
Бидний эргэн тойронд худал хуурмаг зүйл дүүрэн тул үнэн эсэхийг мэдэхийн тулд шалгаж нягтлахад хүрнэ. Энэ удаад шалгаж нягтлах шаардлагагүй. Бидний бэлдсэн мэдээлэл үнэнээс гажсан төдийгүй сэжигтэй ч санагдаж болно. Одоо яалтай билээ дээ, заримдаа үнэн бодит байдал хий хоосон санаанаас ч аугаа байдаг хойно.
1. Маш ховор тохиох нэг өвчин бий – “чулуун хүний хам шинж”. Булчин, шөрмөс, холбоосууд нь аажимдаа яс болж хувирдаг. Ийм өвчин туссан хүн – амьд хөшөө болдог ажээ

2. Эмчилгээ олохын тулд хүмүүсийг зориудаар хумхаа өвчнөөр өвчлүүлдэг байжээ. Ийм туршилтад орж эмчлэгдсэн хүнийг Юлиус Вагнер-Яурегг гэдэг бөгөөд тэрээр Нобелийн шагналын эзэн болсон юм

Хумхаа өвчний үед өндөр халуурдаг бөгөөд халуунаар халдварын нянг устгана, дараа нь өвчтөнийг хининий тусламжтайгаар хумхаа өвчнөөс нь салгаж байв.
3. Гепард архирч чаддаггүй, энэ амьтан гэрийн муур шиг л мяулж чаддаг

4. Одоогийн тооны машин нь сансрын Аполлон-11 сансрын хөлгөөс илүү үйлдлээр тоо бодох чадвартай болжээ

5. Нэг эхээс хамгийн их олон хүүхэд төрсөн тохиолдол Оросын Шуяд бүртгэгдсэн гэдэг. Тариаланч Фёдор Васильевийн эхнэр (1707–1782) 69 хүүхэд төрүүлжээ.

27 төрөхдөө нийтдээ 16 хоёр ихэр, 7 гурван ихэр, 4 дөрвөн ихэр хүүхэд төрүүлсэн байна.
6. 1613 оноос 1620 онуудад Хасэкура Цунэнага гэх нэртэй самурай Мексик, цаашлаад Мадрид, Ром оржээ. Тэрээр Европт албан ёсоор айлчлал хийсэн Японы эзэнт гүрний сүүлчийн албан ёсны төлөөлөгч байв

7. Анааш яс иддэг

8. Дэлхийн бүх хүмүүс хоёр хоёроороо “хайч, чулуу, даавуу” тоглоомоор тоглоод ялагч нь нөгөө ялагчтай тоглоод явах юм бол эхний байранд орохын тулд ердөө 33-хан удаа л тоглоход болно

9. Ихэр хүүхэд төрөх хоорондын хамгийн урт хугацаа нь 87 өдөр байжээ

10. Бидний өнөө үе болон сүүлчийн динозавр амьдарч байсан хоорондын хугацааг эхний болон сүүлчийн динозавр хоорондын хугацаатай харьцуулахад биднийх хамаагүй ойр хугацаа гарах юм

11. Оксфордын их сургууль Ацтекийн эзэнт гүрнээс 200 гаруй жилээр ах ажээ

Бас адил төстэй баримт: үсэрхэг арслан заан нь Гиза дахь Их пирамид баригдах үед байдаг байжээ.
12. Дэлхийн хоёрдугаар дайны үед өнөөдрөөс илүү их онгоц сүйдсэн байна

13. Эверестийн өндрийг анх удаа хэмжихэд яг 29,000 тохой байж. Гэхдээ мэдээлэхдээ 29,002 гэж зарлажээ. Учир нь яг 29,000 гэж хэлбэл хэн ч итгэхгүй нь ойлгомжтой

14. Ирланд улс Их төмсний өлсгөлөнгийн үед (1845-1849) нетто-экспортер байжээ. Өөрөөр хэлбэл ард түмэн өлсгөлөнд нэрвэгдэж байсан ч экспорт нь импортоос нь хэд дахин давж байв

15. Мао Зэ Дун нэг удаа болжмор үр тариа тоншиж байгааг ажиглаж л дээ. Ургацаа авч үлдэхийн тулд Хятадад болжмор устгах их аян зохион байгуулагдсан гэдэг

Хятадын арми, жирийн ард иргэд алж чадах бүх л болжморуудыг устгаж. Болжмор үнэндээ үр тариа гэхээсээ илүүтэй хорхой шавьжаар хооллодог амьтан юм. Улмаар царцааны тоо толгой ихсэж ургац сүйдсэн тул их өлсгөлөнд унажээ.
16. Сүүлийн 3000 жилд ердөө 268 жилийг нь л дайн дажингүй өнгөрөөсөн байна

17. Дэлхийн хоёрдугаар дайны үед Фау-2 пуужинг үйлдвэрлэхэд уг пуужингаар хөнөөсөн хүнээсээ илүү хүний амь насыг авч оджээ

18. Архаг өөхлөлттэй хүн удаан хугацааны туршид өлсгөлөнг тэсвэрлэх чадалтай төдийгүй энэ үеийг өвдөхгүйгээр, таагүй мэдрэмж мэдрэхгүйгээр туулж чадна (эмчийн нягт хараа хяналтан дор)

Судалгааг 60-аад оноо хойш хийж байгаа юм. 1973 онд өвчтөн эмч нарын хяналтад эмчилгээний зорилгоор 382 хоног өлсжээ. Тэрээр зөвхөн амин дэм, нэмэлт эрдэс бодис болон ус л ууж байв. 207 кг-аас 88 болтлоо тураад энэ жингээ хадгалж чадсан. 5 жилийн дараа жинг хянахад 96 кг болсон, өөрөөр хэлбэл тогтворжсон байна гэж эмч нар дүгнэжээ. Урт хугацааны өлсгөлөн сөрөг нөлөө үзүүлээгүй байна.
19. Дэлхий дээр Тэнгэрийн заадас дахь оддоос илүү их мод ургадаг

20. Хэрвээ дуу чимээ сансарт аялж чаддаг байсан бол Нар хэдий 149,5 сая километрийн зайд оршиж байгаа ч гэлээ чимээ нь бөглүү сонсогдох ажээ

21. Дэлхий дээр яг хэчнээн төрлийн хэл байгааг тоолох аргагүй. Учир нь хэл судлаачид хэл болон аялга хоорондын ялгааг тохиролцож чадахгүй байгаа ажээ

Хэдэн хэл байгааг олж мэдэх орчих үеийн арга – Библи судрыг орчуулсан хэлээр гаргах.
22. Шатарчдын гурван нүүдлээс хойш дараагийн нүүдэл хийх 9 сая хувилбар гарч ирнэ. 4 нүүдлийн дараа 288 тэрбум хувилбар гардаг

23. Хэрвээ Дэлхий сагсан бөмбөг байсан бол энэ хэмжээгээр Сар теннисийн бөмбөг байж ойролцоогоор 7,5 метрийн зайд эргэлдэх байжээ

24. Nintendo компани 1889 онд үүсгэн байгуулагджээ








