Хүний бие – өөрийн гэсэн хуультай, нууцтай бүхэл бүтэн ертөнц бөгөөд бид өчүүхэн хэсгийг нь л мэдээд байгаа.
Тэр болгон анхаарал хандуулаад байдаггүй эрхтнүүдийн талаар танд танилцуулахаар бэлдлээ.
Анатомын сав
Алгаа бага зэрэг тэнийлгээд эрхий хуруугаа дээр нь гаргахад бугуй орчимд гурвалжин хонхорхой гарч ирнэ. Эмч нар уг хонхорхойг анатомын таглаатай сав хэмээн нэрлэдэг, урьд өмнө нь тэр хэсэгт хамрын тамхиа асгаж татдаг байжээ.
Энэ хэсгээр артерийн судас явдаг бөгөөд хүчтэй цохилохгүй ч гэсэн хуруугаараа дарвал сайн мэдрэгдэнэ. Ингэж хүчтэй мэдрэгдэж байгаагийн гол шалтгаан нь артерийн судас зөвхөн арьс, холбох бүрхүүлээр бүрхэгдсэнд оршиж байна.
Хөлийн эрхий хуруу
Тэр болгон анхаарал тавиад байдаггүй эрхтэн, хувьслын явцад маш их үүргийг гүйцэтгэх болсныг бид мэддэг ч үгүй.
Хөлийн эрхий хурууныхаа ачаар л бид удаан цагаар зогсоогоороо тэнцвэрт байдлаа хадгалж чадаж байгаа юм. Энэ нь хүнийг амьтдаас ялгаруулах гол онцлог болно.
Глабелла
Хоёр нүдний хооронд байдаг энэ жижигхэн зүйл ч бас өөрийн гэсэн нэртэй гэдгийг нь та мэддэг байсан уу?
Үнэндээ биеийн маш чухал хэсэг юм. Үүний тусламжтайгаар та яг одоо өөрийнхөө рефлексийг шалгаж болно. Хөмсөгнийхөө дунд хэдэн удаа тоншоод үзээрэй. Хэрвээ хэвийн рекфлекстэй бол бага зэргийн доргио мэдэрч нүдээ анивчуулмаар санагдана.
Хэлний зураас
Хэлний доор байдаг энэхүү нарийхан зураас маш чухал үүрэг гүйцэтгэнэ: амны хөндийг илүү сайн зохицуулж өгөхөөс гадна уг эрхтний хөдөлгөөнийг идэвхжүүлэхэд нөлөөлдөг.
Юуны түрүүнд хэлээ залгихаас хамгаална. Энэ нь өөрийнхөө эрхтний хөдөлгөөнийг хянаж сураагүй дөнгөж төрсөн нялх хүүхдийн хувьд маш чухал юм.
Трагус болон антитрагус
Чихний хэсэгт байгаа энэ зүйлийн нэр латин үгнээс гаралтай tragos – ямаа. Тийм учраас зарим тохиолдолд “ямаа” болон “ямаан эсрэг” гэж хэлэгддэг ажээ.
Ямаа нь араас ирж байгаа авиаг сонсох, хаанаас гарч байгааг тодорхойлох үүргийг гүйцэтгэнэ. Харин ямаан эсрэг нь адил үүрэгтэй ч өмнөөс ирсэн авиан дээр ажиллана.
Хоолойн мах
Бидний дунд бага байхдаа хоолойны махаа авахуулсан хүмүүс цөөнгүй байгаа. Тэгэхээр хоолойн мах ямар ч үүрэггүй гэж боддог байх. Үнэндээ чухал эрхтэн.
Гаднаас биед орж ирэх нян, вирусээс хамгаалах хамгийн анхны саад болж өгдөг. Өвчилсөн хоолойн махыг авсны дараа биед хамгаалах өөр механизм ажиллаж эхэлдэг байна. Гэхдээ хоолойн махтайгаа байх нь илүү аюулгүй.
Хумсны мах/кутикул
Амьдралдаа ганц удаа ч болох маникюр хийлгэж байсан хүн “кутикул” гэдэг үгийг мэднэ дээ. Хумс, хурууны зааг дээр байрлах арьсны зузаан давхарга. Хуруу, гараа гоёмсог өөгүй харагдуулахын тулд уг махыг авч хаядаг нь маш эрсдэлтэй зүйл хийж байгаа юм.
Уг мах маш чухал үүргийг гүйцэтгэдэг. Бидний гарыг аюултай нян, микроб зэргээс хамгаална. Өчүүхэн ч гэсэн шархалсан хэсгээр нян орсон бол зүгээр нэг гараа угаагаад ариутгаж чадахгүй.
Хамрын доорх хонхорхой
Ихэнх мэргэжилтнүүд энэ тал дээр санал зөрөлддөг: уг хонхорхой нь хүнд маш эртнээс байсан бөгөөд үнэртэх мэдрэмжийг хүчтэй болгох үүргийг гүйцэтгэнэ гэж үзнэ. Одоо үед бидэнд хүчтэй үнэртэх мэдрэмж хэрэггүй болсон ч бидний үүсэл гарлыг санагдуулна.
Гэхдээ уг хонхорхойгоор эхийн хэвлийд бойжиж буй хүүхдийн өсөлтийн гажгийг илрүүлэх боломжтой ажээ. Зарим нэг тохиолдолд буруу хэлбэрийн хонхорхой нь аутизмын шинж тэмдэг байдаг байна.