Хэвлийн өөхийг хайлуулах үйлчилгээтэй 5 жимс жимсгэнэ

3

Өөх хайлуулах, турах нь зөвхөн идэвхтэй кардио дасгалаас шалтгаалаад зогсохгүй өдрийн хоолны дэглэм чухал үүрэгтэй.

Хоолны дэглэм – ихэнх хүмүүсийн тэвчээр алдах тэр л хэсэг, харин зарим нэг нь онцын ач холбогдол өгөхгүй хаяна.

 

Хэвлийн өөх хайлуулах 5 жимсгэнэ

1. Грейпфрут

С амин дэмээр баялаг цитрусын төрлийн жимс бөгөөд хэвлийн өөх хайлуулахад тусална. Дархлааны системийг бэхжүүлэх, бодисын солилцоог идэвхжүүлж өөх хайлуулдаг.

Антиоксидантаар баялаг тул инсулины ялгаруулалтанд эерэг нөлөө үзүүлнэ, тиймээс өглөөний цайндаа хэрэглэхийг зөвлөж байна.

 

2. Тарвас

Тарвас – 90% нь ус тул хорт бодис, өөх тосыг гадагшлуулахад нөлөөлнө.

Үүнээс гадна тодорхой хэмжээний амино хүчил агуулдаг учраас цусан дахь сахарын хэмжээг багасгана, өөх тосны хэмжээг бууруулах ажээ.

 

3. Нэрс

Антиоксидантаар баялаг жимсгэнээр алдартай – эрүүл мэндэд нэн тустай бөгөөд өөхний хэмжээг багасгана. Өөхний хуримтлал болон цусан дахь глюкозын хэмжээг багасгах үйлчилгээтэй.

С амин дэмээр баялаг – өөрөөр хэлбэл өөх хайлуулах ажиллагаанд тусална. Өглөөний цайндаа овоолон нэрс, овьёос, самартай идэх би дуртай.

 

4. Алим

Полифенол гэх нэгдлээрээ алдартай – цусан дахь сахарын хэмжээг бууруулна, нүүрс усны хэмжээг багасгах буюу өөх, тосны хуримтлал үүсэхээс хамгаална.

Мөн эслэгийн эх сурвалж. Ширхэглэг нь хорт бодисоос цэвэрлэхэд нөлөөлнө. Өглөө эсвэл үдийн хоолондоо овоолон бүйлсэн самартай ганц алим идэхэд огт буруудахгүй.

 

5. Гүзээлзгэнэ

Хамгийн сүүлчийнх, гэхдээ их шим тэжээлтэй: С амин дэм болон антиоксидантаар баялаг. Үүнээс гадна ширхэглэгийн эх сурвалж, өчүүхэн калоритой (нэг аяга нь 49 калори).

Эслэг ихтэй – бага калоритой тэжээллэг хүнс нь хэвлийн өөх хайлуулахад тусална.

Эдгээрээс гадна хэвлийн өөх хайлуулах маш олон төрлийн хүнс байгааг мартаж болохгүй – ногоо, шош, уураг, эрүүл тос, нүүрс ус.

Эдгээр жимс, жимсгэнийг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэж заншаарай. Бас бэлтгэл сургуулилтаа хийгээд байвал өөрийн хүссэн үр дүндээ хүрч чадна.

5
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Shagdarsuren Ichinhorloo

    Shagdarsuren Ichinhorloo

    2018/03/21 at 04:12

    hewĺlìn ooh

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *