Хүмүүсийн тэр болгон зөв хэлж чаддаггүй, бидний мэддэгээс бага зэрэг өөр дуудлагатай 18 алдартай брэнд

0

Дэлхий дээр 7 мянга гаруй төрлийн хэл байдаг гэж үздэг ба бүгд дуудлагын өөрийн гэсэн онцлогтой. Тийм ч учраас хүмүүс жишээ нь өөр харь хэл дээрх брэндийн нэрийг хэлэхдээ алдаа гаргах нь элбэг. Үүнд нь гайхаад байх ч зүйл байхгүй.

Хүмүүсийн буруу дууддаг түгээмэл брэндүүдийн нэрийг судалж үзсэн юм. Энэ алдааг засахаар яарлаа.

1. Samsung

© Cincila / Shutterstock

Өмнөд Солонгосын алдартай брэндийн нэрийг дэлхийн ихэнх хүмүүс англи дуудлагаар нь хэлдэг – “Самсунг”. Гэхдээ төрөлх хэл дээрээ арай өөрөөр хэлэгдэнэ “Са́мсон”, орчуулбал “гурван од” гэсэн утгыг агуулах ажээ.

 

2. Jardin

© coffee.jirdan / Instagram

Jardin гэх франц үг нь “цэцэрлэг” гэсэн утгатай, Оросын кофены брэнд нэр юм. Бид тухайн үйлдвэрлэгчийг өөрсдийнхөөрөө хэлээд нэгэнт сурсан ч гэлээ франц хэлээр уг нь бол “Жардэн” гэж хэлэх ёстой юм.

 

3. M&M’s

© Evan-Amos / Wikimedia Commons

M&M’s гэх шоколадны үрлийг тухайн компанийг үүсгэн байгуулсан эздийн нэрийн эхний үсгээр (Mars & Murrie — Марс болон Мьюрри) нэрлэх болжээ. Яагаад ч юм хөгжлийн явцад “Эм-эн-Эмс” гэж нэрлэх нь зөв болж хувирсан байна.

 

4. Canon

© Joshua Abner / Pexels

Canon компанийн нэр нь японы домогт гардаг Каннон сайн үйлсийн сахиусан тэнгэрийн нэрнээс үүсэл гаралтай юм. Дэлхийн ихэнх хүмүүс компанийн нэрийг эхний үе дээр өргөлттэй хэлдэг. Харин япончууд сүүлийн үе дээр өргөлттэй хэлэх нь зөв гэж засдаг уламжлал тогтжээ.

 

5. Bvlgari

© Sergio Calleja / Wikimedia Commons

Bvlgari брэндийг грекийн зоос гоёлын бизнес эрхлэгч Сотириос Булгарис (түүний овгийг шинэчилсэн грек хэлээр Bvlgaris гэж бичдэг) Италид үүсгэн байгуулсан юм. Брэндийн нэршлийг илүү итали хэв маягтай болгохын тулд сүүлчийн үсгээс татгалзахад хүрчээ. “Булгари” гэдэг үгийн өргөлт нь итали хэлний дүрэм ёсоор (маш ховор тохиолдолд л гажилт гарна) сүүлээсээ өмнөх үе дээр хэлэгдэнэ.

 

6. Chloé

© Palapala phillphez / Wikimedia Commons

Францын загварын ордон Chloé брэндийн нэрийн хувьд хэд хэдэн хувилбар явдгаас нэг нь эртний грекийн дагина Деметратай холбоотой. Түүнийг “клоя” гэж мөн гуайлах буюу эртний грек хэлнээс орчуулбал “цэцэглэх, ногоорч боловсрох” гэсэн утгыг агуулна. Өөр нэгэн хувилбар нь загварын ордны үүсгэн байгуулагч Габи Альен брэндийг өөрийн найз Клоэ де Брюметоны нэрээр нэрлэсэн гэж ярьцгаадаг. Франц хэлний дүрэм ёсоор “Клоэ́” гэж хэлэх нь зөв.

 

7. TAG Heuer

© Ink Drop / Shutterstock

Дэлхийд хамгийн алдартайд тооцогдох цагны брэнд TAG Heuer брэндийг швейцарын Эдуард Хойер үүсгэн байгуулж байжээ. Тэгэхээр “Хойер” гэж хэлэх нь цорын ганц зөв хувилбар болоод байгаа юм. Брэндийн эхний үг буюу TAG гэсэн хураангуйлал нь – Techniques d’Avant Garde (“авангардын техник”).

 

8. Moschino

© andersphoto / Shutterstock

Италийн компани Moschino-ийг 1983 онд Франко Москино үүсгэн байгуулсан. Тиймээс брэндийн нэрийг “Москино” гэж хэлнэ.

 

9. Vetements

© vetements_official / Instagram

Vetements гэдэг үгийг франц хэлнээс орчуулбал “хувцас” гэдэг утгыг агуулах юм. Тус хэлний дүрэм ёсоор “Ветмо́” гэж хэлэх нь зөв дуудлага болох ажээ.

 

10. ASOS

© LMWH / Shutterstock

ASOS – өөрийн үйл ажиллагааг интернет дэлгүүрээр нээсэн анхны брэнд (2000 он). ASOS – As Seen on Screen (“яг л дэлгэцэн дээр үзүүлсэн шиг”) гэсэн үгнүүдийн товчлол юм. Англи хэлний дүрэм ёсоор компанийн нэрийг “Эйсос” гэж хэлэх хэрэгтэй.

 

11. eBay

© Pixabay.com

Ибэй” – англи хэлний дүрмийн стандартын дагуу хэлэгдэж байгаа цорын ганц нэршил болов уу.

 

12. Pull & Bear

© pullandbear / Instagram

Өдөр тутмын хувцасны испани брэнд Pull & Bear нь англи нэртэй, орчуулбал “тат бас барьж яв” гэсэн утгыг агуулна. Bear үгийн төгсгөлд орсон R үсгийг хэлэхгүй.

 

13. ASUS

© DuoNguyen / Unsplash

Тайванийн ASUS компанийн нэр нь Pegasus — Пегас гэдэг үгнээс гаралтай. 2015 онд компани нэгэн видео сурталчилгаа цацсан бөгөөд үүгээр “Эйзу́с” гэж хэлэх нь цорын ганц зөв хувилбар болохыг мэдэгджээ.

 

14. Amazon

© Yender Gonzalez / Unsplash

Америкийн Amazon компани дэлхийн хамгийн баялаг, үр өгөөжтэй Амазон мөрнөөр нэрлэгдсэн. Англи хувилбараар үгийн өргөлт үгийн эхний үе дээр тавигдана, тиймээс дүрэм ёсоор дуудах нь зөв юм.

 

15. Estrella

© estrellasverige / Instagram

Estrella – испани үг ба “од” гэдэг утгыг агуулна. Дүрэм ёсоор бол хоёр “L” үсгийг “ай” гэж унших ёстой, тиймээс “Эстрейа” гэж хэлэх нь зөв болж байна. Гэхдээ тус улсын бүс нутгийн онцлогоос шалтгаалж хоёр LL үсгийг мөн “ш” гэж дуудах тохиолдол бий. Тиймээс та Испанид аялж явахдаа “Эстреша” гэж хэлэхийг ч сонсож болох юм.

 

16. Alibaba

© Depositphotos.com

Хятадын Alibaba компани “Али-Баба ба дөчин дээрэмчин” гэх араб үлгэрийн гол дүрийн баатраар нэрлэгддэг. Олон улсын хувилбараар брэндийн нэрийг үгийн 2 дахь үе дээр өргөлттэй хэлдэг.

 

17. Xiaomi

© Christopher Hiew / Pexels

Тоон техник үйлдвэрлэдэг алдартай брэндийн нэрийг англи дуудлагаар хэлмээр л санагддаг юм, гэхдээ энэ нь буруу хувилбар болно. Энэ үгэнд “кс” гэсэн хослол хэлэгдэхгүй, харин Х үсэг нь “ш” шиг хэлэгдэх учиртай. Компанийн дэд ерөнхийлөгч Хьюго Барра үүнийг баталсан. Мөн англи хэлтэй харьцуулж жишээ хэлж байсан удаатай – “show me” (“надад харуул”). Эх нутагт нь бол мужаасаа хамаараад Xiaomi-г “Сяо-ми” ч гэнэ, бас “Шао-ми” ч гэж болно.

 

18. Ritter Sport

© Pxhere

Олны талархлыг хүлээсэн шоколад Германаас гаралтай. Герман хэлний дүрмээр бол S болон Т үсгийн хослолыг “шт” гэж дуудах учиртай. Тэгэхээр “Риттер Шпорт” гэж хэлэх нь зөв.

Та ямар брэндийн нэрийг буруу хэлж байсан байна вэ?

2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2022/10/13 at 16:01

    Олон хэлний мэдлэг дээрээ үндэслээд тэр нэг танихгүй брэндээс бусдыг нь зөв дууддаг бөлгөө. Хүмүүс ер нь зөв дууддаг дөө.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *