Дэлхийн зарим улс орнуудад тэжээхийг хуулиар xориглож, хязгаарлалтад орсон нохдын 8 үүлдэр

0

Дэлхийн олон орнуудад тодорхой үүлдрийн нохойг дагнан үржүүлэх, тэжээх явдал ажиглагддаг. Энэ нь нохдын тухайн нийгэмд үзүүлж болох аюул эрсдэл болон догшин ширүүн зан авиртай нь холбоотой байдаг. Иймээс тухайн нийгэмд зохицохгүй гэж үзсэн үүлдрийн нохдыг тэжээх, үржүүлэх тусгай эрх өгөх, хэрэв тэжээх эрх авсан бол тэдгээр нохдын амьдрах тусгай орчинг бүрдүүлэх, бичил схемтэй чип суулгах зэрэг арга хэмжээг авч, тодорхой хэмжээнд хязгаарлалт тогтоодог ажээ. Бүр зарим орнуудад тодорхой төрлийн нохдыг тэжээхийн тулд эзнийх нь сэтгэхүйн чадварыг тогтоох, гэмт xэргийн бүртгэлтэй эсэхийг нь шалгаж байж эрх өгдөг гэнэ. Манай сайт уншигч танд зарим оронд тэжээхийг xориглосон, хязгаарлалтад орсон байдаг нохдыг үүлдрийг танилцуулж байна.

8. Presa Canario

© Smok Bazyli / Wikimedia Commons, © CC-BY-SA-3.0

Энэ үүлдрийн нохдыг дэлхийн 8 орон xориглосон байдаг. Гадна төрх нь аймар харагдаж болох ч тэд үнэн хэрэгтээ хүмүүстэй дотно, тайвнаар харьцдаг.

 

7. Rottweiler

© Phil Sangwell / Wikimedia Commons, © CC-BY-2.0

Аврах ажиллагаа, цагдаагийн xүчинд төгс зохицдог энэ үүлдрийн нохдыг дэлхийн 10 орон аюултай гэж үзсэн байдаг гэнэ. Гэвч үнэндээ тэд тийм ч аюултай бус эзнээ хамгаалдаг, тоглох дуртай ноход байдаг аж.

 

6. American Staffordshire Terrier

© Jeremiah Roth / Flickr, © CC BY-SA 2.0

Дэлхийн 11 орон энэ үүлдрийн нохдыг хуулиар xориглосон байдаг бол нөгөөтэйгүүр олон улсад хамгийн алдартай, хүмүүсийн тэжээх дуртай нохдын нэг болоод байгаа нь хачирхалтай.

 

5. Staffordshire Bull Terrier

© Ashoornamrood / Wikimedia Commons, © CC-BY-SA-4.0

Тyлаанч нохдын нэг болох энэ үүлдрийн нохдыг дэлхийн 12 орон тодорхой хэмжээнд хязгаарлах болон xориглох арга хэмжээ авсан байдаг. Гэсэн ч зарим оронд тэднийг гэр бүлийнхээ гишүүн болгон тэжээхэд тохиромжтой, нөхөрсөг нохой гэж зөвлөдөг байна.

 

4. Brazilian Mastiff

© Depositphotos.com

Гунигтай бөгөөд үзэсгэлэнтэй харцтай энэхүү нохойг 14 оронд аюултайд тооцож болгоомжтой тэжээх зөвлөмж өгдөг бол зарим орнуудад ажил болох хамгаалалтын зориулалтаар тэжээдэг аж.

 

3. Tosa

© Depositphotos.com

Тyлааны зориулалттай японы Tosa үүлдрийн нохойг дэлхийн 18 орон аюултайд тооцсон байдаг бөгөөд Япон улс ч хуулийн хязгаарлалттай үржүүлдэг ажээ.

 

2. Dogo Argentino

© Depositphotos.com

Дэлхийн 18 орон Dogo Argentino үүлдрийн нохойг тэжээх явдлыг хуулиар хязгаарласан байдаг. Харин тэдний эх нутаг болох Аргентин улсын тухайд энэ үүлдрийн нохойг аюултайд тооцдоггүй байна.

 

1. Pit Bull

© julia_bath / Reddit

Дэлхийн хамгийн олон оронд буюу 24 оронд энэ үүлдрийн нохдыг xориглосон байдаг ажээ. Түүнчлэн зөвхөн Pit Bull үүлдэр бус түүний ойр төрлийн бусад нохдыг ч тодорхой хэмжээний хуулийн хязгаарлалтаар тэжээх нөхцлийг олон орон хэрэгжүүлдэг байна.

Та дээрх нохдыг хэр аюултай гэж боддог вэ? Та нохойтой юу? Хэрэв тийм бол ямар үүлдрийн нохой тэжээдэг вэ?

25
ГоёГоё
10
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Pitbull Хогийн нохой.

  2. Ялалт Ялалт

    Ялалт Ялалт

    2021/05/05 at 10:40

    pitbull Аргагүй бн шүү тэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *