байсан биз дээ? Энэ бүхэн учир шалтгаантай.

2. Та дөнгөж ганц удаа уулзсан мөртлөө удаан хугацаанд мэддэг байсан юм шиг санагдана

Хэрэв та гэр бүлийнхээ хэн нэгнийх нь сүнстэй учирсан бол эргэлзэх зүйлгүйгээр танд тухайн хүнийг удаан хугацаанд таньж, мэддэг байсан шиг санагдана. Үр дүнд нь та бусадтай найзалж нөхөрлөснийг бодвол, илүү богино хугацаанд дотно болж мэднэ. Энэ бол таны сүнс тухайн хүнтэй өмнөх төрөлдөө холбогдсон болохын баталгаа юм.

3. Бодол санааг нь амархан уншина

Үг хэлэлгүйгээр та түүнд юу бодож байгаагаа ойлгуулж чадна. Тэд таны бодол болон сэтгэл хөдлөлийг тайлбарлуулахгүйгээр маш сайн ойлгож мэднэ. Өмнөх төрөлдөө таньж, мэддэг байсан хүнтэйгээ учирсан нөхцөлд та хоёрын дунд харилцаа өрнөхөд ямар ч асуудал үүсэхгүй.

4. Та биш, тухайн хүн таныг мэдэрч болно

Эргэлзээгүй, тэр танд тааламжтай санагдахгүй байж болно эсвэл таалагдаж ч болно, яагаад гэвэл та тухайн хүний талаар удаан хугацаанд мэдээгүй учир, таны мэдрэмж багассан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ өмнөх төрөлдөө учирсан хүнтэйгээ дахин учирсан л бол тэр таны мэдрэмжийг мэдрэх болно.

5. Та нүднээс нь бүхнийг мэдэж чадна

Тэдний нүд рүү та сая удаа харсан ч гэсэн, таныг харах харц нь нэг л янзаараа байсаар байна. Бид бүхэн нүд бол сэтгэлийн толь юм гэж ярьдаг, энэ нь ч худал яриа биш. Хүн бүрт ер бусын бүрхүүл байдаг бөгөөд хэрэв та өмнөх төрөлдөө таньж, мэддэг байсан хүнтэйгээ учирсан бол бүрхүүл мэдэрч эхэлдэг.

Өнгөрсөн амьдралаасаа хэн нэгнийг олно гэдэг гайхамшигтай зүйл. Танд дэлхий ертөнц хэтэрхий том боловч, нурууг чинь хамгаалах хэн нэгэн байгаа юм шиг санагдана. Мэдээж бүх харилцаа холбоо бүхэн зөв гэж бодож болохгүй, гэхдээ үнэхээр зөв харилцаа үүсвэл, үр өгөөжөө өгөх болно.

Хэрэв энэ талаарх мэдээг илүү дэлгэрэнгүй байдлаар мэдэхийг хүсэж байвал, доорх бичлэгийг үзээрэй гэж зөвлөе:

34
ГайхмаарГайхмаар
10
ТэнэглэлТэнэглэл
10
БахархмаарБахархмаар
9
БурууБуруу
9
ГоёГоё
5
ХарамсалтайХарамсалтай
5
Ха ХаХа Ха
4
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Ari Ari Ariunaa

    Ari Ari Ariunaa

    2019/03/19 at 17:48

  2. Ok

  3. Болдбат

    2019/03/21 at 22:40

    Заваан сармагчин хар

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *