Одоо болтол аав ээжтэйгээ хамт амьдардаг олны танил 7 алдартан. Тэдэнд нүүх бодол ч байхгүй бололтой…

2

Бушуухан шиг том болж аав, ээжээсээ тусдаа амьдран, эрх чөлөөг бүрэн утгаар нь эдлэхийг хүсэж үзээгүй хүн бидний дунд байхгүй л болов уу. Энэ хүсэлд маань саад болдог зүйл бол өөрийн гэсэн орон байртай болох эх үүсвэр байхгүй эсвэл түрээсийн байрны төлбөрийн асуудал. Харин зарим нэг хүмүүс алдартай бөгөөд баян болсон ч гэсэн аав, ээжийнхээ нөмөр нөөлгөөс гарах гэж нэг их яардаггүй бололтой юм.

40 хол гарсан ч аав ээжээсээ тусдаа амьдрахыг хүсдэггүй алдартнуудыг бид олж мэдсэн юм. Нийтлэлийн төгсгөлд та бүхэндээ бонус болгон одоо болтол гоонь яваа холливудын од эрчүүдийг танилцуулах болно.

Леонардо Ди Каприо

© CAP / PLF / East News

Леонардо Ди Каприо зөвхөн кинонд дүр бүтээдгээрээ бус олон тооны загвар өмсөгч бүсгүйчүүдтэй хайр дурлалын богино харилцаа үүсгэдгээрээ алдартай нэгэн. Жүжигчин өөрийгөө хөнгөн хийсвэр нэгэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Түүний амьдралын хамгийн чухал эмэгтэй бол түүний ээж Ирмелин Индербиркен.

Леог нэг орчим настай байхад нь эцэг эх нь салсан гэдэг. Тэр цагаас хойш ээж нь бүхий л амьдралаа хүүдээ бүрэн зориулжээ. Ирмелин одоо Леонардог улаан хивсэн дагалдан явж хань болдог. Үүнээс гадна хүүтэйгээ цуг амьдарч, хүүгийнхээ орон гэрийг сониуч шүтэн бишрэгчдийнх нь нүднээс хамгаалдаг.

 

Майкл Бакари Жордан

© Gilbert Flores / Broadimage / East News

“Black Panther” кино Майкл Б.Жорданд алдар нэр авчирсан бөгөөд энэ нь түүнд аав ээждээ байшин бэлэглэх бага насныхаа мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгожээ. Зарим нэг “атаархсан нөхдүүд” түүнийг аав ээждээ бэлэглэсэн байшиндаа өөрөө амьдардаг хэмээн буруутгаад байгаа. Гэхдээ Майклын өөрийнх нь хэлснээр бол, тэд байрны хөршүүд шиг л байцгаадаг гэжээ. Хааяахан гал тогоонд тааралдахаас бусдаар бие даасан амьдралтай гэж. Тэгээд ч гэрийн хоол гар дор бэлэн байх нь хэн хэндээ амар гэж тэр үздэг.

 

Зендая

Zendaya Coleman poses with her father Kazembe Ajamu Coleman and mother Claire Stoermer at the Q012 Performance Theater October 17, 2013 in Bala Cynwyd, Pennsylvania.

Диснейн 22 настай од “Shake It Up” олон ангит киноны дүрээрээ алдаршсанаас гадна “Spider Man” кинонд амжилттай дүр бүтээж чадсан. Тэрээр аав ээжээсээ тусдаа амьдрахад санхүүгийн хувьд бүрэн бие даасан хэдий ч тусдаа амьдрах цаг болоогүй гэж үздэг бололтой. Зендаяд аав ээжийн хайр халамж маш их таалагддаг гэнэ. Ээж нь өглөө, оройны амттай хоол хийж өгөх, орой гэр бүлээрээ тойрч суугаад өдрийнхөө болсон явдлыг ярилцах дуртай гэнэ.

 

Брэдли Купер

© FREDERIC J. BROWN / East News

Брэдли Купер аавыгаа өөд болсны дараа ээжтэйгээ хоёулаа Лос-Анжелес рүү нүүжээ. Хамгаас хайртай ойр дотны хүнээ алдсан хоёр бие биедээ түшиг болж хөрш болцгоон амьдрах болж. Аль хэдийн насанд хүрсэн хүүгийнхээ амьдралд ээж нь онцгой байр суурь эзэлдэг бөгөөд асуудлуудад нь шууд оролцох эрхтэй. Тэрээр хүүгийнхээ сонголтод нөлөөлдөг ба хэрвээ хүүгийнх нь сонгосон бүсгүй ээжид нь таалагдахгүй бол харилцааг зогсоохоос өөр аргагүй. Ирина Шейктэй гэр бүл байхад Бредлигийн ээж бараг л хажуугийнх нь өрөөнд амьдардаг  байжээ.

 

Рафаэл Надал

© CHINE NOUVELLE / SIPA / East News © Target Press / East News

Испанийн теннисчин дэлхийн алдартан Рафаэл Надал өнөөг хүртэл аав ээжтэйгээ амьдардаг. Түүний хувьд гэр бүл гэдэг бол ариун нандин зүйл, амьдралынх нь төв цөм бөгөөд халдашгүй дархан эрхтэй. Гэр бүл гэдэг түүний гэгээлэг хүүхэд насны дурсамжийг хадгалж байдаг амьд цомог гэж үздэг. Надал өөрийнхөө гаргасан амжилтыг гэр бүлийнхээ туслалцаа дэмжлэгтэй үргэлж холбодог. Тийм учраас аав ээжийнх нь салалт түүний хувьд том цохилт болсон бөгөөд үүний үр дагаварт тэр хэд хэдэн удаа тэмцээний талбар дээр ялагдал хүлээж байв.

 

Мишель Обама

© Michelle Obama Instagram / East News

Хадагтай Мишель Обамагийн албан ёсны гэрэл зургуудыг сайтар ажиглах юм бол түүний ээж Мариан Робинсон үргэлж хамт байгааг олж харах болно. Мишель Обамагийн ээж нь охин, хүргэнтэйгээ цуг Цагаан ордонд амьдардаг байв. Зээ нараа харж, охиндоо гэрийн ажилд туслалцана. Барак Обамагийн ерөнхийлөгчийн албан тушаал хаших хугацаа дууссаны дараа Цагаан ордныг орхиж, гэр бүлийн эдлэн газар руугаа хамтдаа нүүцгээсэн байна.

 

Софи Монк

© Mayer / face to face / East News © sophiemonk / Instagram

39 настай Австралийн поп дуучин, жүжигчин бас загвар өмсөгч Софи Монк аав ээжтэйгээ хамт амьдардаг. Илүү дэлгэрэнгүй хэлбэл, тэд тансаг байшинтай, өөрийн морины жүчээтэй, Австралийн Алтан эрэгт хувийн усан сантай. Од бүсгүй аав ээжийнхээ эдлэн газрын дэргэд хувийн байшин барьж байгаа ч гэсэн тэдэнтэй нэгэн дээвэр доор амьдрах нь илүү таалагддаг гэнэ. Ялангуяа, ээжээрээ ороо засуулж, хураалгах маш дуртай гэнэ. Үүнээс гадна Монка аавтайгаа нийлж хөгжилтэй бичлэгүүд хийн, өөрийн инстаграм хуудаснаа тавьж шүтэн бишрэгчдээ баярлуулах дуртай.

 

Бонус: Холливудын хамгийн алдартай гоонь эрчүүд ээж нарынхаа хатуу хараа хяналт дор байдаг

© Jeff Vespa / Entertainment / Getty Images

Эцэг эхтэйгээ удаан амьдрах нь зөв үү? Эсвэл насанд хүрээд л үүрнээсээ нисэн одож, бие даасан амьдралаар амьдрах нь дээр үү?

5
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. matilda

    2019/07/05 at 16:49

    Сайн уу, ээж ээ
    Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм.
    Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.
    Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү.
    * 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 *
    и-мэйл: [email protected]
    wathsapp: 0022 995 414 913

  2. Myagmarsuren Dorj

    Myagmarsuren Dorj

    2019/07/06 at 11:08

    ???? Сайн байна уу ноён / Хатагтай ????

    Бид санхүүгийн хүндрэлд орсон бүх хүмүүст туслах гадаадад зээл олгох. Манай нийслэл 5,000 $ авсан 600,000 $ хүртэл хувь хүн хоорондын зээл өгөх ашиглаж болно. Хүүгийн хувь нь жилд 2% байна. Энд бидний үйлчилгээний зарим газар нь:

    -✅Санхүүгийн зээл
    -✅Орон сууцны
    -✅Хөрөнгө оруулалтын зээл
    -✅Зээлийн авто
    -✅Зээлийн Эргүүлэн Худалдан
    -✅Хувийн зээл

    Бид таны хүсэлтийг хүлээн авснаас хойш 2 хүртэл хоногоор манай хэрэглэгчдийг хангах боломжтой.

    Манай вэб сайтад хүлээн авах бидэнтэй холбоо барина уу.

    И-мэйл:?batsaikhan1951@gmail. com ??
    И-мэйл:?batsaikhan1951@gmail. com ??

    Дэлгэрэнгүй мэдээллийг MESSENGER бидэнд хандаарай.

    Таны хүсэлтийг хүлээж байна .

  3. Demberel Ganaa

    Demberel Ganaa

    2019/07/06 at 16:29

    Ямар хувцас

  4. Oona Oona

    Oona Oona

    2019/07/06 at 17:17

    Нэгий нь гэртээ авчирчихиймсааан ккк

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *