Дэлхий дээрх хамгийн заваан хэрнээ хамгийн үнэтэй 10 хоол

1

Та дэлхий дээрх хамгийн үнэтэй шөл идэж үзмээр байна уу? Шөлөнд нь шувууны баас ордог гэвэл яах уу? Энэ бол зүгээр эхлэл гэвэл яаж байна? Дэлхий дээрх хамгийн үнэтэй хоол заавал амттай байна гэсэн үг биш, тэр ч бүү хэл зарим нэг нь бүр бөөлжис цутгам.

10. Корнуоллийн хан боргоцой

www.therichest.com

Хан боргоцой халуун газар ургадаг, тиймээс зөвхөн тропик бүсэд л ургана. Дэлхийд хамгийн үнэтэй энэ хан боргоцойг Корнуоллд ургуулдаг, ургуулах үйл явц ч өөрөө их ярвигтай. Үрийг нь адууны нойтон шивхэнд 10 см-ийн гүнд суулгаж хоёр жил хүлэмжинд орхидог. Ургацаа хурааж авахаас өмнө адууны шээсээр хангалттай усалдаг байна. Ховор тэгээд бас давтагдашгүй сайхан амттай болохоороо корноуллийн хан боргоцой 10,000 долларын ч үнэ хүрнэ. Дэлхий дээрх хамгийн үнэтэй жимсэнд тооцогдох болжээ.

 

9. Зааны өтгөнөөр хийсэн шар айраг

www.therichest.com

Япон дахь шар айраг үйлдвэрлэгч Sankt Gallen кофены амттай Kono Kuro гэх шар айраг үйлдвэрлэдэг. Шар айрагны нэрийг японоос шууд орчуулбал “баас” гэсэн утгатай. Шар айраг яагаад өндрөөр үнэлэгдэх болсон юм бэ гэвэл шар айргийн орцод багтах кофены үрийг Тайландын зааны өтгөнөөс гаргаж авдаг байна. 35 грамм ийм үр ойролцоогоор 100 орчим долларын үнэтэй, өөрөөр хэлбэл дэлхий дээрх хамгийн үнэтэй гэсэн үг. Үрийг шууд утгаар нь зааны өтгөнөөс ялгаж аваад угааж цэвэрлэн савладаг. Ийм үрээр хийсэн шил шар айраг бүр ч үнэтэй болох нь ойлгомжтой – нэг шил нь 1100 орчим доллар. Ууж үзсэн хүмүүсийн хэлэх нь их л амттай юм гэнэ лээ. Гэхдээ анхны балга бага зэрэг гашуун санагдана гэжээ.

 

8. Casu Marzu – өмхий бяслаг

www.therichest.com

Casu Marzu өмхий бяслаг нь хонины сүүгээр хийсэн сардинийн уламжлалт бяслаг юм. Бяслагийг харанхуй орчинд удаан хугацаагаар хадгалдаг бөгөөд ялаа өндгөө гаргадаг гэнэ. Бяслагийг идэх боллоо гээд гаргаж ирэхэд баахан авгалдай язганаж байна. Бяслагийг шууд авгалдайтай нь идэх ёстой. Ялангуяа залуу сүйт бүсгүйчүүдийн нөхөн үржихүйн чадварыг дээшлүүлнэ гэж түлхүү өгдөг ажээ. Өмхий бяслаг нь үнэтэй идээнд тооцогддог, Италийн хар зах дээр хагас килограмм бяслаг 100 орчим доллараар зарагддаг байна.

 

7. Копи-лувак

www.therichest.com

Зураг дээрх бор эдийг циветийн кофе, бас копи-лувак ч гэдэг. Энэ кофе дэлхий дээрх хамгийн үнэтэй кофе юм. Нэг аяга ховор кофены үнэ ойролцоогоор 80 долларын үнэ хүрнэ. Кофены үрийг Азийн хачин сүүлт суусар хэмээх амьтны хоол боловсруулах замаар орж бүрэн боловсроод гарч иртэл хүлээх хэрэгтэй. Ази болон Африкийн зарим нэг бүс нутагт хачин сүүлт суусрыг зориуд кофегоор тэжээдэг ажээ. Ходоодны шүүс нь ходоодонд цугларсан кофены үрийн гашуун чанарыг зөөлрүүлж боловсруулан кофе чигээр нь ялгадсаараа гаргадаг байна.

 

6. Шувууны үүрээр хийсэн шөл

www.therichest.com

Шувууны баас болон шүлсний зуурмаг гэхээр шууд л дотор муухайрна, гэхдээ үүгээр хийсэн шөл нь үнэхээр амттай болдог гэнэ. Саланган – нэгэн төрлийн тэмээн хараацай бөгөөд үүрээ замаг, өвс ногоо, өд зэргийг өөрийн шүлсээр зуурч барьдаг. Хятадад энэ шувууны үүрний араас ангуучилдаг гэхэд буруудахгүй. Хатсан шүлсээр нь шөл хийж их мөнгөөр зарах хүсэлтэй хүмүүс их ажээ. Лос-Анжелеийн хятад гудамжинд нэг аяга шөл ойролцоогоор 100 долларын үнэтэй зарагддаг байна.

 

5. Хаукарль – хатаасан махчин загас

www.therichest.com

Махчин загасны мах өөрөө тийм ч амттай хоолонд тооцогддоггүй, тэр дундаа хатаасан мах нь ч мөн адил. Энэ төрлийн хоол нь викингчүүдээс үүсэлтэй – хойд тулын махчин загас түүхийгээрээ хортой, тиймээс янзалж идэх зайлшгүй шаардлага тулгарч байжээ. Махыг 6-18 долоо хоногийн туршид газарт булна – удаан байх тусам улам л өндрөөр үнэлэгддэг. Газраас гаргаж ирээд цэвэр агаарт өлгөж бас хэдэн долоо хоног байлгана. Маш хурц үнэртэй, анх удаа энэ махыг амсаж байгаа хүн өөрийн эрхгүй араас нь хатуухан архи уудаг. 100 граммын лаазалсан мах ойролцоогоор 30 доллараар зарагддаг ажээ.

 

4. Хандгайн сүүгээр хийсэн бяслаг

www.therichest.com

Хандгай – сүрлэг амьтан даа, гэхдээ цэвэрч амьтан бас биш юм. Хог ухаж идэх дуртай, бас аюултай шимэгч хорхой тээгч, тиймээс хандгайн мах, сүүг хоол хүнсэнд тэр болгон хэрэглээд байхыг хүсдэггүй. Гэхдээ Исланд болон Дани дахь фермерүүд хандгайг сүүнийх нь баялаг уургаас болоод үржүүлэх сонирхолтой. Фермерүүд орооны цагийг хүлээж дуусгаад үр төл гарахыг нь хүлээнэ. Төрснийх нь дараа л эм хандгайг сааж эхэлдэг. Сааль авах үйл явц ч өөрөө бас их аюултай ажил, яагаад гэвэл хандгай энэ үедээ маш их хурц ширүүн ааштай байдаг ажээ. Дэлхий дээрх хамгийн үнэтэй бяслагийн нэг – хагас килограмм нь 500 доллараас давдаг юм.

 

3. Цагаан трюфель

www.therichest.com

Трюфель буюу булцуут мөөгийг яагаад сайхан амттай гээд байгааг хүмүүс одоогоороо ойлгоогүй л байна, угтаа бол дэлхий дээрх хамгийн өмхий хүнс юм шүү дээ. Цагаан трюфельтэй хайрцгийг онгойлгонгуут л өмхий шивэртэй баахан оймс цуглуулчихсан юм шиг л үнэртдэг. Ховорт тооцогдох энэ мөөг дэлхийн хамгийн үнэтэй хоол хүнс хэмээгддэг. 3,5 кг жинтэй хайрцаг мөөг 20,000 доллар хүрнэ. Трюфель нь цагаан болон хар гэж бий, чухам зөвхөн цагааныг нь л тусгайлан сургагдсан нохойн тусламжтайгаар Франц, Итали, Испанид болон Бельгийн зарим нэг хэсгээс түүдэг. Хамгийн хямдхан хоолонд трюфелийн жоохон үйрмэг асгасан л бол хоол 100 гаруй доллар болж өснө.

 

2. Саннакчи – амьд наймаалж

www.therichest.com

Барууны орны ард иргэдэд солонгос хоол хүнс хачирхалтай санагдаж болох юм, харин саннакчи бол тусгай тохиолдол. Энэ хоол таныг aлж ч мэднэ. Наймаалжны толгойг тасдахад тэр дороо үхдэггүй, түүний тэмтрүүлүүд хөдөлсөөр л байна, таарсан зүйлээ бүтэн цагаар ч хамаагүй базаж чадна. Наймаалжийг тасдаад амандаа хийж буруу зажилбал хортой бодис ялгаруулна, үнэхээр амь насанд аюултай хоол. Сөүлийн ресторануудад жижгэвтэр наймаалжны үнэ ойролцоогоор 30 орчим доллар байдаг.

 

1. Фугу

www.therichest.com

Олон үзүүртэй зүүтэй агаарын бөмбөлөг шиг харагдах этгээд загас Япон болон Өмнөд Азийн улс орнуудад хамгийн үнэтэй бөгөөд хоолны дээдэд тооцогддог. Фугу – хортой загас гэдгээрээ дэлхийд хоёрдугаарт бичигддэг. Японд жил тутам 50 хүн фугу загаснаас хордож эмнэлгийн тусламж авдаг байна. Тетродотоксин гэх хор нь бага хэмжээгээр ч гэсэн үхлийн аюултай. Энэ загасаар зөвхөн дээд зэргийн мэргэжилтэн л хоол хийнэ. Тиймээс Токио болон Японы зарим нэг хотуудад тусгай ресторанууд л энэ загасны хоолоор үйлчилдэг. Фугу загасыг амтлахаар дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид ихээр ирнэ, тэд зөвхөн амтны дээдийг мэдрэхээс гадна өндөр эрсдэл хүлээж буй нь ойлгомжтой. Нэг порц хоолны үнэ 30,000 иен орчим.

Таны хувьд хамгийн дотор эвгүйцүүлэх хоол аль нь байсан бэ? Сэтгэгдэл хэсэгт бичиж бидэнтэй хуваалцаарай.

41
ТэнэглэлТэнэглэл
9
ГайхмаарГайхмаар
6
ХарамсалтайХарамсалтай
5
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

  1. Battuya Tovuusuren

    Battuya Tovuusuren

    2020/11/28 at 20:13

    Zavaarsan yum

  2. Sambuu Oyunaa

    Sambuu Oyunaa

    2020/11/28 at 20:45

    Harsan chin …

  3. Бүжээ Бүжээ

    Бүжээ Бүжээ

    2020/11/29 at 17:34

    Handgaind suu bna bs🤣🤣

  4. Javkhlan Javkhaa

    Javkhlan Javkhaa

    2020/11/29 at 21:32

    Бүжээ Бүжээ yagaad handgaig suugui gj bodov

  5. Бүжээ Бүжээ

    Бүжээ Бүжээ

    2020/11/29 at 21:43

    Javkhlan Javkhaa er handgai gj harsiinmaa🤣

  6. Javkhlan Javkhaa

    Javkhlan Javkhaa

    2020/11/29 at 21:56

    Бүжээ Бүжээ zurgan deerh medeej er handgai l daa em handgai ni suutei kkk

  7. Bayarmaa Bayar

    Bayarmaa Bayar

    2020/11/30 at 10:55

    Unegui ugsun ch ideheergui yum bna

  8. Б. Хашбилэг

    Б. Хашбилэг

    2020/11/30 at 15:41

    Bayarmaa Bayar aduuni zasaa iddg um cin iimrhu zuil gaigui bailguide

  9. Мягмар Сэндэн

    Мягмар Сэндэн

    2020/11/30 at 16:39

    Nagchi zugeer l bdag shuudee.temtruuluudn l amand ene tendees sorood bdag bolhoos yun uheh ve.idehed joohon tuvegtei l bolhoos

  10. Ganbat Khorloo

    Ganbat Khorloo

    2020/11/30 at 18:57

    Hovor bolohoroo l unetei ym daa

  11. Батука Батука

    Батука Батука

    2020/11/30 at 22:26

    Zaawaan iim hool ideeel shine torliin yn bvriin owchin garaad bgaa bzde (covide19) jisheenii

  12. Норов Оюунгэрэл

    Норов Оюунгэрэл

    2020/11/30 at 23:31

    хуц

  13. З. Цолмонтуяа

    З. Цолмонтуяа

    2020/12/01 at 12:05

    Өөжгий Өсөхөө

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *