2020 онд нээлтээ хийхээр төлөвлөсөн байсан ч хойшилсоор 2021 онд дэлгэцнээ гарахаар болсон 13 шинэ кино

0

Цар тахал дэлхий дахинаа дэгдэж олон кино театрууд гаргахаар бэлдэж байсан кинонуудаа хойшлуулж үүдээ хаахад хүрсэн. Хэдэн ч удаа хойшилж байгаа юм бүү мэд, үзэгчид сүүлдээ учраа ч олохоо больж эхлээд байна. Энэ удаад таны мартсан байж болзошгүй 2021 онд гарахаар төлөвлөгдөж байгаа кинонуудыг танилцуулахаар бэлдлээ.

F9

shortpixel.ai

2020 оны 5 дугаар сарын 22-ноос хойшлоод 2021 оны 5 дугаар сарын 28-нд нээлтээ хийнэ

“Галзуу хурд”-ын үйл явдал автомашины байж боломгүй трюк, манёвруудаар үргэлжилнэ. Шинэ кинонд бид хад чулуун дээгүүр харайж Шарлиз Тероны жолоодож байгаа цөмийн зэвcэг ачсан цэpгийн онгоцыг агаарт эзлэх машиныг харах нь ээ. Энэ удаад үйл явдал үнэхээр гэр бүлсэг болно: Жон Сина гэхэд л Доминик (Ван Дизель)-ийн дүү болох Жейкоб Тореттогийн дүрд тоглох юм. Тэрээр ахыгаа хожихын тулд олон жил бэлтгэл хийж байгаа нэгэн. Ах дүү хоёр “F9” киногоор учир зүйгээ нэг олох бололтой.

 

Spiral: From The Book of Saw

shortpixel.ai

2020 оны 5 дугаар сарын 15-наас хойшлоод 2021 оны 5 дугаар сарын 21

Крис Рок болон Сэмюэл Л. Жексоны тоглосон гэмт xэрэгт аймшгийн кино толгойноос хэзээ ч мартагдахгүй. “From The Book of Saw” – үзэгчдэд шууд нэгийг бодогдуулах биз: цyст aллага, хүний xулгай, цyврал aлуурчин – эдгээрээр огт дутахгүй.

 

In the Heights

shortpixel.ai

2020 оны 6 дугаар сарын 26-наас хойшлоод 2021 оны 6 дугаар сарын 18

Лин-Мануэль Миранда хип-хоп хэмнэлийг сонгодог мюзиклд оруулан үзэгч олны хайрыг татаж чаддаг. Уг кинонд Вашингтон-Хайтсын зарим нэг оршин суугчдын гурван өдрийн амьдрал гарна. Нүд баясгам шоуг зөвхөн кино театруудаар үзээд зогсохгүй мөн HBO Max-аар ч үзэх боломжтой.

 

Top Gun: Maverick

shortpixel.ai

2020 оны 6 дугаар сарын 24-нөөс хойшлоод 2021 оны 7 дугаар сарын 2

1986 оны “Top Gun” киноны үргэлжлэл хэдэн арван жилийн дараа буюу 2021 онд дэлгэцнээ гарах гэж байна. Том Круз нисгэгч Мэверикийн дүрээ дахин амилуулна. Харин энэ удаад хуучны анд Гусийн гал дөл шиг хүүг хүмүүжүүлэх сургагч багш болжээ. Хуучин бүтээл шигээ адил онгоцоор маш аюултай үзүүлбэр үзүүлж үзэгч олны зүрхийг бараг л амаар нь гаргах бололтой. Яг хэдний өдөр олон нийтэд цацагдах нь тодорхойгүй л байна.

 

Black Widow

shortpixel.ai

2020 оны 5 дугаар сарын 1-нээс хойшлоод 2021 оны 7 дугаар сарын 9

Супер баатар болсон оросын тaгнуулч бүсгүйн тухай кино нь Marvel Studios-ийн “Spider-Man: Far From Home” киноноос хойших хамгийн том төсөл юм. “Black Widow” киноны шүтэн бишрэгчид энэ бүтээлийг маш удаан хүлээж байна даа, тэдний хүлээлт талаар өнгөрөхгүй гэж найдаж байна.

 

Jungle Cruise

shortpixel.ai

2020 оны 7 дугаар сарын 24-нөөс хойшлоод 2021 оны 7 дугаар сарын 30

Disney бүх активаараа үлгэрийн хүүхэлдэйн кино болон хит амжилттай кино болгохоо сайн мэддэг. “Jungle Cruise” – “Disney World”-ийн сэдэвчилсэн паркын усан аялал бөгөөд халуун орны аюултай голоор өнгөрнө. Гол дүрүүдэд Хад болон Эмили Блант нар тоглосон. Трейлерийг үзэхэд ёстой янзтай: өрсөлдөгчөө гүйцэхийн тулд зальтай Френк юу эсийг хийж байна вэ? Бас амбицтай археологич Лили Хоутон байна. Disney–ийн адал явдалт кино яг хэдний өдөр дэлгэцнээ гарах нь тодорхой батлагдаагүй л байгаа юм.

 

Free Guy

shortpixel.ai

2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрөөс хойшлоод 2021 оны 8 дугаар сарын 13

Кино танд GTA тоглоомын уур амьсгалыг том дэлгэцээр мэдрүүлнэ. Райан Рейнольдс санамсаргүй байдлаар NPC тоглочихдог бөгөөд өөрийгөө видео тоглоомд амьдарч байгаагаа ойлгоно. Тэр дүрмийг зөрчихөөр шийджээ. Түүний найз бүсгүй Милли (дүрд Жоди Комер) үзэгчдийг байж суух газаргүй болгоно доо.

 

Candyman

shortpixel.ai

2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс хойшлоод 2021 оны 8 дугаар сарын 27

90-ээд оны үеийн дэлгэцийн ремейк гэж хэлж болох нь, энэ удаад найруулагч Ниа ДаКоста, кино зохиолч Жордан Пил нар бага сага шинэ зүйл нэмжээ. Өнгөт арьсны үзлээс болж аймшигтайгаар aлуулсан боолын сүнс хэдэн зуун жилийн дараа орчин үеийн Чикагод эргэн ирнэ. Тэр өшөө aвахаар ирсэн ажээ.

 

A Quiet Place Part II

shortpixel.ai

2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс хойшлоод 2021 оны 9 дүгээр сарын 17

2018 онд дэлгэцнээ гарсан эхний анги дээр зөвхөн дуу чимээгээр л баримжаа авдаг харь гарагийнхны савраас амьд үлдэхийг хичээж байгаа нэгэн гэр бүл гардаг. Эмили Блант нөхөр Жон Красинкитэй цуг тоглосон. Жон мөн киногоо ч найруулж, киноны үйл явдал улам л хурцдах нь ойлгомжтой.

 

Dune

shortpixel.ai

2020 оын 12 дугаар сарын 18-ны өдрөөс хойшлоод 2021 оны 10 дугаар сарын 1

Дени Вильнев киног онлайнаар цацахын эсрэг байр суурьтай байсан бөгөөд үүнээсээ болж Warner Brothers-той багагүй муудалцсан. Тэр өөрийнхөө зорьсонд хүрчээ, “Dune”-ийн анхны зориулалт ямар ч байсан түүгээр нь үзэгч олон хүртэнэ – кино театрт. Киног адил нэртэй романаар сэдэвлэн хийсэн, зохиол ч өөрөө уран зөгнөл ихтэй, тиймээс том дэлгэцээр гайхалтай эффектүүдийг үзэхэд улам л сүртэй сэтгэгдэл төрнө.

 

No Time to Die

shortpixel.ai

2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс хойшлоод 2021 оны 10 дугаар сарын 8

Дэниел Крейг сүүлчийн удаа Жеймс Бондын дүрийг бүтээж байгаа гэдэг баримт өөрөө маш олон үзэгчийг татна. Бондыг албан үүргээс нь түр түтгэлзүүлсэн хугацаанд Идрис Эльба түүнийг орлоно, энэ нь шинэ 007-г танилцуулах арга юм. Энэ дүр Лашан Линчид иржээ. Тэрээр 007 агентийн дүрийг бүтээх анхны хар арьст эмэгтэй болж байна.

 

Ghostbusters: Afterlife

shortpixel.ai

2020 оны 7 дугаар сарын 10-наас хойшлоод 2021 оны 10 дугаар сарын 11

Бидний үзэх дуртай бас нэгэн сонгодог киног дахин амилуулжээ. Эх бүтээлээсээ тэс өөр болсон гэж төсөөлж байгаа. Энэ удаагийн бүтээл амжилттай бол дараа дараагийн ангиудыг хийхээр ч төлөвлөсөн гэсэн.

 

The Matrix 4

shortpixel.ai

2020 оны 5 дугаар сараас хойшлоод 2021 оны 12 дугаар сарын 22

Энэ жилээс эхлээд “The Martix” гурвал хэмээгдэхээ болино, яагаад гэвэл 4 дүгээр анги нь гараад ирлээ. Ривз болон Мосс, Пинкетт Смит нар шинэ уран бүтээлчидтэй кинонд тогложээ. Одоогийн байдлаар бидэнд ийм л зүйл мэдэгдээд байна.

Таныг хамгийн их хүлээлгэж буй кино аль нь вэ?

17
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Enkhbayar Lucky

    Enkhbayar Lucky

    2021/05/03 at 20:22

    Matrix matrix matrix 🤣🤣🤣

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *